1
Өвдөлтийг намдаана
Сарын тэмдгийн үед "эстроген болон тестостерон" даавар ихэссэнээр, сэтгэл санаа болон бие махбодийн хувьд таагүй нөхцөл байдал үүсдэг. Харин энэ үед секс хийх нь өвдөлтийг намдааж, булчинг суллах бөгөөд нэг ёсондоо тухайн эмэгтэйд тайван амрах нөхцлийг бүрдүүлж өгдөг байна.
2
Жирэмсэн болох магадлалыг нэмэгдүүлнэ
Эмэгтэйчүүд сарын тэмдэг ирсэн үедээ жирэмсэлнэ гэдгээс айдаггүй. Гэтэл энэ нь эсрэгээрээ жирэмсэн болох магадлалыг нэмэгдүүлдэг аж. Эр хүний бэлгийн эс нь эмэгтэй хүний биед 5-7 хоногийн хугацаанд амьдрах чадвартай учир жирэмслэх боломжтой. Иймд та сарын тэмдгийн үед секс хийхдээ хамгаалалт хэрэглэж байгаарай.
3
Бэлгийн замын халдварт өвчин тусч болзошгүй
Зарим хүмүүс сарын тэмдгийн үеэр секс хийснээр, бэлгийн замын халдварт өвчин тусах өндөр эрсдэлтэй хэмээн үздэг. Харин судлаачид үүнийг баталж чадаагүй юм. Хэдий тийм ч, аль болох болгоомжтой байж, бэлгэвч хэрэглэх нь тохиромжтой. Цусархаг орчин нь нянг үржүүлэх таатай нөхцөл болдгийг санаж яваарай.
4
Сарын тэмдгийн хэмжээг багасгах
Сарын тэмдгийн үеэр секс хийх нь цусны ялгаралтыг багасгадаг болохыг та мэдэх үү? Мөн та секс хийхээс өмнө тампон хийж, хэсэг байлгасны дараа түүнийгээ аваад бэлгийн ажил хийж болно. Ингэснээр цусны ялгаралт буурч, секс хийх боломжийг бүрдүүлдэг байна.
5
Бэлтгэл ажил
Хэрэв үнэхээр секс хийхээр шийдсэн бол урьдчилаад орон дээрээ алчуур дэвсэж, нойтон салфеткийг ойрхон байлгаарай. Мөн эрэгтэй нь дээрээ байх байрлалыг сонгосон нь зүйтэй. Учир нь эмэгтэйг хэвтэж байх үед цусны ялгаралт багасдаг тул, хосуудад тааламжтай байх болно.
6
Сайтар ярилцах
Сарын тэмдгийн үед секс хийхээсээ өмнө хосууд хоорондоо сайтар ярилцаж, үнэхээр үүнийг хүсч байгаа эсэхээ мэдэх хэрэгтэй. Тэгж байж л сексээс таашаал авах боломжтой юм. Мөн сарын тэмдгийн сүүлийн хоногуудыг сонгож, секс хийсэн нь тохиромжтой.