1. Ямар нэгэн эд зүйл дээрх шошго, тэмдгийг арилгахдаа дээрээс нь бага зэрэг ус дусааж, богино долгионы зууханд хийж, 10-15 секунд халаагаарай. Мөн хүүхдүүдийн дуртай "sticker" буюу наадаг зургийг арилгахдаа уг аргыг туршаад үзээрэй.
2. Исгэлэн жимсний шүүсийг бүрэн шахахын тулд, богино долгионы зууханд хийж, 20-30 секунд халаах хэрэгтэй. Үр дүнд нь жимс илүү зөөлөн, амттай болно.
3. Шилэн савыг ариутгахдаа дээрээс нь ус хийж, 2 минут богино долгионы зууханд халаана. Ингэснээр нян устахаас гадна, эвдэрч хэмхрэхгүй давуу талтай. Түүнчлэн, шинэхэн ээжүүд хүүхдийнхээ сүүний савыг ариутгахдаа энэхүү аргыг ашиглаарай.
4. Богино долгионы зуухыг хэрхэн цэвэрлэх вэ? Нимбэгний шүүс болон халуун усыг ижил хэмжээтэй хольж саванд хийгээд, үүнийгээ 5 минут орчим зууханд халаана. Ингэснээр, богино долгионы зуухыг хормын дотор цэвэрлэх болно.
5. Ургамал, цэцэг тарьдаг хүмүүсийн хувьд хөрс ариутгах чухал байдаг. Ингэснээр төрөл бүрийн хортон шавжаас сэргийлэх үндэс болдог. Үүний тулд та 1 кг чийглэг хөрс саванд асгаж, богино долгионы зууханд 1.5-2.5 минут халаах ёстой аж.
6. Чийгтэй алчуур болон хувцсыг богино долгионы зууханд хийж халаавал, маш хурдан хатах болно. Мөн оймсонд будаа хийж, хажууд нь савтай халуун ус хийж тавивал, богино долгионы зуух хэт халахаас сэргийлдэг юм.
7. Хувцсан дээр наалдсан бохийг арилгахдаа дээрээс нь цагаан цуу дусааж, сайтар үрээрэй. Үүнийхээ дараа богино долгионы зууханд хувцсаа хийж, цөөхөн минутын турш халаах хэрэгтэй.
8. Сонгины ишийг тайрч аваад, 30 секундын турш богино долгионы зууханд халаагаарай. Үүний дараа хальслахад нүднээс нулимс гарахгүй аж.
9. Аяга тавгийг илүү амар аргаар цэвэрлэхийг хүсвэл, богино долгионы зууханд хийж, 60 секунд байлгана. Ингэхдээ бүлээн усаар угаасан байх ёстойг анхаарна уу. Бохирдсон аяга таваг 99.9 хувь цэвэрлэгдсэн байх болно.
Богино долгионы зуух хүний биеийг цацраг туяанаас хамгаалах нь бий. Анхааруулж хэлэхэд, богино долгионы зуухыг ажиллаж байх үед нь шууд унтрааж болдоггүй байна.