Шивээс нь ямар утгыг илэрхийлдэг вэ?

Өдгөө залуус бүгд ямар нэгэн байдлаар шивээс хийлгэж, өөрийн дотоод ертөнцөө илэрхийлэхийг хичээх болсон билээ. Зарим нь маш их зүйлийг бодож шивээс хийлгэдэг бол, зарим нь ердөө бусдыг дуурайж, харагдах байдлаас нь хамаарч бие дээрээ арилгаж болохгүй зүйлсийг зуруулж, бичүүлдэг байна. Харин бид та бүхэндээ хамгийн түгээмэл шивээснүүд болон тэдгээрийн утгыг тайлбарлахыг зорилоо. 

Шивээс нь ямар утгыг илэрхийлдэг вэ?

1 Цэг болон таслал

Цэг болон таслалыг хослуулан шивүүлэх нь ямар нэгэн зүйлийг туулж явсаар ирсэн бөгөөд одоо гэрэлт ирээдүй өөд тэмүүлэх хүсэлтэй нэгэн болохыг илтгэнэ. Нэг ёсондоо миний аялал дуусаагүй, цаашдаа олон зүйлсийг хийж бүтээх болно гэсэн утгатай юм. Энэхүү шивээсийг өөртөө итгэлтэй, эрч хүчээр дүүрэн хүмүүс биедээ шивүүлж, урам зориг авах нь бий. 

Цэг болон таслал

2 Давалгаа

Далайн давалгааг ажин суухад сэтгэл санаа тайвширч, эрхгүй бодол болдог. Хэзээ ч зогсож, дуусахгүй далайн давалгаагаар дундрашгүй их хүсэл эрмэлзлэлийг илэрхийлэх аж. Үүнээс гадна, "маш хүчирхэг" гэх утгыг илтгэдэг бөгөөд ил харагдах хэсэгт шивүүлэх хамгийн тохиромжтой гэнэ. Ялангуяа эмэгтэй хүмүүст илүүтэй зохиж, дэгжин харагдуулах төдийгүй тэдний хүсэл эрмэлзэл, ямар хүн болохыг нь бусдад хэлж өгөх гүүр болох аж. Мөн шинэ бүхний эхлэл, бүхнийг шинээр эхэлж буйн дохио хэмээдэг байна. 

Давалгаа

3 "Live"

Амьдрал хэзээ ч зогсошгүй үргэлжилж, цаашдаа ч адал явдлаар дүүрэн байхыг илэрхийлэх утга бүхий үг аж. Сүүлийн үед залуус Монгол гэхээс илүүтэй Англи үгсийг сонгож, бие дээрээ шивүүлэх болсон бөгөөд тэдгээрээс хамгийн түгээмэл нь "Live" буюу амьдрах гэсэн үг юм. Ихэвчлэн тус шивээсийг хийлгэсэн хүмүүсийг 2 ангилж үзнэ. Нэг нь амьдрал үзсэн, олон зүйлсийг туулж гаталсан хүмүүс бол, нөгөө нь юу ч мэдэхгүй байж зүгээр хэлбэр хөөх хэсэг бүлэг залуус байх аж. 

"Live"

4 Сар

Дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй зүйлсийн нэг бол сар гэдэгтэй маргах хүн ховор биз ээ. Үүнийг бие дээрээ шивүүлэх нь маш цэвэрхэн атлаа дэгжин харагддаг. Сар шивүүлэхийн утга учир нь тайван амгалан байдал, цөхөршгүй тэвчээрийг бэлэгдэх бөгөөд "би өөрийн хүсэлдээ хэзээ ч бууж өгөхгүй, цааш зүтгэх болно"  гэсэн санааг бусдад хэлэхийг зорьсон хэрэг юм. Өсвөр насны охид тус шивээсийг шивүүлэх нь элбэг байдаг. 

Сар

5 "Fearless"

Өөртөө итгэлтэй, чин зоригтой хүмүүсийн бэлэгдэл болсон "Fearless" буюу аймшиггүй зоригт гэх үгийг шивүүлэх хүмүүс цөөнгүй байдаг. Тэд бусдад өөрийгөө ямар хүчирхэг нэгэн болохыг илтгэх гэж тус үгийг арьсан дээрээ шивүүлэхээс гадна, үүнээсээ урам зориг авч, цааш урагшилдаг байна. Мөн үргэлж урагш тэмүүлж, юу ч тулгарсан туулаад даваад гарч чадна гэх санааг давхар илтгэдэг аж. 

"Fearless"

6 Ханз

Төрөл бүрийн ханз шивүүлэх нь цор ганц, бусдаас өөр нэгэн гэх утгыг илэрхийлнэ. Энэ орчлон дээр би давтагдашгүй, цор ганц, бусдаас өвөрмөц, өөрийн гэсэн ертөнцтэй гэх санааг хүмүүст хүргэх аж. Хэрэв таны харсан хэн нэгэн ханз шивүүлсэн байвал, тэр бол бусдаас өөр, зөвхөн өөрийнхөө ертөнцөд амьдардаг, нууцлаг нэгэн болохыг ойлгож аваарай. 

