Зүрхний шигдээс болон Гэнэтийн цочрол гэж юу вэ?

Зүрхний шигдээс болон гэнэтийн цочролд орох үед цээжээр хөндүүрлэн хатгуулж өвдөх, цаашлаад амьсгалахад бэрхшээл үүсч, дотор муухайрах шинжүүд илэрдэг. Тийм ч учраас аль нь болохыг ялгаж, мэдэхэд заримдаа хэцүү байдаг. Иймд бид та бүхэндээ зориулж, зүрхний шигдээс болон гэнэтийн цочролд орох үед илрэх шинж тэмдгүүдийг хэрхэн ялгаж, таних тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Зүрхний шигдээс болон Гэнэтийн цочрол гэж юу вэ?

1 Зүрхний шигдээсийг хэрхэн мэдэх вэ?

  • Өвдөлт тэсвэрлэшгүй их мэдрэгдэнэ.
  • Цээжний голд, зүүн гар болон нуруугаар өвдөнө.
  • Түүнчлэн хүзүү, шүд болон эрүү өвдөх нь бий.
  • Дээрх шинжүүд ээлжилж илэрнэ.
  • 5 минутын дараа өвдөлт мэдрэгдэх бөгөөд үүний дараа амьсгалахад хүндрэл үүснэ.
  • Зүүн гар хатгуулж өвдөнө. Мөн даарч, дотор эвгүйрхэхээс гадна, бөөлжих гэж буй мэт мэдрэмж төрнө.
  • Зүрхний шигдээс болох үед хүмүүс амь насаа алддаг.

Хэрвээ танд дээрх шинж тэмдгүүд илрээд, 5-аас дээш минут болсон бол, яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэйг анхаараарай.

Зүрхний шигдээсийг хэрхэн мэдэх вэ?

2 Гэнэтийн цочролд орохыг хэрхэн мэдэх вэ?

Гэнэтийн цочролд орох үед дараах шинж тэмдгүүд илрэх нь бий. Үүнд:

  • Гэнэтийн цочролд орох үе ойролцоогоор 10 гаруй минут үргэлжлэнэ.
  • Цээжээр хөндүүрлэж өвдөнө.
  • Хатгуулж өвдөх үед зүүн гар бус, баруун гараар өвдөлт мэдрэгдэнэ.
  • Гэнэтийн цочролд орсноор хүн гайхшрал, айдаст автаж, амьсгаа боогдох юм уу, эсвэл галзуурдаг байна.

Гэнэтийн цочролд орохыг хэрхэн мэдэх вэ?

Хэрвээ та зүрхний шигдээс болон гэнэтийн цочролд орсноо ялгаж, танихгүй байвал мэргэжлийн эмчээс урьтаж зөвлөгөө авах хэрэгтэй. Ингэснээр та гарч болох эрсдэлд ямар арга хэмжээ авахаа мэдэх давуу талтай юм. Танд эрүүл энхийг хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()