Таны гар утсыг тагнаж байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Өнөө цагт аюулгүй амьдарна гэдэг тун ч бэрх болсон. Кибер гэмт хэрэг ихээр гарах болж, хүн бүр л дотроо айдастай амьдарч байгаа гэхэд хилсдэхгүй. Харин бид та бүхэндээ хэдхэн кодны тусламжтайгаар гар утсыг тань хэн нэгэн тагнаж байгаа эсэхийг мэдэх аргыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Таны гар утсыг тагнаж байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ?

1 *#21#

Та утсан дээрээ *#21# хэмээн бичээд, дуудлага хийх ногоон товчийг дараад үзээрэй. Энэ нь танд дуудлага, мессеж болон бусад мэдээллийг өөр тийш нь шилжүүлсэн эсэхийг харуулах болно. Мөн энэхүү аргыг хартай хосууд болон хүүхдээ хүний наймаанд өртөж, бусдын гарт орох вий гэхээс айсан эцэг эхчүүд хэрэглэж, мэдээллийг авдаг байна. Тус хэргийн золиос нь үргэлж настай хүмүүс болдог бөгөөд үл таних этгээд утсаараа яриулаач хэмээн гуйхад шууд зөвшөөрдөг нь тэдний алдаа болох аж. Гэмт этгээдүүд бусдын утсанд нэвтэрч, хувийн мэдээлэл, гэр бүлийн байдлыг нь хулгайлдаг байна. 

*#21#

2 *#62#

Хэрэв таны утасны дуудлага ирэхгүй, өөр тийшээ яваад байгаа юм шиг санагдаж байвал *#62# гээд залгаж, хариултаа олж аваарай. 

*#62#

3 ##002#

Та энэхүү код руу залгаснаар утаснаас тань мэдээлэл авахыг оролдсон бүх холбоосыг устгах болно. Та хохирогч болохоос өмнө энэхүү аргыг хэрэглэж, бүх холбоосыг цэвэрлээрэй. 

##002#

4 *#06#

Энэ кодын тусламжтайгаар та "IMEI" буюу Олон улсын гар утасны төхөрөөмж танигч дугаараа олж мэдэх юм. Тус дугаарыг ашиглаж, та гар утсаа алдсан тохиолдолд олох боломжтой. Утас асаалттай байгаа үед байршлыг нь тодорхойлж болох тул та энэхүү дугаарыг зайлшгүй мэдэж байх шаардлагатай юм. Та яг одоо *#06# гэж залган өөрийн дугаараа тэмдэглэж аваарай. 

*#06#

5 Жеймс Бонд код

Та хэн нэгэн таныг дагаж, мөрдөж байгаа эсэхийг мэдмээр байвал доор дурдах кодыг ашиглаарай. Кодыг хийхээс өмнө утсандаа netmonitor хэмээх програмыг суулгах ёстой.

"iPhone" гар утсанд:*3001#12345#*

"Android" үйлдлийн системтэй гар утсанд: *#*#4636#*#* эсвэл *#*#197328640#*#*

Алхам 1: "UMTS Cell Environment"-ийг нээгээд "UMTS RR info"-руу нэвтэрч Cell ID-ийн мэдээллийг тэмдэглэж аваарай. Энэ нь ойр орчим байгаа станцууд юм. Холбогдсон станц байвал гар утас идэвхжиж эхлэх болно.

Алхам 2: Үндсэн цэс рүү эргэж ороод "MM info"-г нээж "Serving PLMN" руу орно. Local Area Code (LAC)-ыг бичиж аваарай.

Алхам 3: Та бичиж авсан хоёр тэмдэглэгээгээ ЭНД дарж орон бичээрэй. Ингэснээр таны утас аль станцтай холбогдож байгааг харж, хаана байгааг нь мэдэх боломжтой. 

Станцаар мөрдөж байгаа эсэхийг мэдэх арга: Урт антен суурилуулсан том оврын машин эсвэл микро автобус ойр орчимдоо анзаарсан уу? Энэ мэт антентай машинууд томоохон баяр наадмаар шууд нэвтрүүлэг хийхээр зогсож байдаг, хэрвээ тийм үе биш л бол тагнуул ажиллаж байна гэж сэжиглэж болно.  

Жеймс Бонд код

6 Вирусын эсрэг програм суулгах

Хэрвээ та "Android" үйлдлийн системтэй утас ашигладаг бол вирус байгаа эсэхийг үргэлж шалгаж байгаарай. "PlaceRaider" гэх вирус нь хамгийн аюултайд тооцогдох бөгөөд утсанд нэвтэрч, камераар дамжин эргэн тойрны зургийг даран, тухайн орчныг 3D-гээр бүтээдэг байна. Интернетэд холбогдсон тохиолдолд гар утасны нууц үг болон өөр бусад мэдээллийг цацаж, асуудал үүсгэдэг аж.

Вирусын эсрэг програм суулгах

7 Тусгай албаныхан хэрхэн утасны яриаг чагнадаг вэ?

  • Улс орнуудын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах албанууд үүрэн утасны операторуудтай хамтран ажилладаг байна. Шүүхийн шийдвэрийн дагуу харилцагчийнхаа дуудлагыг сонсох эрхийг операторууд аюулгүй байдлын албанд бүрэн олгодог ажээ.
  • Тусгай албаныхан таны утсыг чагнаж байлаа гэхэд та үүнийг мэдэх ямар ч боломжгүй. Утасны яриа доголдох, зай нь хурдан дуусах эсвэл зай нь халаад байвал та гар утсаа засварт өгөхөөс биш, тагнуулын албаныхан чагнаж байна гэж лав бодохгүй болов уу. 
  • Гар утсаар тэр бүр яриад байдаггүй хүмүүсийн тухайд, тасалгаанд сонсох төхөөрөмж тавьсан байдаг бөгөөд үүнийг радио долгионы детектороор илрүүлж болно.

Тусгай албаныхан хэрхэн утасны яриаг чагнадаг вэ?

8 Гэмт этгээдүүдээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

  • Та заавал гар утсаар ярьж, мессеж бичихийн оронд "Telegram", "Chare", "Wickr" болон "Signal" зэрэг мессенжерийг ашиглаж болох юм. 
  • Ямар мэдээллийг хяналтгүй, ил байлгаж болохыг юуны түрүүнд сайтар бодож байгаарай. Таны гар утасны дугаар, гэр бүлийнхний мэдээлэл зэргийг бусад хүмүүс мэдэж байх нь хэтэрхий аюултай гэдгийг анхаар. Хүүхдүүдийнхээ зургийг цахим сүлжээнд байрлуулахдаа болгоомжтой хандах хэрэгтэй.
  • Та утсанд програм уншуулахдаа үргэлж болгоомжтой байх хэрэгтэй. Мөн аль болох олон үйлдэлт аппликейшнийг суулгаарай. Үл таних хүнээс ирсэн, мэйлийг нээж үзэж болохгүй.  
  • Зөвхөн албан ёсны үүрэн холбооны операторууд л байрлал тогтоох үйлчилгээ санал болгодог. Гэхдээ зөвхөн тухайн эзэмшигчийн зөвшөөрөлтэйгөөр гэдгийг санаж яваарай. Эс бөгөөс ямар нэгэн этгээд танд байрлал тогтоогч санал болгож байгаа бол гэмт этгээд хэмээн сэжиглээрэй. Аливаад анхаарал болгоомжтой байна уу!

Гэмт этгээдүүдээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()