Тэрээр 2001 оны 9-р сарын 11-ны террорист халдлагыг зөгнөж байсан бөгөөд Гитлер хүчийг авч, Трамп засгийн эрхийг гартаа авна гэхчлэн олон зүйлсийг урьдаас таамагласан билээ. Түүний зөгнөсөн олон зүйлс биеллээ олж, олон түмнийг гайхшруулсаар ирсэн юм.
1
Хятадын мандалт
Хятад улсын эдийн засаг чангарч, дэлхий нийтийг бүхэлд нь ноёрхох аж. Тэдний худалдаа, үйлдвэрлэл өргөжин тэлж, бүхэлдээ дэлхийг гартаа авч магадгүй болохыг зөгнөжээ.
2
Италийн санхүүгийн уналт
Итали улс дэлхийн 8 дахь том эдийн засагтай улс гэгддэг боловч, сүүлийн үед тус улсын банкны систем уналтанд орж, дампуурлаа зарлахад хүрээд байгаа юм. Харин үүнийг нь Нострадамус зөгнөж хэлсэн бөгөөд өр зээл нь нэмэгдэж, Европын улс орнууд, цаашлаад дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ хэмээсэн аж.
3
"Халуун" дайн
Нострадамус 2017 онд "Халуун" дайн буюу дэлхийн дулаарал нь хүн төрөлхтний хувьд тулгамдсан асуудал болно гэж үзжээ. Гэхдээ өнөөг хэр нь терроризм нэн тэргүүний шийдвэрлэх ёстой асуудал хэвээр байгаа юм.
4
Латин Америк
2017 он бол Латин Америкийн хувьд үүргийг дахин тодорхойлох тактикийн жил байх болно хэмээн үзсэн билээ. Тэд буруу үзэл бодлыг баримталснаас болж, үймээн самуун дэгдэж, хүн амын тогтворгүй байдал, эсэргүүцэлтэй тулгарах аж.
5
Америкийн Нэгдсэн Улс
Одоогоор дэлхийн хамгийн хүчирхэг гүрнүүдийн нэг болох АНУ нь 2017 онд эрх мэдлээ бага багаар алдаж, дэлхийн бусад улс орнуудтай асуудал үүсгэх магадлал өндөр аж. Үүний нэг жишээ нь тус улс Хойд Солонгос улстай таагүй байдалтай байгаа билээ.
6
Нарны эрчим хүчний хэрэглээ
Нарны эрчим хүч нь дэлхий нийтийг эрчим хүчээр хангах гол эх үүсвэр болох аж. Энэ нь эрчим хүчний үнэлгээ өсөхөд нөлөөлөөд зогсохгүй цаг уурын байдлыг өөрчилж мэдэх тухай Нострадамус зөгнөсөн билээ.
7
Сансрын аялал
2017 онд сансрын аялал бодитоор бий болж, хүн төрөлхтөн гарагууд дээр бууж, ашигт малтмал олборлож, наймаалах аж. Үүнийг урьдаас таамаглахад тун бэрх төдийгүй одоо үүнийг ярихад хэтэрхий эрт хэмээн үзэх судлаач, эрдэмтэд олон байгаа юм.
8
Украйн болон ОХУ
Украйн болон ОХУ-ын хоорондын харилцаа сайжирч, энх тайван бий болох ч гэлээ, зарим асуудлууд биднээс нууц хэвээр үлдэх аж. Хүн төрөлхтөн бодит үнэнийг хэзээ ч мэдэж чадахгүй бөгөөд бидний нүдэнд харагдаж, чихэнд сонсогдох зүйлс худал байх болно гэж Нострадамус зөгнөжээ. Мөн хоёр улсын энх тайван байдал, нэгдлийг АНУ эсэргүүцэх бол, Герман болон Европын улс орнууд баяртайгаар дэмжинэ хэмээн үзсэн байна.