Ханбогд сум цэвэр усны байгууламжтай боллоо

2017-04-19, 08:12
3,417

Өмнөговь аймгийн Ханбогд сум уул уурхай түлхүү хөгжсөнтэй холбоотой сүүлийн жилүүдэд хөдөлгөөнт хүн ам эрс нэмэгдсэн. Хүн ам олноор төвлөрөхийн зэрэгцээ говь нутагт ундны усны хэрэглээ ихэссэн бөгөөд Өмнөговь аймаг, Оюу толгой ХХК-тай хамтран ажиллах гэрээний хүрээнд уг компаний 6,9 сая долларын хөрөнгө оруулалтаар Ханбогд суманд ус цэвэршүүлэх байгууламжийг барьж 4 сарын 18-нд ашиглалтанд орууллаа.

Ханбогд сум цэвэр усны байгууламжтай боллоо

Энэхүү байгууламж нь хоногт 2600 метр куб усыг цэвэршүүлдэг ба 13000 хүнийг цэвэр усаар хангах хүчин чадалтай юм. Цаашлаад өргөтгөл хийж хүчин чадлыг нь нэмэгдүүлвэл 35000 хүнийг цэвэршүүлсэн усаар хангах боломж байгааг онцолж байлаа. Цэвэр усны байгууламжтай болсноор хатуулаг өндөртэй говийн усыг цэвэршүүлэн хэрэглээд зогсохгүй олон давуу талууд бий болж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()