1. Уур бухимдал, стресс нь хүнийг тавгүйтүүлж, эргэн тойрны бүхий л хүмүүсийг хямраадагтай ижил, баяр баясал ч мөн биднийг өөрчилдөг. Хичнээн ууртай хүн байсан ч, түүний өмнөөс сайхан инээмсэглэж, урмын үг хайрлахад түүний бухимдал хормын дотор үгүй болох нь бий.
2. Инээмсэглэ! Инээх шалтгаангүй байсан ч, сэтгэлээ сэргэтэл инээгээд үзээрэй. Таны эргэн тойронд байгаа хүмүүс өөрийн эрхгүй дагаад инээмсэглэх болно. Түүнчлэн сөрөг муу бодлуудаас аль болох өөрийгөө чөлөөлөх гээд хичээгээрэй!
3. Үргэлж хөгждөг бай. Сөрөг зүйлсийг бодож, мэдрэхээс илүүтэй, өөрийгөө аль болох завгүй байлгаж, хувь хүн талаасаа хөгжих хэрэгтэй. Үүнд өөрийн чадварыг бүрэн таньж, илрүүлэх явдал ч багтах юм.
4. Өөрийн доторх эерэг хүнээ гаргаж, түүнийгээ илүүтэй хөгжүүлж байгаарай. Бид бүхний дотор үргэлж сайн, муу талууд тэмцэлдэж байдаг шүү дээ.
5. Сайхан зүйлд анхаарлаа хандуул. Хэн нэгний амжилт болон өдрийн дараах багахан жаргалыг ч үл хайхралгүй тэмдэглэж байх хэрэгтэй! Бид үүнээсээ улам урамшиж, дараа дараагийн саад бэрхшээлийг хөнгөхөн даваад гарна.
6. Энгийн зүйлээс ч эерэг энергийг авах. Гадаа сандал дээр суугаад зайрмаг идэх, нохойгоо салхилуулах, борооны дараах солонгыг ажих гэх мэтээр өдөр бүрийн хийдэг энгийн зүйлсээс аз жаргалыг мэдрээрэй. Аз жаргал өөрөө энгийн зүйлсэд оршин байдаг.
7. Хааяа ч болов их ажлынхаа хажуугаар сайн үйлийн ажил хийх, бусдад өглөг өгөх нь та биднийг аз жаргалтай болгодог. Бусдын аз жаргал, талархсан сэтгэлээр урамшина гэдэг өөрөө сайхан мэдрэмж шүү дээ.
8. Саад бэрхшээлийг боломж хэмээн харах. Гутранги үзэлтэй хүмүүс өөрт тулгарсан багахан саадыг ч гэсэн том ачаа мэтээр санаж сэтгэлээр амархан унадаг. Харин эерэг хандлагатай хүмүүс тэрхүү саадыг өөрийгөө хөгжүүлэх, сорих боломж мэтээр хүлээн авдаг.
9. Өөрийн дотоод мэдрэмжийг ил гаргах. Хүн, хүнтэйгээ ярилцаж байж ойлголцдог. Сайн ойлголцсон хүмүүсийн сэтгэл төдий чинээ амгалан байдаг юм. Харин хоорондоо ойлголцоогүй, илэн далангүй ярилцдаггүй, дотоод мэдрэмжээ нуудаг хүмүүс төдий чинээ сэтгэлийн зовлонтой байдаг билээ.
10. Мөнгөөр аз жаргалыг худалдаж авч болдог. Энэ үнэхээр сонин сонсогдож байгаа ч, боломжгүй гэсэн үг биш юм. Учир нь бид заримдаа хүнд илүү ихийг өгч байж л түүнээсээ төдий хэмжээний аз жаргалыг авч чаддаг.
