Халз тулаанаас шалгарсан хоёр тамирчин ирэх тавдугаар сарын 28-нд Япон улсад болох “STAND FIGHTING NETWORK K-ING” тэмцээнд эх орноо төлөөлөн дэлхийн шилдгүүдтэй тулалдах эрхтэй болно. Энэхүү олон улсын тэмцээнийг мэргэжлийн кикбоксын K-1 -ийн хүнд жингийн дэлхийн дөрвөн удаагийн аварга Эрнесто Хоост-ын нэрэмжит “Hoost Cup” болон Японы “Kickboxing Promotion Association” байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм. Монголд болох тэмцээнийг олон улсын K-1 -ийн мэргэжлийн хоёр шүүгч ирж шүүх ба хүндэт зочноор алдарт тамирчин Эрнест Хоост ирж Монголын тамирчдад семинар хийх хөтөлбөртэй.
“ZEV FIGHT NIGHT - 1” халз тулаанд 64 кг жингийн ангилалд Бүгэнжюкү клубын тамирчин, Ирээдүй MMA клубын дасгалжуулагч Д.Батгэрэлтэй Heroes клубын Н.Бат-Эрдэнэ, Гаруда ММА клубын Б.Гантогтохтой One Team клубын Г.Энхбаяр тулалдана. Харин 67 кг жингийн ангилалд Ирвэс клубын Н.Отгонбаатарын эсрэг Мандал Файтинг клубын Г.Мөнх-Од, Бурхан халдун клубын А.Мөнхбаатарын эсрэг Ихэр бээлий клубын Э.Батбаяр нар тулалдана.
Монголын тулааны спортыг дэмжиж
- Ерөнхий ивээн тэтгэгчээр Үндэсний хөрөнгө оруулалтын банк
- Ивээн тэтгэгчээр Yokohama брэнд, Хайрхан Уул кредит, C1 телевиз, Тэнгэрийн угалз хөөрөг урлан
- Мэдээллийн түншээр Star Tv, iKon.mn, Caak.mn
- Дэмжигч байгууллаар Exclusive брэнд, World Design хэвлэлийн цогц үйлчилгээ, HERO entertainment, Golds Gym, River Club, Hobby zone зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Утас: 99992509, 88117800
www.zevfc.com
Facebook.com/ZEVfc
Twitter.com/ZEVfc
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.