“Их хотын баяр-2017” өнөөдөр үүдээ нээнэ

2017-04-14, 09:07
3,363

Их хотод урин дулаан хаврын улирал ирж байгаа энэ үед их хотын соёлтой залуусын нэгдэлд нэгдэж хамтдаа 8 хоног тусгай хөтөлбөр, өнөө цагийн шилдэг хамтлаг дуучидтай орой бүрийг хамтдаа, мартагдашгүй өнгөрүүлэх боломж ийнхүү нээгдлээ.

“Их хотын баяр-2017” өнөөдөр үүдээ нээнэ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

“Их хотын баяр-2017” шар айрагны баяр энэ жил 10 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдахаар бэлтгэл ажил нь бүрэн хангагджээ. Энэ жилийн хувьд Их хотын баярын тайзан дээр гарч их хотын соёлтой иргэн гэдэгээ хамтдаа тунхаглах хамтлаг дуучдыг залуус цахим орчинд нээлттэй сонгосон нь энэхүү баярын онцлог нь болж байна.

Илүү олон гэнэтийн бэлэг, сонирхолтой хөтөлбөрүүд, санаанд оромгүй онцлогуудаар дүүрэн оройг их хотын залуустаа барина гэдэгийг зохион байгуулагчдийн зүгээс амлаж байгаа бөгөөд Crocus event hall-д 2017.04.14-ний Баасан гарагт 18:00 цагт үүд хаалгаа нээж 4 сарын 21 хүртэл 8 хоног үргэлжлэх юм байна.

Их хотын баяртай холбоотой мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл https://www.facebook.com/ihhotiinbayar/ пэйж хаягнаас мэдээлэл аваарай.

Хаана: Crocus event hall

Хэзээ: 2017.04.14-21 хүртэл өдөр бүр 18:00 цагт

TAX-FREE

Их хотын баяр-2017 талаар мэдээлэл авахыг хүсвэл :99003707

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.