1
Халуун ус
Таваг болон саванд 37-40 градусын хэмд халаасан халуун ус хийж, 20 орчим минут хөлөө дүрээрэй. Үүнээс 15-20 минутын дараа даралт багасах болно. Хэрвээ та хөлний судас бүдүүрэлтэй бол, дээрх усанд тохой болон гараа дүрэх хэрэгтэй.
2
Гоньд
Ногоон гоньдийн үр даралтыг бууруулдаг. Үүний тулд 0.5 литр халуун усанд ногоон гоньдийн үрээ хийж, буцалгана. Үүнээсээ 1-2 цайны халбагыг уугаарай. Харин даралт их байх үед 3-4 халбагыг ууна.
3
Шанцай
Тарга /хоормог/ дээр 1 цайны халбага шанцай хийж, өдөр бүр нэг аягыг 3 сарын турш уух бөгөөд үр дүнд нь даралт хэвийн болох болно.
4
Цагаан цуу
Харвалтаас сэргийлэхийн тулд 9 хувьтай уксус аваад, 1:1 хэмжээтэй устай холино. Энэ уусмалдаа ноосон оймс хийж, норгоорой. Шөнө унтахдаа оймсоо өмсөж, гадуур нь уут углаж хонохоо мартуузай.
5
Сармис
20-30 гр сармисны хумсыг усанд хийж, буцалгаад уугаарай. Сармисны хумс нь даралт бууруулах ид шидтэй байдаг.
6
Халуун жин
Даралт ихэссэнээр, цус харвах аюултай байдаг. Тэгвэл үүнээс сэргийлэхийн тулд ус халааж, хөлөндөө халуун жин тавиарай.
7
Хануур хорхой
Даралт ихэсч, цаашлаад цус харвахаас урьдчилан сэргийлэх арга замуудын нэг бол Хануур хорхой ашиглан, бие дэх хортой цусыг гадагшлуулах явдал билээ. Бие дэх бохир цусыг гадагшлуулснаар тархины цусан хангамж сайжирдаг байна.
8
Калигаар баялаг хоол хүнс
Бяслаг, төрөл бүрийн самар, зөгийн бал, хатаасан чангааз зэрэг калигаар баялаг хоол хүнс хэрэглэх нь даралт ихсэхээс сэргийлэх ач тустай юм.