1
Бусдыг буруутгах
Санхүүгийн асуудалд орж, ядруухан амьдарч буй хүмүүс ихэнхдээ эцэг эх болон хайртай хүн маань надад мөнгө өгсөнгүй, захирал цалингаа цагт нь тавьсангүй гэх мэтээр бусдыг буруутгах нь бий. Гэвч эхлээд, бурууг өөрөөсөө хайх нь хамгийн зөв арга зам юм.
2
Өөрийгөө буруутгах
Ядруухан амьдарч буйдаа өөрийгөө бүү зэмлэж буруутга. "Би ийм үед төрөх ёсгүй байсан юм", "Царай муутай", "Амьдрах хүсэл алга" гэх мэтээр өөрийгөө болон өөрийнхөө амьдралыг хараан зүхсэний хэрэггүй. Харин үүний оронд сайхан амьдралын төлөө хичээж, зүтгэх хэрэгтэй юм шүү.
3
Нэгэн хэвийн байх
Яаж алдсанаа бодож, түүндээ харамссаар байгаа бол, та хэзээ ч урагшилж чадахгүй. Ингэлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй бөгөөд үүний оронд илүү дээр зүйл сэдэж, олох, сайн хүнтэй учрах, сайхан байр, машин худалдаж авах талаар бодож, түүнийгээ бодит амьдрал дээр хэрэгжүүлэхийн төлөө зүтгээрэй. Ингэснээр ирээдүйд дахин алдаа гаргахгүй байх ач тустай юм.
4
Өөртөө тохирохгүй зүйл хийх
Хүн болгонд хийхэд тохиромжтой зүйл гэж байдаг. Зарим нь зураг зурж, юм зарж, хоол хийж мөнгө олж байхад зарим нь кинонд тоглож, теллер хийж амьдралаа залгуулах нь бий. Нэг ёсондоо хүн өөрийн чадна гэж бодсон зүйлээ хийвэл, илүү хурдан амжилтын оргилд хүрдэг бичигдээгүй хууль байдаг билээ.
5
Өнөөдөр хийх зүйлийг маргааш гэж хойшлуулах
Яг одоо хийх ёстой зүйлийг маргааш гэж хойшлуулахаа болихгүй бол, та үргэлж бусдаас нэлээн хэдэн алхмын хойно хоцорч үлдэнэ гэдгээ бүү мартаарай.
6
Залхуурах
Баян хүмүүс эд мөнгөндөө хэзээ ч ханадаггүй. Тэд үргэлж урагшилж, илүү их ашиг олохыг эрмэлздэг бөгөөд тиймдээ ч цаг ямагт суралцаж, хөгжиж дэвшиж байдаг. Та ч гэсэн үүнээс сурч, бусадтай танилцаж, авъяас чадвараа хөгжүүлээрэй гэж зөвлөе.
7
Мөнгийг дэмий зүйлд үрэх
Мөнгө олох хэцүү ч гэлээ, мөнгийг үрэх эсрэгээрээ тун амархан байдаг. Тиймээс мөнгөтэй ухаалаг, зөв харьцах хэрэгтэй юм. Баячууд эд хөрөнгөө тэр дор нь үрэлгүй үргэлж нөөцөлж, хадгалж байдаг. Энэ нь хожим учирч болох эрсдлээс өөрийгөө сэргийлж байгаа хэрэг юм.
8
Үнэт цагаа үгүй хийх
Цаг бол алт гэдгийг сайтар ухамсарладаг байх хэрэгтэй. Хүн цагтаа уралдаж, ажил төрлөө амжуулах тусам үр бүтээлтэй байдаг. Харин хий хоосон бодолд автаж сууснаар үнэт цагийг үгүй хийх нь бий.
9
Өөрийгөө зөвтгөх
Бусдыг сонсдог байна гэдэг авууштай, сайн зан чанар юм. Харин өөрийгөө бурхан мэт шүтэж, бусдыг дорд үздэг хүмүүс хөгжиж, дэвшдэггүй бөгөөд эргэн тойронд байгаа хүмүүсийнхээ зөвлөгөөг сонсохгүй явсаар нэг мэдэхэд амьдралд алдах нь бий.
10
Бусдыг аялдан дагах
Ихэнх хүмүүс ном уншиж, түүнээсээ илүү их зүйлийг сурч, мэдэж авдаг бөгөөд амьдралдаа хэрэгжүүлэхийг урьтал болгодог. Гэвч энэ нь зарим талаараа буруу юм. Учир нь та өөрийнхөө амьдралыг зөвхөн өөрөө л шийднэ шүү дээ. Тэгэхээр хэн нэгний хэлсэн үг, амжилтанд хүрсэн замаар явах нь утгагүй билээ.