Сексийн үеэр юу хийж болохгүй вэ?

Сексийн харилцаа нь, бидний амьдралын салшгүй чухал хэсэг билээ. Гэвч хүн бүр сексээс таашаал авч чаддаггүй нь нууц биш юм. Иймд бид өнөөдөр дээрх асуудлаас болж сэтгэлээ шаналгаж байгаа хүмүүст зориулан сексээс таашаал авахад туслах 3 алхамыг хүргэхээр бэлтгэлээ. Та туршиж үзээд, бодит үр дүнг мэдрээрэй.

Сексийн үеэр юу хийж болохгүй вэ?

1 Сексийн үеэр өөрт тааламжгүй зүйлс бүү хий

Сексийн үеэр өөрт тааламжгүй санагддаг зүйлсийг аль болох битгий хий. 

Сексийн үеэр хүн илүү нээлттэй байж, таашаалыг мэдрэх ёстой. Ингэснээр бие организм бүхэлдээ эрч хүч, энергээр цэнэглэгдэх болно. Харин өөрт таалагддаггүй зүйлээ сексийн үеэр хийх нь таашаал авахад сөргөөр нөлөөлдөг аж. Улмаар секс хийх дур хүслийг бууруулж, сексийн амьдралд идэвхгүй хандахад хүргэх нь ч бий. 

Иймд та сексийн хамтрагчтайгаа илэн далангуй ярилцаж, уг харилцааны үеэр хийхийг хүсэхгүй байгаа зүйлсээ түүнд хэлэх хэрэгтэй юм. Хэрвээ хэлэлгүй нууц хэвээр нь үлдээвэл, магадгүй та хоёрын харилцаанд сэв суух аюултай болохыг анхаараарай. Тэр таныг хайрлаж, ойлгодог бол, хүсэлтийг тань хүлээж авах болно. 

Сексийн үеэр өөрт тааламжгүй зүйлс бүү хий

2 Гаж хүслээ дар

Зарим тохиолдолд, хосууд сексээс илүү таашаал мэдрэхийн тулд шинэ зүйлсийг туршиж үзэхийг оролддог. Гэвч энэ нь буруу болохыг мэргэжлийн эмч нар хэлж байна. Этгээд гаж хүслээс болж, хамгийн ихээр хохирч үлддэг хүмүүс бол эмэгтэйчүүд юм. Тэд үүнээс үүдэж, сэтгэл санаагаараа хохирч, бие организмын хувьд багагүй гэмтэл авах тохиолдлууд цөөнгүй юм. Түүнчлэн секс хийх дур хүсэлгүй болж, дараагийн удаа секс хийх үедээ таашаал авч чаддаггүй байна.

Гаж хүслээ дар

3 Стресстэй байгаа үедээ секс хийгээд хэрэггүй

Сексийн харилцааны үеэр, ихэвчлэн эмэгтэйчүүд дур тавьж чаддаггүй бөгөөд үүнд стресс бухимдал, сэтгэл гутрал зэрэг олон асуудлууд нөлөөлдөг. 

Иймд сайтар амарч, алжаал ядаргаагаа тайлсны дараа секс хийх нь таашаал мэдрэх боломжийг олгодог аж. Үүний тулд амин дэмээр баялаг хоол хүнс идэх, дасгал хөдөлгөөн хийх зэрэг амьдралын идэвхтэй байдлууд нь танд эерэг нөлөөг үзүүлдэг аж. 

Ингэснээр секс хийх дур хүсэл нэмэгдэж, сексийн амьдрал тань хэвийн үргэлжлэх болно.

Стресстэй байгаа үедээ секс хийгээд хэрэггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()