Интернэтийн ертөнц дэх тайлагдаагүй 15 нууц

Хүн төрөлхтний амьдралыг интернэтгүйгээр төсөөлөхийн аргагүй болсон. Бидний өдөр тутамдаа ашигладаг интернэтэд, хачин жигтэй, гайхшрал төрүүлэм зүйлс дэндүү олон юм. Өнөөдөр бид та бүхэндээ хүн бүрийн жихүүдсийг төрүүлж, сонирхлыг татах интернэтийн нууц, баримтуудыг дэлгэхээр бэлтгэлээ. 

Интернэтийн ертөнц дэх тайлагдаагүй 15 нууц

1 "А858"

"A858" гэдэг нь "Reddit" дээрх нууц хүний нэр аж. 2011 оноос хойш "Sub Reddit" гэх үл мэдэгдэх нэгэн, өдөр бүр уртаас урт компьютерийн кодийг тавьсаар байгаа юм. Харин тэрхүү утга учир нь үл олдох кодыг хүмүүс тайлах гэж оролдсон бөгөөд энэхүү ажиллагааг "Solving_A858" хэмээн нэрлэж, нэг зорилгод нэгдсэн юм. Олон жилийн турш маш олон чадварлаг код тайлагч, уншигч нар чухам ямар учиртай кодууд болохыг тайлахаар оролдсон ч, өнөө хэр нь үр дүнд хүрч чадаагүй л байна. 

Энэхүү хачин жигтэй явдал нь хүмүүсийн анхаарлыг татсан хэвээр бөгөөд хэн, ямар зорилгоор тэрхүү урт кодуудыг оруулдаг болохыг хэн ч мэдэхгүй. 

"А858"

2 "973-eht-namuh-973.com"

Толгой эргүүлж, гайхшрал төрүүлэм зүйлсийг "973-eht-namuh-973.com" сайтаас харж болно. Энэ нь 2000 оноос эхлэлтэй бөгөөд хачирхалтай зүйлсийг нийтэлж эхэлсэн юм. Анх харахад маш загварлаг, урлагийн бүтээл мэт санагдах ч, сайтар харж, нэвтэрвэл тэнд төрөл бүрийн мэдээлэл, шүлэг, библийн ишлэлүүд байх болно. Гэхдээ энэ нь ямар зориулалттай, яах зорилготой сайт гэдэг нь тодорхойгүй бөгөөд нууцлаг зүйлсээр дүүрэн байх аж. Хүмүүс сайтан дээрх хачирхалтай бүхнийг тайлах гэж оролдсон ч амжилт гаргаж чадаагүй тул нууцлаг хэвээр үлдсэн юм. 

"973-eht-namuh-973.com"

3 "Puzzle Video"

2015 оноос эхлэн "Puzzle Video" гэх хачин жигтэй бичлэг интернэт орчмыг шуугиулж эхэлжээ. Нүүрэндээ баг зүүсэн, урт хамартай эр балгас болсон сэтгэц мэдрэлийн эмнэлгийг тойрон алхаж байгаа бичлэг цацагдаж, хүмүүсийн гайхшралыг төрүүлж байв. Энэхүү бичлэгийг нэг удаа үзэхэд онц зүйл байхгүй мэт санагдаж болох ч хэдэн хэдэн удаа анхаарлаа төвлөрүүлэн үзсэнээр чухам юу хэлэх гэснийг нь ойлгох боломжтой хэмээжээ. Тус бичлэг нь нууцлаг мессежийг хүмүүст хүргэх зорилготой аж. Харин үүний нууцыг тайлсан хүн байдаггүй нь харамсалтай.

"Puzzle Video"

4 Булшнаас ирсэн мэйл

2011 онд Тим Харт (Tim Hart) нэгэн мэйл хүлээн авчээ. Тус мэйл нь түүний найз Жейкээс ирсэн байсан бөгөөд "Чи намайг сонсож байна уу? Би танай байшинд байна. Наад өрөөгөө цэвэрлээч. Би чамайг харж байна" хэмээн бичсэн байв. Гэхдээ хамгийн аймшигтай нь мэйл илгээсэн Жейк нь хэдэн сарын өмнө нас барсан юм. 

Тим Харт нь талийгаачаас мэйл хүлээж авсан ганц хүн биш бөгөөд Жейкийн үеэл Жимми ч мөн хачирхалтай мэйл авч, сандарсан байна. Талийгаачийн гэр бүлийнхэн, найзууд нь ихэд гайхаж, чухам хэн тоглоом хийгээд байгааг олохын тулд Жейкээс өөр хэний ч мэдэх боломжгүй асуултуудыг асуухад бүгдийг нь зөв хариулсан байна. Харин энэхүү хачирхалтай явдлыг хэн ч тайлбарлаж чадаагүй бөгөөд нууцлаг хэвээр үлдсэн билээ. 

