Орон орны бүсгүйчүүдийн залуу харагддаг нууц

Олон зууны туршид, орон орны бүсгүйчүүд өөрсдийн арьсны онцлогт тохируулан нүүрээ арчилж, гоо үзэсгэлэнгээ улам бүр тодотгосоор ирсэн билээ. Харин бид та бүхэндээ улс орнуудын бүсгүйчүүд арьсаа хэрхэн арчилдаг тухай дэлгэхээр бэлтгэсэн юм. 

Орон орны бүсгүйчүүдийн залуу харагддаг нууц

1 Чили

  • Улаан усан үзэм ашиглаж, гэрэлтсэн арьстай болох:

Чили улсын бүсгүйчүүд улаан усан үзэмд агуулагдах антиоксидантыг ашиглаж, арьсаа гэрэлтсэн болгодог байна. Усан үзмээ 2 хоолны халбага гурилтай хамт блендэр буюу холигчинд хийж бэлтгэнэ. Үүнийгээ нүүрэндээ түрхэж, 10 минут болсны дараа угаагаарай. Тус маскыг өглөө түрхэхэд тохиромжтой. 

Чили

2 Япон

  • Хуурай энгэсэг түрхэх хэмжээг багасгах: Арьс бага зэрэг гялалзуулж байх хэрэгтэй. Францууд үүнийг үзэсгэлэнтэй, "натурал" харагдаж байна гэж үздэг. Хэт их хуурай энгэсэг түрхэх нь арьсны нүхийг бөглөж, үрэвсэл үүсгэх нь бий.
  • Өдөр тутмын нүүрний иллэг: Нүүрийг уян хатан байлгахаас гадна, хүчил төрөгчөөр тэтгэж байх хэрэгтэй. Та нүүрэндээ иллэг хийхдээ төрөл бүрийн тос ашиглаж болох бөгөөд хамгийн гол нь өөрийн арьсны онцлогт тохирох тосыг сонгоорой.
  • Будаагаар угаах:

​1. Будаагаа кофе бутлагчинд хийж, нунтаг болгоорой.

2. Үүнийгээ бүлээн устай хольж, зуурмаг болгоно.

3. Бэлтгэсэн маскаа чийгтэй нүүрэндээ түрхэж, иллэг хийх хэрэгтэй. Дараа нь усаар угааж цэвэрлэнэ.  

Япон

3 Испани

  • Төмс ашиглаж, нүдний доорх хар хүрээг арилгах: 

Төмсөө нимгэн зүсч бэлтгэнэ. Үүнийгээ аниатай нүдэн дээр тавьж, 10 минут байлгаарай. 

Испани

4 Турк

  • Хаш чулуун иллэг хийх хэрэгсэл (Jade roller): Хаш чулуугаар хийсэн, иллэг хийх зориулалттай тусгай хэрэгслийг тогтмол ашигладаг. Энэ нь цусны эргэлтийг сайжруулах тустай.
  • Гадир жимсний "лосьон" болон маск (Айва): Тус маск нь тослог арьстай хүмүүст нэн тохиромжтой.

Маск бэлтгэх арга: Гадир жимсээ үрж, дээр нь нэг ширхэг өндөгний цагаан нэмээрэй. Үүнийгээ нүүрэндээ түрхэж, 10 минут байлгасны дараа угаана.

"Лосьон" бэлтгэх арга: Жимсээ үрж, шүүсийг нь ялгаж аваарай. Үүнийг өглөө, оройдоо нүүрэндээ түрхэх хэрэгтэй. 

Турк

5 ОХУ

  • Нүүрээ цэвэрлэж, ууранд утах: 1 литр усанд 2 халбага алтан товч цэцгийн ханд хийж буцалгана. Үүндээ нүүрээ ойртуулж, 20 минут утаарай. Дараа нь "скраб" ашиглаж, үхэжсэн арьсаа гуужуулна.
  • Мөсөөр арчих: Энэ нь арьсны эсийг сэргээж, "коллаген" ялгаруулалтыг нэмэгдүүлдэг. Арьсыг сэргэг, чанга болгох юм. Тус аргыг өглөө хэрэглэхэд тохиромжтой.
  • Овъёосоор бэлтгэсэн скраб: Арьсыг чангалж, чийгшүүлнэ.

Блендэрт хийж нунтагласан овъёосноос 2 халбагыг авч, 1 халбага зөгийн бал, 1 халбага тос (кокос, олив, бүйлс гэхчлэн төрөл бүрийн тос)-той хольж бэлтгэнэ.

Бүх орцоо сайтар хольж, нүүрэндээ түрхээд 2-3 минут үрээрэй. Дараа нь усаар угааж, цэвэрлэх хэрэгтэй. 

ОХУ

6 Грек

  • Зөв хооллолт: Грек бүсгүйчүүд витамин болон антиоксидантаар баялаг жимс, хүнсний ногоог тогмол хэрэглэхээс гадна "Омега 3, 6" агуулсан загасыг их хэмжээгээр иддэг байна.
  • Оливын тос: Оливын тосоор нүүрэндээ иллэг хийснээр арьс эрүүл, гялалзсан болдог.
  • Куркумагаар хийсэн маск: Энэхүү маск нь бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд арьсыг цэвэрлэдэг. 1:1 харьцаатай куркума болон зөгийн балыг хольж, маскаа бэлтгэнэ. Долоо хоногт 2 удаа хэрэглэхэд хангалттай бөгөөд 10 удаа хэрэглэхэд 1 курс болно. 
  • Илүүдэл үс авах маск: Биед ургасан илүүдэл үсийг авч, удаан хугацаанд ургуулахгүй. 

10 гр нимбэгний шүүсийг 1 аяга ус, 30 гр гурилтай хольж, зуурна. Үүнийгээ арьсандаа түрхэж, 15 минут байлгах хэрэгтэй. Маск хатмагц, дээр нь алчуураар дарж, үсний ширхэгийн дагуу арчиж, илүүдэл үсийг аваарай. 

Грек

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()