Монголын хамгийн том авто мото фестиваль 6 жилдээ 04/29-нд зохион байгууллагдана

2017-04-12, 09:38
3,795

Монголын Мэргэжлийн Спорт Автомашины Холбооноос Мэргэжлийн тамирчдын дунд зохион байгуулдаг Mongolian Drift Series 2017 оны анхны тэмцээн 2017 оны 04 сарын 29-ний өдөр УБ хотын хамгийн том талбай болох Авто худалдааны цогцолбор төвд болно.  

Монголын хамгийн том авто мото фестиваль 6 жилдээ 04/29-нд зохион байгууллагдана

Монголын хамгийн их үзэгчтэй авто мото фестиваль "VIP DRIFT SHOW" дрифтийн тэмцээн нь Монгол улсад зохион байгууллагддаг хамгийн том тэмцээнүүдийн нэг болтлоо өргөжин, жил ирэх тусам хамрах хүрээ, оролцогчид, үзэгчдийн тоо нэмэгдсээр ирлээ. Фестивалийн үеэр монголын ховор содон автомашин, мотоциклийг үзэж сонирхох, автомашины бүх клуб, холбоодууд өөрсдийн ганган хээнцэр хүлгүүдээ танилцуулах болон Мотоспортын Extreme үзүүлбэрүүд, удирдлагатай машины уралдаан зэрэг залуусыг байлдан дагуулсан гайхалтай үзүүлбэрүүдийг хуран цугласан залуустаа зориулан үзүүлэх болсноороо энэ удаагийн шоу онцлогтой.

Хурд, хүчний гайхамшиг болсон төмөр хүлгээр хэрхэн дрифт хийж, олныг гайхшралыг төрүүлэхийг автомашины хорхойтнууд хүлээж байна. Залуу хүн бүрийн хүсэл тэмүүлэл, сонирхол болсон авто мото спорт, дрифтийн шоуг үзэж найз нөхдөөрөө, клуб хамт олноороо асар майхнаа засаж, машин тэргээ үзэгч олонд сонирхуулан, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан, гайхалтай нэг өдрийг хамтдаа доргио өнгөрүүлцгээе! Мөн хүрэлцэн ирсэн үзэгчдийг ивээн тэтгэгч байгууллагууд гарын бэлэгээр урамшуулахаас гадна азтай үзэгч шалгаруулж гайхалтай бэлгүүдийг эзэн болно.

Хамтран ажиллаж өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилах хүсэлттэй хувь хүн албан байгууллагууд 91111170 утсаар холбогдох боломжтой.

Ерөнхий ивээн тэтгэгч: СКАЙтел групп

Дэмжигч байгууллага: 

“Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ  

“IMAS” замын хажуугийн үйлчилгээ

“Omerta” обуд дугуйн худалдаа, Hobby Center

Мэдээллийн ивээн тэтгэгч: Монгол ТВ, NTV ТВ, Gogo.mn, Caak.mn, Xopom.com, MGL media group

Зохион байгуулагч: MMСАМХолбоо, VIP AUTO Club

Үзэгчдийн такс: 10.000₮ 

Машины такс 20.000₮ /жолооч үнэгүй/

Замын хөдөлгөөнд зөв соёлтой оролцъё... 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.