1
Нүд хурдан анивчина
Хүнийг унтаж байх үед нүдний хөдөлгөөнөөр нь хэрхэн унтаж байгааг мэдэж болдог байна. "РЕМ" нойр буюу нүдний хурдан хөдөлгөөн /Rapid Eye Movement/ гэж байдаг бөгөөд унтаж байх үед хүний нүд хурдан хөдөлдөг гэнэ. Заримдаа уг үйл явц 60-90 минут үргэлжлэх нь ч бий. Эрдэмтэд үүний учрыг хараахан тайлж чадаагүй байгаа аж.
2
Өсөлтийн гормон ялгарна
Өсөлтийн гормон /Human Growth Hormone/ нь биднийг унтаж байхад их хэмжээгээр ялгарч, яс болон булчин шөрмөсийн томрох үйл явцыг идэвхжүүлдэг байна. Өөрөөр хэлбэл бие организм дахь гэмтсэн эд, эсүүдийг нөхөн сэргээдэг гэсэн үг юм. Иймд бид унтаж байх үедээ өсч, томордог байна.
3
Хоолой нарийсна
Унтаж байх үед бидний биед болдог бас нэгэн хачирхалтай зүйлийн нэг бол, хоолой амарч, хэмжээ нь нарийсдаг аж. Үүнийг хурхиралттай холбож тайлбарлах нь бий. Мөн хамар битүүрэх, эргэн тойрон дахь дуу чимээ зэргээс шалтгаалж, хоолой нарийсдаг байна.
4
Шүдээ хавирна
Шүдээ хавирах нь хүн бүрт тохиолддоггүй бөгөөд унтаж байхдаа шүдээ хавирдаг хүмүүсийн эрүү нь сэрсний дараа ихээхэн өвддөг байна. Харин үүний шалтгаан нь, эрүүний байрлал алдагдах болон үг зүйн бүтэцтэй салшгүй холбоотой байдаг аж. Түүнчлэн стресс бухимдал ч нөлөөлөх нь бий.
5
Сексийн дур хүсэл нэмэгдэнэ
Эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн аль аль нь дээр дурдсан "РЕМ" нойрны үед сексийн дур хүсэл нь нэмэгддэг байна. Уг нойрны үед тархи илүү идэвхтэй болж, их хэмжээний хүчилтөрөгч шаардах бөгөөд үр дүнд нь бүх биеэр гүйх цусны эргэлт нэмэгддэг аж. Энэ нь магадгүй зүүдэн дундаа дур тавихад хүргэдэг байж болзошгүй тухай эрдэмтэд үзэж байгаа юм.
6
Булчингууд мэдээгүй болно
Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, биднийг унтаж байхад булчингууд мэдээгүй болдог байна. Энэхүү үйл явц, сэрснээс хойш цөөн хэдэн секунд эсвэл минутын дараа хэвийн болох бөгөөд шинжлэх ухаанд үүнийг "мансуурлын дон" гэж нэрлэх нь бий. Түүнчлэн хүн нүдээ нээж, сэрсэн гэдгээ мэдэх хэдий ч, биеэ хөдөлгөж чадахгүй байх тохиолдол гардаг бөгөөд энэ нь сүнсэнд даруулж буйтай холбоотой юм.
7
Тархи хадгалагдаж үлдсэн мэдээлэл, дурсамжийг сэргээнэ
Бид яагаад зүүд зүүдэлдэг болохыг эрдэмтэд одоог хэр нь тайлж чадаагүй байгаа билээ. Гэвч тэдний таамаглаж буйгаар хүн унтаж байх үедээ тухайн өдөр өөрт нь тохиолдсон зүйлсийг зүүдлэх нь элбэг байдаг гэж үзжээ. Мөн урт хугацааны туршид ой санамжинд хадгалагдан үлдсэн дурсамжууд, бүтэлгүйтлүүд болон сэтгэл хөдөлгөсөн агшнууд зэргийг үе үе зүүдэлдэг байна. Чухам бид яагаад өнгөрсөнд түүх болж үлдсэн дуу хоолой, өнгө дүрс, хүмүүсийг зүүдэлдэг юм бол? Эрт оройгүй үүний учир тайлагдах биз ээ.
8
Чанга дуу чимээ сонсоно
"Exploding Head Syndrome" буюу унтаж байх үед тохиолддог уг үзэгдэл нь ямар нэгэн өвдөлтийг мэдрүүлэхгүй боловч, сэтгэл санаанд ихээр нөлөөлдөг байна. Илрэх шинж тэмдэг нь хүн унтаж байх үед тархинд дэлбэрэлт болж буй мэт асар чанга дуу чимээ сонсогддог бөгөөд энэ агшинд хүн гэнэт цочиж, сэрдэг аж.
9
Тархи амарна
"University of Rochester"-ийн хэсэг эрдэмтдийн судалгааны үр дүнд хүн унтаж байхад тархи өөрийгөө цэвэрлэж, амраадаг байна. Өөрөөр хэлбэл хэрэггүй бодлуудыг үгүй хийж, илүү сэргэг, сийрэг болдог аж.