Зочид буудлуудын “Од” үнэлгээ ямар учиртай вэ?

"Бүх үйлчилгээг цогцоор нь шийдсэн", "5 одтой буудал" гэх үгсийг сонсоод, жуулчид хамгийн ихээр татагддаг нь нууц биш юм. Тэгвэл буудлуудыг хэдэн одтойгоос нь хамаарч, юуны учир ангилдаг юм бол? Эдгээр одууд нь өөр өөрийн гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд тухайн зочид буудлын чанар чансааг илэрхийлдэг байна. Ингээд хамтдаа улс орнуудад зочид буудлын одууд ямар утга илтгэдэг тухай сонирхолтой мэдээлэлтэй танилцацгаая. 

Зочид буудлуудын “Од” үнэлгээ ямар учиртай вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Сонирхуулж хэлэхэд дээр дурдсанчлан, одны тоогоор нь тухайн зочид буудлыг хэр чанар чансаатайг нь тодорхойлдог бөгөөд Австри, Бельги, Чех, Дани, Герман, Эстони, Грек, Унгар, Латви, Люксембург, Малта, Голланд, Швед болон Швейцарь зэрэг Европийн өндөр хөгжилтэй улс орнуудыг эгнээндээ нэгтгэсэн "Hotelstars Unionгэх газар үйл ажиллагаагаа явуулдаг байна.

 

1 Турк

Турк улсад клубын, энгийн болон жуулчдад зориулсан гэсэн 3 төрлийн зочид буудал үйл ажиллагаагаа явуулдаг аж. 

  • Жуулчдад зориулсан: Байгалийн сайханд байрласан, түүх, өв соёлтой танилцах боломжтой. 
  • Клубын зочид буудал: Тохилог, тав тухтай. Ихэнх нь 3 одтой байдаг. Чөлөөт цагаа өнгөрөөж болох бүх үйлчилгээгээр хангасан. Жуулчид орох боломжгүй.
  • Энгийн зочид буудал: 1-5 хүртэлх одтой зочид буудлууд үүнд хамаарна. 5 одтой нь 4, 3 одтой зочид буудлуудаасаа төдийлөн ялгагддаггүй бөгөөд энэ улсын зочид буудлууд одны тоогоороо өөр хоорондоо харилцан ялгаатай байдаггүй аж.

Хэрвээ та Турк улс руу аялахаар шийдсэн бол, зочид буудлуудынх нь хэр урт хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байгаа болон үнийг нь сайтар судлаарай. Шинээр нээгдээд удаагүй байгаа зочид буудлууд нь илүү тав тухтай, чанартай байх нь бий. Туркуудын хувьд "Бүх зүйлээр хангагдсан" гэж хэлэх нь бусад улс орнуудтай харьцуулахад өөр утгыг илэрхийлдэг учраас зочид буудлын үйлчилгээ авахад ямар зүйлсээр хангаж байгааг нь сайтар лавлаарай.

Турк

2 Египет

Энэ улсад ч мөн зочид буудлууд нь одны тоогоороо өөр хоорондоо төдийлөн ялгаатай байдаггүй бөгөөд харин хааяа нэг өрөөнийхөө үнийг багахан нэмдэг аж. Зарим жуулчид Египетэд олон дахин зочилдог шалтгаанаа хэлэхдээ: "Хэрвээ чи Египетийн 5 одтой зочид буудалд хоногловол, жинхэнэ оддыг орой тольдон харах боломжтой." хэмээдэг байна. 

Гэвч зарим зочид буудлууд нь чанарын хувьд шаардлага хангаагүй байх нь бий. Иймд та энэ улс руу аялахаар шийдсэн бол, хамгийн сайн үйлчилгээтэй зочид буудлыг нь сонгоорой гэж зөвлөе.

Египет

3 Герман

Дээр дурдсанчлан Герман нь "Hotelstars Union"-ийн гишүүн улс бөгөөд төдий чинээ зочид буудлуудынхаа үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгөх нь бий. "5 одтой зочид буудлууд нь амрах зориулалттай боловч, бусад улс орнуудынхтай харьцуулахад нэг зүйлээрээ өөр байдаг аж."

Германийн зочид буудлуудад усан сан огт байдаггүй бөгөөд өндөр зэрэглэлийн зочид буудлуудаас ч мөн ялгаагүй усан сан хайж олно гэж саналтгүй. Иймд та усан сантай зочид буудалд буухаар сонирхож байгаа бол, захиалгаа өөр газар өгөх хэрэгтэйг анхаарна уу. 

