Хоёр сарын дотор турах батлагдсан аргууд

Өнөө цагт таргалалт гэдэг, олон хүнд шүдний өвчин болсоор ирсэн. Тиймдээ ч хүмүүс амьдралын хэв маягаа өөрчилж, дасгал хөдөлгөөн хийж, хоолны дэглэмээ өөрчлөх зэргээр илүүдэл жингээ хасахаар хичээх болсон нь нууц биш юм. Гэвч заримдаа дээр дурдсан гэнэтийн өөрчлөлтүүдээс болж, нойргүйдэх, сульдах, ядрах зэргээр бие организмд сөргөөр нөлөөлөх нь бий. Харин та бидний бэлтгэн хүргэж буй дараах коктэйл, шэйкүүдийг гэрийн нөхцөлд бэлтгэн ууснаар төвөггүй жингээ хасах боломжтой ажээ. 

Хоёр сарын дотор турах батлагдсан аргууд

Төрөл бүрийн амин дэмээр баялаг коктэйл, шэйкүүдийг баримталж буй хоолны дэглэмдээ оруулснаар, жингээ хасахад тань туслах ач тустай юм. Танд эдгээр шидэт ундаануудыг хийхэд ердөө "блендер" байхад л болох бөгөөд орцуудаа сайтар хольж, бэлтгэх болохыг анхаарна уу. 

 

1 Ногоон коктэйл

Орц:

  • Ногоон алим - 2 ширхэг
  • Бага зэрэг цагаан гаа
  • Цоохор майлз - 4 ширхэг
  • Маалинганы үр - 4 цайны халбага
  • Ус - 2 аяга

Ногоон коктэйл

2 Өргөст хэмх болон алимны коктэйл

Орц:

  • Гааны навч - 10 ширхэг
  • Ойн самар - 1/2 аяга
  • Алим - 2 ширхэг
  • Өргөст хэмх - 2 ширхэг
  • Бага зэрэг цагаан гаа
  • Лаймны шүүс - 2-3 цайны халбага
  • Цоохор майлз - 4 ширхэг
  • Ус - 2 аяга

Өргөст хэмх болон алимны коктэйл

3 Лийр, гадилны шэйк

Орц:

  • Лийр - 2 ширхэг
  • Гадил - 2 ширхэг
  • Цэвэр тараг - 340 гр
  • Маалинганы үр - 4 цайны халбага
  • Бөөрөлзгөнө - 2 аяга
  • Бага зэрэг шанцай
  • Ойн самар - 1/2 аяга

Лийр, гадилны шэйк

4 Алим, гадилны шэйк

Орц:

  • Гадил - 2 ширхэг
  • Бага зэрэг цагаан гаа
  • Бүйлс - 1/2 аяга
  • Жүрж - 2 ширхэг
  • Нимбэг - 2 ширхэг
  • Бага зэрэг шанцай
  • Ус - 2 аяга

Алим, гадилны шэйк

5 Лийрний ликёр

Орц:

  • Хөлдөөсөн лийр - 2 аяга
  • Наранцэцгийн тос - 4 цайны халбага
  • Тосыг нь шүүж авсан сүү - 2 аяга

Лийрний ликёр

6 Жүрж, усан үзмийн ундаа

Орц:

  • Усан үзэм - 2 ширхэг
  • Жүрж - 2 ширхэг
  • Манго - 2 ширхэг
  • Бүйлс - 1/2 аяга
  • Гадил - 2 ширхэг
  • Ус - 2 аяга

Жүрж, усан үзмийн ундаа

7 Нэрсний коктэйл

Орц:

  • Нэрс - 2 аяга
  • Жүрж - 2 ширхэг
  • Ханборгоцой - 1 аяга
  • Гадил - 2 ширхэг
  • Бүйлс - 1/2 аяга
  • Тосыг нь шүүж авсан Грек тараг - 340 гр

Нэрсний коктэйл

Мөн та дээрх коктэйл, шэйкүүдийг уухаас гадна, дараах бүтээгдэхүүнүүдийг хоол хүнсэндээ хэрэглэж, жингээ хасаарай. 

 

1. Бэрсүүт жүрж

Инсулины хэмжээг бууруулж, таргалуулахад хүргэж буй гормоний хэмжээг багасгадаг. Иймд 7 хоногийн хугацаанд хоолныхоо өмнө тал бэрсүүт жимс идэж хэвшээрэй. Үр дүнд нь та илүүдэл жингээсээ бага ч болов хасч чадах юм.

2. Цагаан гаа

Үүнийг хоол хүнсэндээ хэрэглэснээр их хэмжээгээр хоол идэх дуршлыг бууруулаад зогсохгүй, бодисын солилцооны үйл ажиллагааг идэвхтэй болгодог байна. Ингэснээр та бие дэх хорт бодисоо гадагшлуулж, жингээ хасах боломжтой ажээ.

3. Самар

Самар нь төмрөөр баялаг учраас жин хасах маш сайн нөлөө үзүүлдэг байна. Самар идэхийн бусад ач тусыг мэдэхийг хүсч байвал ЭНД дарна уу.

4. Маалинганы үр

Мөн төмрөөр баялаг бөгөөд бие дэх илүүдэл шингэнийг гадагшлуулахад сайн нөлөө үзүүлдэг. Мөн цадсан мэдрэмжийг төрүүлдэг байна.

Түүнээс гадна, жингээ хасахад хамгийн сайн нөлөө үзүүлдэг бусад зүйлсийг мөн хүргэж байна.

 

1. Дугуй унах

Нэг цагийн турш дугуй унаснаар ойролцоогоор 600 калори шатаадаг. Хэрвээ та байгальд дугуй унах боломжгүй бол, фитнес зааланд очиж, зориулалтын дугуй унаж болох юм. 

2. Олс хэрэглэх

Дээс ашиглан турах боломжтой бөгөөд та өдөр цөөн хэдэн минут дээс эргүүлж байгаарай.

3. Сэлэх

Нэг цаг усанд сэлснээр 600-840 калори шатаахаас гадна, зүрх судасны системд сайнаар нөлөөлдөг.

4. Үсрэх

Хоёр хөл дээрээ зогсож, эхлээд баруун хөлөө урагш болгон нугалахдаа үсрээрэй. Дараа нь нөгөө хөл дээрээ ээлжилнэ. Өдөрт энэ дасгалыг 10 удаа хийж хэвшээрэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()