Булшнаас ирсэн мэйл

5 "NASA"-г хакердсан

Гэри Маккиннон (Gary Mckinnon) гэх залуу 2001-2002 оны хооронд НАСА болон Америкийн зэвсэгт хүчний сүлжээнд нэвтэрч, чухал файлуудыг устгаснаар сүлжээнд маш их доголдлыг бий болгосон байна. Түүний гаргасан хор уршгийг 70000 доллараар үнэлсэн юм. Гэригийн гол зорилго нь харь гарагийнхны тухай олж мэдэх бөгөөд НАСА-гийн мэдээлэл дунд үүний нотолгоо байж мэднэ хэмээн үзжээ. Харин тус залуу чухам ямар мэдээлэл олсноо огтхон ч зарлаагүй бөгөөд хүмүүсийн сонирхлыг ихээр татаж байсан юм. 

"NASA"-г хакердсан

6 Нууц вэб

Интернэтийг мөсөн уул хэмээн нэрлэх нь бий. Учир нь бидний хэрэглэдэг интернэтийн хаалттай хөшигний цаана хэний ч тааварлашгүй жигтэй зүйлс болж байдаг. Тэнд маш аймшигтай нууцууд агуулагдах бөгөөд хууль бус үйл ажиллагаа явуулж, тусгай вэб хөтөч, үйлдлийн системээр нэвтрэх тохируулгатай байх аж. Хамгийн томоохон нууц вэбүүдийн нэг бол "Торгоны зам" гэх нэртэй, хууль бусаар хар тамхи наймаалдаг сайт байсан юм. Үүнийг сүүлд "Тагнуулын төв газар"-аас мэдэж, хаасан байдаг. Энэ мэтчилэн маш олон нууц вэбүүд байх төдийгүй эдгээрийг нь олж, кибер гэмт хэргээс сэргийлэхийн тулд Тагнуулын төв газар баг гарган ажилладаг байна. 

Нууц вэб

7 "Valor Por Tamaulipas"

Мансууруулах бодис наймаалагчдын хувьд, цагдаа нараас нуугдаж, тэдний толгойг эргүүлэхийн тулд төрөл бүрийн арга хэрэглэдэг. Харин тэдгээрийн нэг нь бол "Valor por Tamaulipas" гэх Фейсбүүк хуудас юм. Тэд тус хуудсыг нээж, түүгээр дамжуулан наймаагаа явуулдаг байсан бөгөөд үнэндээ энэ нь ердөө л тэдний халхавч байсан гэдэг. Энэ нь тийм ч айж цочирдом зүйл биш ч гэлээ, олон нийтийн нүдний өмнө мансууруулах бодисны наймаа явагдаж байсан нь гайхшрал төрүүлдэг билээ. Энэхүү хуудас нь одоог хүртэл байдаг төдийгүй чухам хэн, ямар зорилгоор ажиллуулж байгаа нь тодорхойгүй юм. 

"Valor Por Tamaulipas"

8 Сатоши Накамото (Satoshi Nakamoto)

Сатоши Накамото (Satoshi Nakamoto) гэх нэгэн програмч санааг нь гаргаж, өөрөө загварыг боловсруулан, эх кодыг бичин, 2008 оны арван нэгдүгээр сарын "Биткойн" хэмээх цахим мөнгийг гаргажээ. Тэрээр  аливаа засгийн газраас хараат бус, хүн болгоны хэрэглэж болох аливаа шилжүүлэг хийхэд, дундын банк эсвэл гуравдагч этгээдийг ашиглах шаардлагагүй, шимтгэл төлөхгүй мөнгөн тэмдэгтийг бүтээхийг хүсч, "Биткойн"-ийг бүтээсэн гэдэг. Гэхдээ түүнийг хэн ч харж, ярилцаж байгаагүй бөгөөд зөвхөн мэйлээр харилцдаг байсан аж. Тэр ямар хүн болох, хэн болох нь өнөөг хүртэл тодорхой болоогүй билээ. 

Сатоши Накамото (Satoshi Nakamoto)

9 Жон Титор (John Titor)

Хэрэв та 2000 оны үед мессенжерийг ашигладаг байсан бол Жон Титор гэх нэрийг санах нь гарцаагүй. 2000, 2001 онд зарлалын самбарууд дээр Жон Титор гэх нэгэн эрийн тухай хэвлэгдэж, олон нийтийг шуугиулж байсан юм. Тэрээр өөрийгөө 2036 оноос 2000 онд цаг хугацааны машинаар ирсэн “цаг хугацаагаар аялагч” хэмэн нэрлэж, 2004 онд юу болон талаар зөгнөн хэлж байв. Жон Титор, АНУ хэрхэн огцом өөрчлөгдөх, дэд бүтэц, байгаль орчин цөмийн хүчээр бүхнийг устгах талаар ярьж, тайлбарласан төдийгүй цахим ертөнцөд энэ тухайгаа бичдэг байсан гэдэг. Харин 2001 оны 3-р сард бичсэн нийтлэл нь хамгийн сүүлийнх байжээ. Тэрээр гэнэт л ор сураггүй алга болсон бөгөөд хүмүүс Жон Титорыг ирээдүй рүү буцсан хэмээн итгэдэг байна. 

