Хөлдөө тохирсон гутал хэрхэн сонгох вэ?

Өөрийнхөө хөлөнд яг таарсан, тохирсон гутлыг сонгох амаргүй ажил билээ. Гадна өнгө загвараас гадна "чанар нь ямар бол" гэх асуулт урган гарч, тээнэгэлзүүлэхэд хүргэдэг. Харин бид та бүхэндээ гутал авахдаа анхаарах ёстой зүйлсийг дуулгахаар бэлтгэсэн юм. Та бидний зөвлөгөөг хэрэгжүүлснээр, өөртөө яг тохирсон гутлыг сонгох болно. 

Хөлдөө тохирсон гутал хэрхэн сонгох вэ?

1 Юуг анхаарах хэрэгтэй вэ?

  • Таны хөлийг барьж байгаа эсэхийг шалгах: Гутлаа өмссөний дараа дээрээс нь дарж үзээрэй. Ингэхэд хөл тань өвдөж байвал тус гутлыг авах хэрэггүй. Учир нь тухайн гутлыг удаан өмсөж явахад хөлийг өвтгөх эрсдэл өндөр болохыг харуулж байгаа юм. 
  • Том хөлөндөө тохируулан гутал сонгох: Зарим хүний хөл том жижиг байдаг. Харин та гутал сонгож авахдаа том хөлөндөө тааруулах хэрэгтэй. 
  • Сайтар шалгах үзэх: Өсгийтэй гутал худалдаж авахдаа, өмссөний дараа хөлийнхөө дээрээс дарж үзэхийн зэрэгцээ гутлын хоншоорыг нь дарж, хатуу эсэхийг шалгаж үзээрэй. 

Юуг анхаарах хэрэгтэй вэ?

  • Уян хатан байдалд анхаарлаа хандуулах: Нүдэнд туссан гутлаа авч, хамгийн түрүүнд барьж, дарж үзээрэй. Гутлын материал хэт хатуу бол хөлийг өвтгөх аюултай.
  • Хөл барьсан гутлыг хэзээ ч сонгож болохгүй: Худалдагч нар гутал авахад бага зэрэг барьж байна гэхэд "санаа зоволтгүй, удахгүй сунаад яг таарна" хэмээн бараагаа борлуулахыг хичээдэг. Гэхдээ тэдний үгэнд орж хэрхэвч болохгүйг анхаараарай. Ингэснээр гутал хөл хэвштэл багагүй хугацаанд хөл өвдөж, асуудлууд гарч ирнэ. 

  • Оройн цагаар гутал сонгоход тохиромжтой: Орой болоход хүний хөл бага зэрэг хөөж, томорсон байдаг. Энэ үед нь тааруулж гутал авах нь хамгийн тохиромжтой юм. Ингэснээр хөл тань хөөсөн байлаа ч гутал барьж, зовоохгүй болно. 
  • Гутлын дотор талыг шалгах: Гутлын дотор тал зөөлөн, хөлд тухтай байх ёстой. Та гараа бүхэлд нь оруулж, дотор талыг нь сайтар шалгаарай. 
  • Гутлаа өмсөөд алхаж үз: Сонирхож байгаа гутлаа өмсөөд хатуу, тэгш гадаргуу дээр гишгэж, яваад үзээрэй. 
  • Өөрийн размераа зөв тодорхойлох: Хүний хөл заримдаа томорч, заримдаа жижгэрдэг. Тийм болохоор яг оносон размер гэж байдаггүй. Иймд та 2 жил тутам өөрийн размерийг тодорхой болгож байгаарай. Хэрэв интернэтээс гутал захиалж байгаа бол размераа баттай болгох хэрэгтэй. 

2 Размераа хэрхэн сонгох вэ?

  • Хэрвээ та өндөр өсгийт авах гэж байгаа бол оймсгүйгээр гутлаа өмсөж үзээрэй. Нэг ёсондоо яг тааруулж авах шаардлагатай. Учир нь өндөр өсгийт сунаж, томдвол өмсөх аргагүй болдог юм. 
  • Харин үслэг дотортой, өвлийн гутал сонгосон тохиолдолд, бага зэрэг томдуулж авах хэрэгтэй. Энэ нь хожим гутлаа зузаан оймс, улавчтай өмсөхөд яг таарах болно. 
  • Элгэн гутал авахдаа амархан хэлбэрээ алдаж, сунах магадлалтай гэдгийг санаарай. Тиймээс хөлдөө яг таарсан размерийг сонгох нь чухал.
  • Хэрэв сонирхсон гутал тань яг тулж таарч байвал, 1-2 см том гутлыг сонгосон нь дээр юм. 

Размераа хэрхэн сонгох вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()