Скайтел компани “ТОП 100” ААН-д өргөмжлөгдлөө

2017-04-28, 08:10
2,385

СКАЙтел ХХК 2016 оны “ТОП 100” аж ахуйн нэгжид шалгарлаа. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын Үндэсний компанийн хувьд СКАЙтел компани 2004 оноос хойш тус шалгаруулалтад амжилттай оролцож, тэргүүлэх байруудад шалгарч байна. Улс орны нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд, ялангуяа харилцаа холбооны салбарт үргэлж шинэчлэлтийг хийж, салбарын байгууллагуудаа түүчээлэн ажилладаг нь энэхүү шагналыг тогтмол хүртэх үндэслэл боллоо.

Скайтел компани “ТОП 100” ААН-д өргөмжлөгдлөө

Шилдэг ААН-үүдийг шалгаруулахдаа татвар төлөлтөөс гадна нийгмийн даатгал, ажил олголт, хөрөнгө оруулалт, борлуулалтын орлогыг шалгуур болгосон байна. 

Скайтел компани МУ-ын татварын хууль, тогтоомжийг шударгаар сахиж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан, нийгмийн хариуцлагаа нэр төртэйгээр биелүүлэн, 2015 оны “Шилдэг татвар төлөгч” аж ахуйн нэгжээр шалгарсан Монголын 100%-ийн хөрөнгө оруулалттай компани юм. Эдийн засгийн нөхцөл байдал хэдийгээр хүндрэлтэй байгаа ч үйл ажиллагаагаа амжилттай явуулж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж байна.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.