Жон Титор (John Titor)

10 "Webdriver Torso"

"Webdriver Torso" бол "youtube" хуудасны нууцлаг аккаунт юм. 2013 оноос бичлэг оруулж эхэлсэн бөгөөд тус аккаунт нь 11 секунд үргэлжлэх цэнхэр, улаан өнгөтэй гурвалжин дүрснүүд ийш тийш хөдөлж буйг харуулах хачин бичлэгийг оруулдаг байжээ. Үүнийг хүмүүс, бусдыг тагнах зориулалттай байж мэднэ хэмээн сэжиглэж байсан ч учрыг нь тайлж чадаагүй юм. Хэрэв та энэхүү хачирхалтай зүйлийг харахыг хүсч байвал ЭНД дараарай. 

"Webdriver Torso"

11 Хар нүх

Интернэтэд байх хар нүхийг хакер гэж ойлгож болно. Тэд хүмүүс рүү вирустай мэйл явуулах бөгөөд хэрэглэгч мэйлээ нээх төдийд вирус компьютерт орж, мэдээллийг нь хулгайлдаг байна. Энэ мэтчилэн бусдын хувийн мэдээллийг ашиглаж, гэмт хэрэг үйлдэх явдал харьцангуй ихэсч байгаа нь хүмүүсийн айдсыг төрүүлж, тулгамдсан асуудлын нэг болоод байгаа юм. Үүнтэй холбоотой маш олон жишээ байх бөгөөд зарим нь улс оронд хүртэл хохирол учруулсан байдаг. Та хакерын тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахын хүсвэл ЭНД дараарай. 

Хар нүх

12 "GhostNet"

"GhostNet" гэдэг нь 2009 онд илэрсэн кибер гэмт хэргийн сүлжээ юм. Энэ нь 103 гаруй орны томоохон компани, улс төрчдийн хувийн мэдээлэлд нэвтэрч, тагнадаг байсан аж. Мөн тэд Далай Ламын тухай нууц бичиг баримтуудыг цуглуулж байсныг илрүүлсэн бөгөөд тухайн кибер гэмт хэрэгтнүүд Хятад улсын иргэд болохыг нь тодруулсан билээ. Хамгийн хачирхалтай нь тэд ямар зорилгын улмаас тус хэргийг үйлдсэн болохыг огт мэдэж чадаагүй ба хэдэн жил өнгөрсөн ч хэргийн үнэн зөвийг илрүүлж чадаагүй л байна. 

"GhostNet"

13 "Marianas Web"

"Marianas Web" нь дэлхийн далайнуудын хамгийн гүн хэсэг болох "Mariana Trench"-ээс санаа авч өгсөн нэр юм. Тус сүлжээ нь интернэтийн хамгийн нууцлаг хэсэг гэж нэрлэгдэх бөгөөд хүмүүс түүнд маш том нууцууд хадгалагддаг гэж үздэг билээ. Үүнд хэн ч нэвтэрч чадахгүй бөгөөд зөвхөн онцгой эрхтэй, тусгай хүмүүс л нэвтэрдэг байна. Энэ нь үнэхээр байдаг эсэх нь эргэлзээтэй боловч, ямар нэгэн үндэслэлийн улмаас гарч ирсэн яриа тул хий хоосон зүйл хэмээн үзэж болохгүй юм. 

"Marianas Web"

14 "Markovian Parallax Denigrate"

Хүмүүс интернэт хэрэглэх болсон эхэн үед  “Markovian Parallax Denigrate” гэх спамыг илгээдэг байжээ. Энэ нь уншиж, тайлах боломжгүй утгагүй үг, үсгээр дүүрэн байсан бөгөөд нэг хэсэгтээ л шуугиан тарьж байв. Хэсэг бүлэг хүмүүс үүний учрыг тайлах гэж цаг заваа зарцуулж байсан ч ямар учиртай спам болохыг нь мэдэж чадаагүй билээ. 

"Markovian Parallax Denigrate"

15 "Cicada 3301"

"Cicada 3301" бол ямар ч маргаангүй интернэт дэх хамгийн том тайлагдашгүй нууц юм. 2012 онд тэд хүмүүст "Сайн байна уу? Бид ухаантай хүмүүсийг хайж байна. Та бидний бэлтгэсэн тестийг давж, хариуг нь олоорой. Бүх нууц энэхүү зурагт оршино. Танд амжилт хүсье" хэмээн мэдэгдэл тарааж, шуугиан тарьж байв. Хүн бүхэн л тус оньсгыг таахыг хичээж, нэг хэсэгтээ л хэт туйлширч байжээ. Харамсалтай нь хэн ч хариултыг олж чадаагүй төдийгүй "Cicada 3301" ч чимээ сураггүй болж, ямар зорилготой, мэдэгдэл нь хийсэн нь илрэлгүй нууц хэвээр үлдсэн юм. 

"Cicada 3301"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()