“Дэлхийн Банк Нийслэлийн засаг даргын Тамгын газартай хамтарч нийслэл хотын төсвийн төлөвлөлтийг сайжруулах болон бусад олон чиглэлээр ажиллаж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөх процессийг сайжруулснаар нь төслийг үнэлэх, эрэмбэлэх, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх явцыг нээлттэй, ил тод болгож, оролцогч талуудын уялдаа хамтан ажиллагааг сайжруулах ач холбогдолтой” – хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жэймс Андерсон хэллээ.
Семнарын үеэр Дэлхийн Банкны зөвлөхүүд хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн талаарх олон улсын туршлагын талаар илтгэл тавьж, Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг сайжруулах боломжит арга хэрэгслүүдийг танилцуулсан бөгөөд оролцогчид цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ч мөн саналаа солилцов.
Уг семинарыг Дэлхийн Банкны дэмжлэгтэй “Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын төслийн төлөвлөлт ба Хотын нийтийн тээврийн салбарын тогтвортой санхүүгийн үнэлгээ” техникийн туслалцааны төслийн хүрээнд зохион байгуулж байна. 2016 оны 9 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн энэ төсөл нь Улаанбаатар хотын санхүүгийн чадавхийг сайжруулах зорилгын хүрээнд хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийх гарын авлага материалуудыг бэлтгэн боловсруулах, Нийслэл хотын хэмжээнд хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд оролцдог бүх шатны байгууллагуудын холбогдох ажилтнуудын чадавхийг сайжруулах сургалт, семинар зохион байгуулах, нийтийн тээврийн салбарын орлогыг нэмэгдүүлж, зардлыг бууруулах замаар Нийслэлийн төсөвт үзүүлдэг ачааллыг багасган, улмаар иргэдэд үйлчлэх үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Холбоо барих:
Б. Индра (Улаанбаатар хот): +976 7007 8207, ibaatarkhuu@worldbank.org
Жэйн Занг (Вашингтон хот): +1 202 473-1376, janezhang@worldbank.org
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг, дараахь веб хуудаснаас авна уу:
www.worldbank.org/mongolia
Facebook: www.facebook.com/worldbank
Twitter: www.twitter.com/WorldBankMGL
YouTube: www.youtube.com/worldbank
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.