Хамтын ажиллагааны хүрээнд 500 тн тэжээлийг буцалтгүй тусламжаар өглөө

2017-04-13, 09:08
2,066

Өмнөговь аймаг ӨМӨЗО-ны Альшаа аймагтай 1992 оноос хамтарч ажиллаж эхэлсэн. 2004 оноос хамтын ажиллагааг эрчимжүүлж хоёр аймаг эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт хамтран ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд 500 тн тэжээлийг буцалтгүй тусламжаар өглөө

Тус аймгуудын хамтын ажиллагааг илүү сайжруулах үүднээс “ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГ” 37 зүйлтэйгээр байгуулсан бөгөөд хамтын ажиллагааг буцалтгүй тусламжаар эхлүүллээ. Өмнөговь аймагт 3-р сард их хэмжээний цас орж, олон мал цасанд дарагдаж ялангуяа баруун сумдад хүндрэл учирсан ба Альшаа аймгаас 500 тонн тэжээлийг үнэ төлбөргүй, буцалтгүй тусламжийн хэлбэрээр манай аймагт гардуулан өглөө. Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар болон баруун 5 сумын удирдлагууд тэжээлийг хүлээн авч, малчиддаа хүтээмжтэйгээр тараах үүрэг хүлээлээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()