Амьдралаа хэрхэн өөрчлөх вэ?

Та амьдралдаа сэтгэл хангалуун байна уу? Эсвэл өөрийгөө, амьдралаа тэр чигт нь өөрчилж, илүү идэвхитэй, эрүүл, аз жаргалтай амьдрахыг хүсч байна уу? Учир нь сүүлийн үеийн залуус, аливааг хийж бүтээхээс илүүтэй, бэлэнчлэх сэтгэлгээ, цахим сүлжээ, хийсвэр ертөнцийг амьдралынхаа чухал зүйл болгосон билээ. Иймд энэ бүхнийг өөрчилж, амьдралаа цоо шинээр эхлэхэд тань туслах хэрэгтэй мэдээллийг дуулгахаар бэлтгэлээ. 

Амьдралаа хэрхэн өөрчлөх вэ?

Бид нэгэнтээ болоод өнгөрсөн зүйлийг өөрчлөх боломжгүй хэдий ч, цаашид алдаа гаргахгүй, амар тайван, зөв зүйтэй амьдарч чадна. Ингэхийн тулд та амьдралаа зөв зохион байгуулах шаардлагатай. Хүний амьдрал яг л эвлүүлдэг тоглоомтой адил. Маш олон бутарсан хэсгүүд байх бөгөөд эдгээрийг зөв байранд оруулснаар зураг эвлэж, бүтэн болно. Иймд та амьдралаа зөв хэмнэлд оруулах нь хамгийн чухал юм. 

Шинээр амьдралаа эхлүүлэхэд, хамгийн ихээр саад учруулдаг зүйлс бол:

  • Өнгөрсөнтэйгээ зууралдаж, түүнээсээ салж чадахгүй байх
  • Амьдралын хурд удаашрах. Зорилго, мөрөөдөл рүүгээ тэмүүлж байсан ч, тэрхүү зүтгэл нь бага багаар удааширч, сүүлдээ зогсонги байдалд ордог.

Тиймээс та амьдралд хэрэг болохгүй зүйлсийг хол аваачин хаяж, бүхнийг шинээр эхэлж, эрч хүчтэй амьдраарай. Одоо харин хэрхэн амьдралаа өөрчлөхийг олж мэдэцгээе. 

 

1 Хогоо гаргаж хаях

Эхлээд гэрээ бүхэлд нь цэгцэлж, хэрэггүй зүйлсээ гаргаж хаяарай. Та амьдралаа өөрчилж, шинэчлэхийг хүсч байвал эхлээд гэрээ цэвэрлэж, хогоо хаях хэрэгтэй. 

Харин хог гэж юу вэ?

Таны хэрэглэхээ больсон ч хадгалсаар байдаг, хэнд ч хэрэггүй зүйлсийг хог гэж нэрлэнэ. Харин үүнийг гэртээ хадгалсаар байх нь сөрөг энергийг дуудаж, хүнийг тухайн газарт нь гацааж орхидог гэмтэй. 

  • Өмсөхөө больсон хувцас
  • Гэрт тань өнгө үзэмж нэмдэггүй, хэрэг болдоггүй дурсгалын зүйлс
  • Хуучирч муудсан сав суулга

Эдгээр зүйлс гэрт тань байвал бүгдийг нь гаргаж хаяад, гэрээ цэвэрлээрэй.

Хүний амьдралыг аягатай устай зүйрлэж болно. Бид хэн нэгнийг, аливаа зүйлсийг амьдралдаа оруулж ирэхэд, энэ нь яг л ус шиг аяга руу орж, дүүргэдэг. Харин дүүрчихсэн аяганд ус нэмж хийх боломжгүй гэдгийг ойлгоорой. Тиймээс та өмнө нь хийсэн, одоо хэрэггүй болсон усаа асгаж, шинэ ус хийх шаардлагатай.  

