1
Касторын тос
Хөмсөг ургуулах хамгийн үр дүнтэй бүтээгдэхүүнүүдийн нэг бол касторын тос юм. Энэ нь уураг, витамин С, тосны хүчил, антиоксидантаар баялаг тул үсний ургалтыг дэмжиж өгдөг.
- Хөвөнтэй модыг касторын тосонд дүрж, үүнийгээ хөмсгөндөө түрхээрэй.
- Дараа нь хөмсгөө хурууны өндгөөрөө илж, 2-5 минутын турш иллэг хийж өгнө.
- Хөмсгөө тос түрхсэн чигээр 30 минут байлгах хэрэгтэйг санаарай.
- Дараа нь хөмсгөө савантай усаар бага зэрэг хөөсрүүлж угаана.
- Энэхүү аргыг өдөрт нэг удаа, хэдэн долоо хоногийн турш хэрэглэснээр үр дүнгээ өгч байгааг та анзаарах болно.
Анхааруулга: Хэрэв тус тосыг түрхээд арьс загатнах, халуу оргих мэдрэмж төрж байвал тэр дор нь хэрэглэхээ зогсоох хэрэгтэй.
2
Оливийн тос
Оливийн тос нь витамин Е-ээр баялаг тул хөмсгийг богино хугацаанд ургуулж, өтгөрүүлэхээс гадна өнгийг нь тодруулж өгдөг.
- Өдөр бүр орондоо орохын өмнө бүлээсгэсэн оливийн тосоор хөмсгөндөө 5 минутын турш иллэг хийж байгаарай. Харин өглөө нь бүлээн усаар угааж арилгана.
- 1/2 цайны халбага оливийн тосыг хэдэн дусал зөгийн балтай хольж, хөмсгөндөө түрхэж, 2-3 минут иллэг хийнэ. Үүнийгээ 30 минут байлгасны дараа халуун бүлээн усаар угаах хэрэгтэй.
Та энэхүү 2 аргыг өдөр бүр хэрэглэж, хүссэн үр дүндээ хүрэх боломжтой.
3
Сонгины шүүс
Сонгино нь хөмсөг болон үсний ургалтанд сайнаар нөлөөлж, хурдацтай өтгөрүүлж, ургуулдаг. Энэ нь хүхрийг өөртөө их хэмжээгээр агуулдаг тул, үйлчилгээ өндөртэй юм.
- 1 ширхэг жижиг сонгиныг хэрчиж, шүүсийг нь шахна.
- Шахаж гаргасан шүүсээрээ хөмсгөндөө 3-5 минут иллэг хийгээрэй.
- Үүнийгээ хатааж, дараа нь бага зэрэг савантай хүйтэн бүлэвгэр усаар угаах хэрэгтэй.
- Энэхүү аргыг өдөрт нэг удаа, үр дүнд хүрэх хүртлээ хэрэглээрэй.
4
Өндөгний шар
Хөмсөг нь кератин уурагнаас бүрэлдэн тогтдог. Харин өндөгний шар нь тус уургийг их хэмжээгээр агуулдаг тул хөмсгийг тэтгэж, богино хугацаанд ургуулах тустай аж.
- Нэг өндгийг хагалж, шарыг нь ялгаж аваарай.
- Дараа нь өндөгний шараа сайтар хутгана.
- Үүнийгээ хөмсгөндөө түрхэж, 10-15 минут байлгасны дараа хүйтэн усаар угаагаарай.
- Долоо хоногт 1-2 удаа тус аргыг хэрэглээд бодит үр дүнг мэдрээрэй.
5
Сүү
Сүү, сүүн бүтээгдэхүүн нь уураг болон витаминаар баялаг бөгөөд хөмсөгний ургалтыг дэмжиж өгдөг.
Хөвөнтэй модыг сүүнд дүрж, норгоод хөмсгөндөө түрхээрэй. Оройдоо сүүгээ түрхэж, хонуулаад өглөө нь бүлээн усаар угаах хэрэгтэй.
6
Грек чирэгийн үр
Энэ нь хөмсгийг өтгөрүүлэхэд тустай. Грек чирэг нь их хэмжээний уураг, үс ургуулах үйлчилгээтэй никотин болон лецитинийг агуулдаг.
- Нэг цайны халбага грек чирэгийн үрийг усанд хийж, 5 цаг байлгах хэрэгтэй.
- Үрнүүд өтгөрөөд ирмэгц, бага зэрэг кокосын тосыг нэмж хийнэ.
- Үүнийгээ унтахын өмнө хөмсгөндөө түрхэж, хонуулаарай.
- Өглөө нь сэрээд халуун бүлээн усаар угааж арилгана.
- Тус аргыг долоо хоногт 3-4 удаа, 2 сарын турш хэрэглэх нь зүйтэй.