Машины хаалганд дуу орвол яах вэ?

Автомашины хамгийн их хөдөлж байдаг кузовын эд анги нь хаалга юм. Үргэлж нээж хааж байдгаас хаалганы нугас, татуурга, механизмууд элэгдэлд орж дуу гарах нь ихэсдэг. Жишээ нь жолоочийн хаалгыг хааж нэг үзээд зүүн хойд хаалгыг хааж үзвэл хаагдах дуу нь өөр байдаг. Энэ нь зүүн хойд хаалгыг бага онгойлгодогтой холбоотой.

Машины хаалганд дуу орвол яах вэ?

1 Нугас солих

Хаалга олон дахин нээгдэж хаагдсанаас нугас элэгдэлд орж холхио үүсдэг. Хаасан үед ч нугасаараа хөдөлж дуугардаг. Нугасыг солих хэрэгтэй.

Нугас солих

2 Хаалганы хязгаарлагч татуурга тослох

Хаалганы хязгаарлагч татуурга нь дуу гаргах нэг шалтгаан юм. Мөн л олон дахин нээж хааснаас элэгдэлд орох, шороо чихэж тосгүй болсон зэргээс торжигнох хяхтнах дуу гарна. Хяхтнасан үед бага зэргийн шингэн тос хийх, торжигнох үед тос хийж үзээд дуу арилахгүй бол шинээр солих хэрэгтэй.

Хаалганы хязгаарлагч татуурга тослох

3 Хаалганы жийрэг резинийг солих

Хаалганы жийрэг резин сууснаар кузовт сайн шахахгүй хөдөлгөөн ордог. Ийм үед шинэ жийрэг резинээр солих эсвэл шингэн резин гэх шүршигчийг цацаж үзэх хэрэгтэй. Таарах жийрэг резин олдохгүй бол резиний эсрэг харьцах төмөр  хэсэг дээр цонхны хөөсөнцөр наалт, эсвэл зориулалтын резин наалтыг наахад хөдөлгөөн нь багасана. Хэрэв та залхуурахгүй бол тэр хөөсөнцөр наалтаа ойролцоо өнгөөр нь будаад наавал илүү цэвэрхэн харагдана.

Хаалганы жийрэг резинийг солих

4 Хаалганы самбарыг авч муудсан зүйлүүдийг солих

Удаан хугацаанд ашигласнаас хаалганы механизмын холбогч хуванцрууд хатаж хугарах, сулрах явдал гарах тусгаарлагч порлонууд хатаж өгөршсөнөөс татах механизмууд сул дуугардаг. Ийм үед хаалганы самбарыг авч муудсан зүйлүүдийг солих, чангалах, порлоноор жийрэглэх арга хэмжээ авна.

Хаалганы самбарыг авч муудсан зүйлүүдийг солих

5 Зөөлөвч наалтыг харьцаж байгаа ирмэгийн дагуу наах

Хаалганы самбар (хавтас)-ын тогтоох түгжээ унах холбоос хэсгээрээ сулардаг. Сүүлийн үеийн машинууд голдуу хэвлэмэл пластмассан самбартай болсон ба тогтоох түгжээний хүзүү нь элэгдэхээр хөдөлгөөн орж төмөртэйгөө хавиралдан дуугардаг. Ийм үед нимгэн зөөлөвч наалтыг харьцаж байгаа ирмэгийн дагуу нааж өгөх хэрэгтэй.

Мөн хиймэл арьсан бүрээс нь өвлийн цагт хөлдөхөөр хяхтнах дуу гаргадаг ба завсраар нь цаасан юм уу даавуун наалт нааж өгнө.

Зөөлөвч наалтыг харьцаж байгаа ирмэгийн дагуу наах

6 Дэгээ солих

Түгжээний дэгээ элэгдсэнээс хаалга хөдөлгөөн орж дуугардаг. Дэгээг дээш доош хөдөлгөж тохируулах, хэт их элэгдсэн бол солих хэрэгтэй. Мөн хяхтнах дуу гараад байгаа үед дэгээг лентээр ороох. Хэт их ороовол онгойлгоход хэцүү болно. Боломжтой бол дэгээг солих хэрэгтэй.

Дэгээ солих

Эх сурвалж: www.cardoctor.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()