Хогоо гаргаж хаях

2 Компьютерээ цэвэрлэх

Та гэрээ цэвэрлэж, хогоо гаргаж хаясан бол, одоо компьютер дээрх хэрэггүй зүйлсээ устгаж, цэгцлэх шаардлагатай. Хамгийн хэрэгтэй гэсэн баримтууд, мэдээллээ хадгалж, бусдыг нь устгах хэрэгтэй. Ингэхдээ бүх зүйлсийг цэгцэнд нь оруулаарай. Мөн компьютерийн өмнө өнгөрүүлэх цагаа аль болох багасгаж, энергиэ хадгалах нь тохиромжтой. Алтнаас үнэтэй цаг хугацаагаа хэрэггүй зүйлд зарцуулж сууна гэдэг хэтэрхий эмгэнэлтэй. Ялангуяа ид хийж бүтээх насан дээрээ яваа залуусын тухайд аль болох бодит байдлыг харж дүгнэж, сошиал ертөнцөөс хол байхад гэмгүй. 

Компьютерээ цэвэрлэх

3 Бүхнийг цэгцэнд нь оруулах

Та хогнуудаа гаргаж хаясан бол одоо бүхнийг цэгцэнд нь оруулах хэрэгтэй. Чухал бичиг баримтаа нэг дор хийж, хичээлийн дэвтэр, ном зэргээ бүгдийг тус тусад нь ангилж, ялгаж хийгээрэй. Энэ нь таны амьдралыг зөв хэмнэлттэй, эмх цэгцтэй явагдахад том тус хүргэнэ гэдгийг ойлгоорой. Зөвхөн бичиг баримт гэлгүй, гэр доторх эд зүйлс, хувийн зохион байгуулалтаа ч цэгцтэй байлгах хэрэгтэй. 

Бүхнийг цэгцэнд нь оруулах

4 Мэдээллийг шалгаж авах

Та урьд нь хор хүргэхүйц мэдээлэл гэж сонсож байв уу? Энэ нь бидний гаднаас авч байгаа худал хуурмаг, хэрэгцээгүй мэдээллийг хэлж байгаа юм. Иймд та хаана, хэнээс юуг сонсож байгаагаа анзаарч, хүрээллээ цэвэрлэх хэрэгтэй. Таны найзууд дунд хэнд ч хэрэггүй хов жив ярьж, бусдыг муулж явдаг хүн байгаа бол түүнтэй хэт дотно байж, утгагүй яриаг нь сонсож, цаг заваа гарздан, бохир мэдээллээр тархиа цэнэглэх шаардлагагүй. Иймд найзалж нөхөрлөх хүмүүсээ зөв сонгож, өөрт тань дарамт үүсгэж, тухгүй нөхцөл байдлыг бий болгодог хүмүүсээс зайгаа бариарай. 

Үүнээс гадна юуг уншиж, сошиалд хэнийг дагаж, ямар мэдээлэл авч байгаадаа анхаарлаа хандуул. Нөгөө л нэг улиг болсон оддын хэрүүл, салалтаас холдож, хэрэгтэй зүйлсийг олж унших хэрэгтэй. Таны тархийг цэнэглэж байгаа мэдээллийн сурвалж, аль болох хүртээмжтэй, чанартай байх ёстойг анхаар. 

Мэдээллийг шалгаж авах

5 Биелүүлж чадаагүй амлалтандаа хүрэх

Та хэдэн жилийн өмнө гадаад хэл сурах юм сан гэж бодож байснаа санаж байна уу? Та хэдэн удаа хөдөө байгаа эмээ өвөө дээрээ очно гэж худлаа хэлснээ тоолж үзсэн үү? Хэзээ хамгийн сүүлд хэлсэн үгэндээ хүрч, амлалтаа биелүүлсэн бэ? Хэрэв та эдгээр асуултанд хариулж чадахгүй бүдэрсэн бол одооноос бүх амлалтаа жагсааж бичээд цаг хугацаа орох байсан ч хамаагүй нэг нэгээр нь биелүүлээрэй. Эхлээд биелүүлэх боломжтой амархан зүйлсээ хийж гүйцэтгээд, дараа нь  бага багаар урагш алхаж өөртөө тавьсан амлалтаа биелүүлээрэй. Тэгж байж л та өөрийгөө ялан дийлж, амжилт өөд нэг алхам ойртох болно. Үүнээс гадна чадахгүй зүйлсээ чадах мэт ярьж, хэт онгироо зан гаргах гэсний хэрэггүй. Өөрийнхөө чадах зүйлд бардам байж чадахгүй бол үнэнээ хүлээж сураарай. 

Биелүүлж чадаагүй амлалтандаа хүрэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()