Герман

4 Итали

Италичууд зочид буудлын одны тоонд төдийлөн ач холбогдол өгөөд байдаггүй улс юм. Жуулчид энэ улсын муж болгонд байрлах зочид буудлууд буудаллах бүрэн боломжтой байдаг ч, ихэнх нь чанарын шаардлага хангаагүй байх нь бий.

Тухайлбал, Абруццо, Кампаниа, Калабриа, Лигуриа болон Сардиниа гэх газруудын зочид буудлууд нь гаднаа "5 одтой" гэж бичсэн байдаг ч, бодит байдал дээрээ тэс өөр байдаг байна. 

Өөрөөр хэлбэл, Италид 2 одтой зочид буудлуудыг жуулчдад сурталчилахдаа 4 одтойгоор сурталчилдаг. Иймд та Итали руу зорчихоор бол, хамгийн эхлээд аль мужийн, ямар нэртэй зочид буудлыг сонирхож байгаагаа судлаарай.

Итали

5 Франц

Францад ихэвчлэн "4 одтой" зочид буудлууд үйл ажиллагаагаа явуулдаг байсан боловч, сүүлийн үед "5 одтой" зочид буудлууд их хэмжээгээр байгуулагдах болсон. Түүнчлэн энэ улсад өндөр зэрэглэлийн 4 одтой зочид буудал болон 5 одтой зочид буудал хоёрын чанар чансаа хоорондоо ижил байдаг аж. 

  • 1 одтой - Хоноглох газар
  • 2 одтой - Бага зэрэг тав тухтай, өглөөний цайгаар үйлчилдэг.
  • 3 одтой - Дундаж зэрэглэлийнх бөгөөд өрөөнүүд нь интернетэд холбогдсон, кафетай.
  • 4 одтой - Өрөөнүүдээ шүршүүрээр тоноглосон, угаалгын өрөө болон үс хатаагчтай. Мөн саун болон усан сантай байх нь бий.
  • 5 одтой - Хамгийн өндөр үнэтэй. Сайн чанарын хоол хүнсээр үйлчилдэг. Тохилог, үйлчилгээ сайтай.

Франц

6 Испани

Итали улстай ерөнхийдөө ижил. Муж болон байршлаасаа хамаарч, зочид буудлуудынх нь чанар чансааг мэдэх боломжтой. Испанид зочид буудлуудыг одноос илүү өөрөөр ангилдаг. Үүнд:

  • "Refugio" - Энгийн жижиг хоноглох газар
  • "Fondas" - Жижиг зочид буудлууд ажиллуулдаг бизнесийн байгууллага
  • "Pensiones" - Зэрэглэл багатай зочид буудлууд
  • "Raradores" - Үнэтэй, эртний цайз хэрэм дээр үндэслэн баригдсан, өндөр зэрэглэлийн зочид буудлууд

Испани

7 Арабын Нэгдсэн Эмират Улс

Эмирэйтс гэх газарт 6, тэр ч бүү хэл 7 одтой зочид буудлууд байдаг бөгөөд үйлчилгээгээрээ хамгийн алдартайд тооцогддог. Гэвч 7 одтой зочид буудал нь албан ёсных бус гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу. Учир нь зочид буудлуудын холбооноос одоогоор хамгийн дээд тал нь 5 одтой зочид буудал байна гэж мэдэгдээд байгаа билээ. 

Арабын Нэгдсэн Эмират Улс

8 Тайланд

Тайланд, Сингапур, Япон зэрэг Азийн өндөр хөгжилтэй улс орнуудад зочид буудлын одны тоо чухал байр суурийг эзэлдэг байна. Түүнчлэн, өндөр зэрэглэлийн зочид буудлуудынх нь үйл ажиллагаа чанартайн дээр Европийн стандартад нийцсэн байх нь бий. 

Жуулчид Европ руу сайхан амарч, алжаал ядаргаагаа тайлах зорилгоор хүлгийн жолоо залдаг бол, Ази руу наран шарлагийн газруудыг зорьж, биеэ наранд шарахыг эрхэмлэдэг байна. Энэ нь тухайн тивүүдийн онцлогтой холбоотой биз ээ.

Тайланд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()