Ханз

7 "Avere forza"

Зөвхөн Англи гэлтгүй, өөр улс орнуудын хэлээр үг бичүүлж, шивээс хийлгүүлэх хүмүүс олон байх аж. Тус Итали үг нь "Чин зоригтон" гэх утгыг илэрхийлэх бөгөөд хүмүүст урам зориг, эрч хүчийг хайрлах үүрэгтэй юм. 

"Avere forza"

8 Сарнай

Залуу халуун нас, гоо үзэсгэлэнг бэлэгдэх бөгөөд эмзэг, мэдрэмтгий байдлыг давхар илэрхийлнэ. Сүүлийн үед охид тус шивээсийг илүүтэй хийлгэж, гангарах болсон. Харамсалтай нь сарнайн утгыг бүрэн гүйцэд ойлгож,хийлгэх хүмүүсээс илүүтэй ердөө харагдах байдал, үзэмжинд нь болж хийлгэх охид ихсээд байгаа аж. Тэдний тухайд шивээсийг ердөө гоёл гэж ойлгох төдийгүй бусдад өвөрмөц харагдах гэсэндээ эрүүл мэндээ эрсдэлд оруулж байгаа нь маш буруу алхам билээ. 

Сарнай

9 Тал муур

Энэхүү муур өхөөрдөм болоод учир битүүлэг харагдаж байгаа биз? Бие дээрээ тал муур шивүүлэх нь "би зөвхөн өөрийнхөөрөө" гэх утгыг илэрхийлдэг байна. Бусдаас хамааралтай амьдрахыг хүсдэггүй, хэн нэгний дарамтанд байж тэвчихгүй, амьдралаа зөвхөн өөрийн хүслээр авч явж, юу ч болж байсан сөхөрч, шантрахгүй гэхчлэн маш зоримог, хүчтэй мессежийг хүмүүст хүргэдэг аж. 

Тал муур

10 "Believe"

Магадгүй хүмүүсийн хамгийн ихээр сонгож шивүүлдэг үг бол "Believe" буюу "Итгэл" байж мэдэх юм. Өөртөө итгэж, урагш алхах хэрэгтэйг үргэлж сануулах тус үг нь бусдад урам зоригийг давхар хайрлах нь бий. Олон төрлийн өвөрмөц хэлбэрээр энэхүү үгийг шивүүлж болох бөгөөд хүмүүс үүнийг өөрийгөө зоригжуулах хүч гэж ойлгодог байна. 

"Believe"

11 Гурвалжин дүрс

Гурвалжин нь геометрийн хамгийн хүчирхэг дүрснүүдийн нэг хэмээгддэг. Энэ нь бүх зүйлийг цэгцэнд нь оруулж, журамтай байлгахыг эрхэмлэдэг бөгөөд юунд ч баригдахгүй амьдрах хүсэлтэй хүмүүсийн сонголт байдаг аж. Хэн нэгний хүсэл, дарамт дор амьдрахаас татгалзаж, эрх чөлөөтэй байхыг эрхэмлэх хүмүүс ихэвчлэн энэхүү шивээсийг сонгож хийлгэдэг.

Гурвалжин дүрс

12 "Breathe"

Бид заримдаа амьсгалах хичнээн сайхан болохыг мартаж, зүгээр л нэг үзэгдэл мэт ойлгодог. Гэвч үнэндээ амьсгалах гэх үйлдэл байхгүй бол, бидний амьдрал зогсох тул, энэ нь хамгийн чухал мэт санагдах болно. Харин "Breathe" буюу амьсгалах гэх үгийг биедээ шивүүлж, амьдрал хичнээн үнэ цэнэтэй болохыг мэдэрч, бусдад мэдрүүлэхийг зорих хүмүүс байх бөгөөд энэ нь маш түгээмэл билээ. 

"Breathe"

13 "Inhale, Еxhale"

"Inhale, Еxhale" нь "Breathe" гэх үгийн бас өөр нэгэн хэлбэр юм. Мөн л амьсгалах гэх үгийг илтгэх бөгөөд "Breathe"-ийг бодвол тийм ч түгээмэл хэрэглэгддэггүй тул, онцгой, өвөрмөц байхыг хүссэн хүмүүс сонгон шивүүлдэг байна. 

"Inhale, Еxhale"

14 "Be here now"

Яг одоо өөрт байгаадаа сэтгэл хангалуун бай. Одоо байгаа бүхэн таны хувьд бэлэг юм. Тиймээс энэ сайхан цаг мөчөө дурсан санах үүднээс яагаад "Би одоо энд байна" гэх утга бүхий үгийг шивүүлж болохгүй гэж? Хүмүүс цаг наргүй хөдөлмөрлөж, хичээж, зүтгэж байна. Тэгвэл үүний учир шалтгаан юу вэ? Мэдээж хэрэг маргааш болон ирээдүйн төлөө шүү дээ. Хэдий тийм ч гэлээ, өөрийгөө ямагт хайрлаарай. Урам зоригоор тэтгэж, саад бэрхшээлийг даван туулах хэрэгтэй юм. Харин энэ бүхэнд дээрх утга бүхий шивээс туслах болно.

"Be here now"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()