Бид Италичуудаас юу сурч болох вэ?

Хамгийн загварлаг залуус, аз жаргалтай, амар тайван хүмүүсийн өлгий нутаг болсон Итали улс нь чамин байдал, найрсаг зан чанар, нарийн мэдрэмжээрээ дэлхийд гайхагддаг билээ. Тус улсын амьдралын хэвшил нь, үзэсгэлэнт бүсгүйчүүд, эерэг энерги цацруулсан ард иргэдтэй нь салшгүй холбоотой. Ингээд хамтдаа тэднээс суралцах, амьдралын чухал зүйлстэй танилцъя. 

Бид Италичуудаас юу сурч болох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Загварлаг хувцаслалт

Та Итали улсад очвол дэрвэгэр юбка, кет өмсөж, нүүрээ тод будан, үсэндээ төрөл бүрийн чимэглэл зүүсэн бүсгүйчүүдийг олж харахгүй. Учир нь тус улсын ихэнх бүсгүйчүүд өндөр өсгийт өмсөлгүйгээр гэрээсээ гардаггүй бөгөөд үргэлж төгс мэдрэмжтэй хувцаслаж чаддаг. Тэд үргэлж хүчирхэг, эрхэмсэг харагдсаар ирсэн билээ. 

Харин эрчүүдийн тухайд ихэвчлэн дэгжин хослол, цамцыг зохицуулж өмсдөг. Тэд юу таарснаа өмсөлгүй, хувцаслалтандаа маш ихээр анхаардаг нь гудамжинд алхах эрчүүдээс нь илхэн харагдана. 

Загварлаг хувцаслалт

2 Тааруулж уудаг

Дарс үйлдвэрлэлээр дэлхийг тэргүүлдэг Итали улсын иргэд, өөрсдийн уух хэмжээг тун сайн мэддэг. Тэд өдөрт 1-ээс илүү хундага дарс уудаггүй. Тэд дарсыг тохируулан ууснаар эрүүл мэндэд тустай гэдгийг мэддэг шигээ хэтрүүлэн хэрэглэх нь ч мөн сөрөг нөлөөтэйг сайн мэднэ. Ресторанд ууж суугаа залуус ч, нэг шилээс илүү дарсыг захиалж уудаггүй. Зөвхөн онцгой өдрүүдээс бусад үед согтууруулах ундаанаас хол байхыг эрхэмлэдэг байна. 

Тааруулж уудаг

3 Чийгтэй үстэй гадагшаа гардаггүй

Хэрвээ та Италид очоод чийгтэй үстэй гадагш гарвал, хүмүүсийн анхаарлыг ихэд татаж, бүдүүлэг мэт сэтгэгдлийг төрүүлж мэднэ. Учир нь тус улсын иргэд чийгтэй үстэй гадагшаа гарахыг хориглодог.  Ингэснээр даарч, ханиад хүрнэ хэмээн боддог бөгөөд хүйтэн өдөр нимгэн хувцастай гадуур гарахыг хатуу хориглодог байна. 

Чийгтэй үстэй гадагшаа гардаггүй

4 Хүрээлэн буй орчиндоо уусах

Италичууд гадаа хичнээн халуун байлаа ч, болж өгвөл сэрүүцүүлэгч хэрэглэхгүй байхыг хичээдэг. Зуны халуун өдрүүдийг даван гарахын тулд, далайн эрэг орж, хүйтэн зүйл уух зэргээр аль болох гадаа гарч, хүрээлэн байгаа орчинтойгоо уусч, нэгдэхийг зорьдог юм. 

Хүрээлэн буй орчиндоо уусах

5 Паста жин нэмэгдүүлэхгүй

Италичууд нүүрс ус ихтэй, улаан буудайн гурилаар хийсэн хоол идэхээс эмээж, таргалах вий хэмээн санаа зовдоггүй. Тэд паста, пицца, шинэхэн талх идэх дуртай бөгөөд хамгийн хачирхалтай нь эдгээрийг идсэн ч жин нэмдэггүй байна. Учир нь тэд сүсэг бишрэлийн дагуу хоолоо идэж, сэтгэл санаагаараа хоолоо шингээн, жингээ барьдаг. Мөн тэд хоолоо маш удаан, бага багаар  зажилж иддэг гэдгийг дурьдах нь зүйтэй болов уу. Тус улсад таргалалт маш бага аж. 

Паста жин нэмэгдүүлэхгүй

6 Хоолны үзэмжинд анхаарлаа хандуулдаг

Тэд хооллохыг хамгийн чухал зүйлсийн нэг гэж ойлгодог бөгөөд тэр хэрээр анхаарлаа хандуулдаг. Хоолоо таваглаж, ширээгээ засахдаа багагүй хугацааг зарцууулж аль болох таатай нөхцлийг бүрдүүлэх гэж хичээдэг. Зөвхөн хоол гэлтгүй аяга кофе бэлтгэхдээ хүртэл жижиг зүйлсийг анхаарч, амттай харагдахуйц болгодог байна. 

Хоолны үзэмжинд анхаарлаа хандуулдаг

7 Салат бол хоол биш

Италичууд салатыг хэзээ ч оройн хоол болгож иддэггүй. Салат гэлтгүй хачирхалтай талх, түргэн хоолыг оройн хоолонд тооцдоггүй бөгөөд заавал махтай хоол байх ёстой гэж үздэг юм. 

Салат бол хоол биш

8 Тайван байдлыг эрхэмлэдэг

Тэд маш тайван хүмүүс бөгөөд бүхнийг удаан, аажуухнаар хийдэг. Хоол идэх, гадуур явахдаа ч мөн огт яарч сандардаггүй. Италичууд 10 минутанд хооллож, цаг үргэлж завгүй гүйдэг Америкчуудыг огт ойлгодоггүй гэдэг. Тэдний аз жаргалтай, амар тайван амьдралын нууц нь ердөө л уужуу тайван байж, аливаад хүлээцтэй хандах юм болов уу.

Тайван байдлыг эрхэмлэдэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()