Хамтад нь хэзээ ч өмсөж болохгүй 10 хувцас

Хүнийг хувцсаар нь угтаж, ухаанаар нь үднэ гэж ярьдаг. Зөв, цэвэрхэн хувцасласан хүмүүс мэдрэмжтэй, нүдэнд дулаахан, үзэсгэлэнтэй харагддаг билээ. Харин зарим хүмүүс бусдын анхаарлыг татахын тулд, хоорондоо үл тохирох хувцсыг өмссөн байх нь бий. Иймд бид та бүхэндээ хамтад нь хэзээ ч өмсөж болохгүй хувцаснуудыг танилцуулахаар бэлтгэсэн юм. 

Хамтад нь хэзээ ч өмсөж болохгүй 10 хувцас

1 Нэвсгэр хувцас өмсөх

Тохирсон нэвсгэр загварын хувцас нь мэдрэмжтэй харагдуулах боловч, эдгээрийг хооронд нь хослуулж өмсөж хэрхэвч болохгүй. Энэ нь таныг махлаг болоод унжгар харагдуулах талтай.

Нэвсгэр хувцас өмсөхдөө анхаарах ёстой зүйлс:

  • Та нэвсгэр хувцас сонгож өмсөхийг хүсвэл өөрт таардаг размераас 2 том размерийг аваарай.
  • Тус төрлийн хувцсанд төгс тохирох өнгө бол цайвар болон завсрын өнгөнүүд юм.
  • Хэт их гоёл, чимэглэл зүүх хэрэггүй. 

Нэвсгэр хувцас өмсөх

2 Өвлийн хувцас болон шилэн трико

Загварын тайзнаа алхаж, өвлийн үслэг эдлэлийг, шилэн трикотой хослуулсан загвар өмсөгчдийг даган, дуурайж болохгүй. Магадгүй та үүнийг загварлаг харагдана гэж үзэж болох ч, үнэн хэрэгтээ хамгийн утгагүй хувцаслалт уудын нэг аж.

Зузаан триког өмсөх зааврууд:

  • Та өвлийн улиралд тод өнгийн триконоос илүүтэй бараан өнгийн зузаан триког сонгож өмсөөрэй.
  • Хэрэв та бараан өнгийн даашинз, хар өнгийн гутал өмсөхөөр шийдсэн бол, шилэн трико өмсөх хэрэггүй. Харин үүний оронд зузаан хар триког сонгох хэрэгтэй.
  • Төрөл бүрийн судал, хээтэй триког бүү өмсөөрэй. Энэ нь таны хөлийг богино, бүдүүн харагдуулах болно.

Өвлийн хувцас болон шилэн трико

3 Савхин хүрэм, гутал болон өмд

Савхин хувцас эдлэл тухайн хүнийг дур булаам, хүчирхэг харагдуулдаг. Гэхдээ нэг дор бүгдийг нь хамт өмсөх нь тийм ч сайхан санаа биш юм. 

  • Савхин өмдний оронд бариу хар өмд өмсөөрэй. 
  • Харин савхин өмд өмсмөөр байвал дээгүүр нь цагаан цамц өмсөж болно.
  • Савхин хүрэм өмссөн тохиолдолд төрөл бүрийн даашинз сайхан харагддаг.
  • Хэрэв та савхин гутал өмссөн бол даавуун өмд өмсөх хэрэгтэй. 

Савхин хүрэм, гутал болон өмд

4 Дугуй малгай болон богино хүрэм

Дугуй малгай болон богино хүрэм нь хэзээ ч хоорондоо зохицдоггүй. Тухайн хүрэм богино атлаа, нэвсгэр бол малгай сонгох тал дээр анхааралтай хандаарай.

Нэвсгэр хүрмэн дээр малгай, ороолтыг зөв тохируулж өмсөх заавар:

  • Нэхмэл ороолт, малгай өмсөнө.
  • Тус төрлийн хүрэм өмсөхдөө чих дарсан малгай өмсөх хэрэгтэй.
  • Том зузаан ороолт ороогоод үзээрэй. 