11. Сонсож сурах. Аз жаргалтай, эерэг хандлагатай хүмүүсийн хамгийн гол давуу чанар бол бусдыг сонсох чадвар юм. Ярихаасаа илүү бусдын үгийг анхааралтай сонсох нь тухайн хүнд амар амгаланг өгөхөөс гадна, танд ч гэсэн аз жаргалыг мэдрүүлнэ. Магадгүй харилцааны хамгийн хүчтэй зүйл нь сонсох чадвар юм болов уу.
12. Амьд харилцаа. Бид хайртай хүмүүстэйгээ компьютер, гар утасны цаанаас харилцах нэг өөр зүйл. Харин дэргэд нь суугаад халуун яриа өрнүүлэх, нэгнээ тэвэрснээр ярилцаж байгаа хүмүүс бүгд аз жаргалтай болдог.
13. Аливааг харах өнцөг нь аз жаргалтай амьдралын хамгийн том хүчин зүйл юм. Энэ нь бидний эрүүл мэндэд ч мөн нөлөөлж байдаг. АНУ-ын сэтгэл зүйч Мартин Селигман (Martin Seligman) өөрийн номондоо: "Үргэлж муу зүйлсийг бодож, харж сэтгэдэг хүний амьдрал тэр чигтээ хар дарсан зүүд байдаг. Тэдэнд ямар нэгэн ололт амжилт гэж үгүй. Үргэлж өөрсдийн дотоод хар энерги, айдастаа хүлэгддэг. Тэгснээр өөрийгөө азгүй хүн хэмээн өргөмжилдөг. Ердөө харах өнцгөө өөрчилснөөр ямар их зүйлийг авч болохоо ухаардаггүй юм." хэмээн бичжээ.
14. Сайхан хөгжмөөс таашаал авдаг. Хөгжим бол маш хүчирхэг зэвсэг юм. Дуу биднийг хөгжөөж, нэг бол гуниглуулж чаддаг. Тиймээс та гунигласан үедээ аль болох цоглог хэмнэлтэй дууг сонсож, өөрийгөө сэргээж байх нь чухал юм.
15. Итгэл үнэмшилгүй. Итгэл үнэмшил сайтай хүмүүс бусад хүмүүсээс илүү аз жаргалтай байдаг нь 2009 онд авсан нэгэн судалгаагаар нотлогдсон юм. Бурханд болон сүнслэг оршихуйд итгэгч хүмүүс энгийн хүмүүсээс илүү тайван, амар амгалан жаргалтай байсан байна. Үүнээс үзэхэд, бидний амьдралд тодорхой хэмжээний шүтлэг, итгэл үнэмшил хэрэгтэй байх нь ээ.
16. Бие физиологийн талаасаа идэвхитэй дасгал хөдөлгөөн хийж байх нь эрүүл мэндэд сайнаас гадна, стресс бухимдлаас сэргийлж байдаг аж. Тиймээс аль болох дасгал хөдөлгөөнийг хийж байхыг зөвлөе.
17. Агаарт алхах. Өдөрт дор хаяж 20 минутыг цэвэр агаарт алхаж өнгөрүүлэх нь биеийн болоод оюуныг амар амгалан болгодог. Мөн ядарсан үедээ нэг аяга кофе ууж болох юм.
18. Орноосоо огцом босохгүй байх. Өглөө сэрээд орноосоо үсэрч босох нь эрүүл мэндэд төдийлөн сайн биш байна. Түүний оронд аяар, аажуу босч байхыг мэргэжилтнүүд зөвлөсөн юм.
19. Инээд хөөр нь ямар ч эмнээс илүү хүчтэй юм. Үнэн сэтгэлээсээ инээснээр бидний тархи амарч, стрессээс ангижирдаг. Тиймээс үргэлж баяр баясгалантай байхыг хичээгээрэй!
20. Том алхах. Гадуур алхаж байхдаа хөлийн зайгаа аль болох хол байлгах гээд үзээрэй. Энэ нь танд эрч хүчийг өгөхөөс гадна, тархинд сайн нөлөөг үзүүлдэг.