Дугуй малгай болон богино хүрэм

5 Өндөр өсгийт болон спорт өмд

Спорт загвартай өмдийг өндөр өсгийттэй хослуулж өмсөх сайхан харагдахгүй нь лавтай. Ялангуяа өдөр тутамдаа ингэж хувцаслах нь таныг яг л өвчтэй нэгэн мэт харагдуулах аж. 

  • Спорт загварын хувцас өмссөн бол, мэдээж кет, пүүз өмсөхөд тохиромжтой.
  • Хэрэв үнэхээр өндөр өсгийт өмсмөөр байвал зузаан ултай гутал сонгоорой.
  • Спорт өмдийг хүрэмтэй хослуулж өмсөхөөр бол, өмд тань савхин материалтай байвал илүү тохирно.

Өндөр өсгийт болон спорт өмд

6 Богино загвартай цамц болон дасгалын өмд

Дасгалын бариу өмд нь охид бүсгүйчүүдийн тэргүүн сонголт болоод байгаа билээ. Гэхдээ үүнийг богино загвартай цамцтай хослуулж өмсөх хэрэггүйг анхаараарай. 

Та дасгалын өмдтэй дараах хувцаснуудыг тохируулан өмсөж болно: Үүнд:

  • Урт хүрэм, цамц, богино даашинз
  • Мөн өмднийхөө материалд анхаарлаа хандуулаарай. Өмд тань зузаан, биетэй материалтай байх шаардлагатай юм. 

Богино загвартай цамц болон дасгалын өмд

7 Өсгийтэй пүүз болон бариу жинс

Өсгийтэй пүүз нь 5-7 жилийн өмнө трэнд болж байсан билээ. Харин тус гутал нь бариу жинсэн өмдтэй тийм ч сайхан харагддаггүй.

Бариу жинсэн өмдөнд ямар гутал тохирох вэ?

  • Чимэглэл ихтэй дэгжин гутал
  • Шагайгаар татсан түрийтэй, өсгийтэй гутал
  • Өвдөг давсан урттай, өсгийтэй гутал

Өсгийтэй пүүз болон бариу жинс

8 Өвдөг хүрсэн урттай даашинз болон гутал

Та урт даашинзыг өвдөг давсан урттай гуталтай хэзээ ч битгий хослуулж өмсөөрэй.

Урт даашинзтай хослуулж өмсөх гуталнууд:

  • Шагай давсан урттай гутал
  • Богино түрийтэй гутал
  • Өвдөгний доогуур татах, арьсан, өндөр өсгийт гутал. Хамгийн гол нь гутал болон даашинзын хормой хоёрын хооронд хангалттай хэмжээний зай гарч байх ёстой. 

Өвдөг хүрсэн урттай даашинз болон гутал

9 Богино загвартай цамц болон суудалтай өмд

90-ээд оны дундуур богино загварын цамц болон суудалтай өмдийг хослуулж өмсөх нь трэнд болж байсан. Гэхдээ одоо үед бол энэ нь хэтэрхий хоцрогдсон гэдгийг анхаараарай. Харин та богино загвартай цамц, майкыг өндөр суудалтай өмд, юбка зэрэгтэй хослуулж өмсөж болох юм. 

Богино загвартай цамц болон суудалтай өмд

10 Шилэн трико болон сандал

Та өндөр өсгийтэй болон намхан ултай сандлыг шилэн трикотой хэзээ ч хослуулж болохгүй. Энэ нь таныг ямар ч мэдрэмжгүй нэгэн болгож харагдуулна.

Доор дурдах нөхцлүүдэд шилэн триког сандалтай өмсөж болно. Үүнд:

  • Арьсны өнгөтэй шилэн триког өмсөж болно.
  • Загвар зохион бүтээгчид шагай хүрсэн урттай триког сандалтай тохируулж өмсөж болно гэж үздэг.

Шилэн трико болон сандал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()