Наснаасаа залуу харагдаж, урт удаан амьдрах нууц

Та "мелатонин" дааврын тухай урьд нь сонсож байв уу? Энэ нь хүний нойрыг хариуцаж, залуу сайхнаараа байхад тусладаг бөгөөд хөгшрөлтийг удаашруулж, эрч хүчээр сэлбэх олон гайхалтай ач тустай даавар аж. Бид өнөөдөр та бүхэндээ "мелатонин" дааврыг танилцуулж, үүнийг хэрхэн биедээ хуримтлуулах тухай хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэсэн юм. Тус дааврын тусламжтайгаар та наснаасаа залуу харагдаж, урт удаан амьдарч чадах аж. 

Наснаасаа залуу харагдаж, урт удаан амьдрах нууц

1 Мелатонин даавар

Хэдэн жилийн өмнө Англи улсын иргэн Тони Райт 11 өдөр буюу 264 цаг унтахгүй байж, Гиннесийн номонд нэрээ мөнхөлсөн байдаг. Тэрээр олон хоног нойргүй явснаар сүүлдээ цочролд орж, ухаан нь балартсан юм. Энэ нь нойрны даавар болох "мелатонин"-той холбоотой бөгөөд тус даавар дутагдсан тохиолдолд төрөл бүрийн сөрөг үр дагаврууд гарах аж. Эрдэмтэд энэхүү даавар хүний хөгшрөх явцыг удаашруулж, 10-15 насаар залуу харагдуулдаг хэмээн тогтоосон билээ. 

"Мелатонин" дааврыг тархины нэгэн нууцлаг эрхтэн ялгаруулдаг бөгөөд тус эрхтэнг "3 дахь нүд, тэнгэрийн нүд" гэхчлэн нэрлэх нь бий. 

Тус даавар нь нойрны үйл явцыг хянах гол үүрэгтэй.

"Мелатонин" даавар дутагдсан үед илрэх шинж тэмдэг:

  • Тухтай унтаж чадахгүй байх
  • Нойргүйдэх
  • Цагийн зөрүүтэй болох
  • Ядарч, сульдах

Мелатонин даавар

2 Гоо сайхныг бэлэглэнэ

Алдартай одуудын үзэсгэлэн гоо төрхтэй, өөгүй цэвэрхэн арьстай байдгийн нууц нь сайтар унтаж амардагтай холбоотой юм. Тэд оройны 9 цагт орондоо орж, өглөө 6 цагт сэрдэг бөгөөд ингэж амарснаар "мелатонин" даавар ихээр ялгарч, арьсыг нөхөн сэргээдэг байна. 

"Мелатонин" даавар нь:

  • Биеийн эрч хүчийг сэлбэж, сэргээнэ.
  • Хорт хавдар, төрөл бүрийн өвчнөөс сэргийлнэ.
  • Арьсыг төлжүүлж, гэрэлтсэн мэт болгоно. 

Гоо сайхныг бэлэглэнэ

3 Наснаас тань залуу харагдуулна

25 наснаас эхэлж хүний хөгшрөх үйл явц эхэлдэг байна. Харин та хөгширч, үрчлээс тогтож, өнгөө алдсан арьстай явахыг хүсэхгүй бол "мелатонин" дааврыг ихээр ялгаруулах шаардлагатай юм. Тус даавар нь хүнийг байгаагаас нь 10-15 насаар залуу харагдуулж чаддаг болохыг эрдэмтэд тогтоосон билээ. Гадны улс орнуудад ахимаг насны бүсгүйчүүд залуу сайхан төрхөө буцаан авахын тулд "мелатонин" бэлдмэлийг ууж хэрэглэдэг байна. Энэ нь: 

  • Хөгшрөх явцыг удаашруулна.
  • Дархлааны системийг сайжруулна.
  • Цусны даралтыг тогтворжуулна. 

Наснаас тань залуу харагдуулна

4 Мелатонин дааврыг хэрхэн ялгаруулах вэ?

Та доор дурдах аргуудыг хэрэглэснээр "мелатонин" дааврыг ихээр ялгаруулж, эрч хүч, мөнхийн залуу насыг авч чадах юм.

  • Тод, хурц гэрлээс татгалзаж, зөөлөн гэрэлтэй, харанхуй орчинд унтаж байгаарай. Хэрэв та харанхуйд унтахаас айдаг бол, бүдэг гэрлийг орныхоо дэргэд тавьж болно.
  • 22 цаг болохоос өмнө орондоо орж хэвшээрэй. Шөнө оройн цагаар ажилладаг хүмүүс "мелатонин" дааврыг ялгаруулж чадахгүй байсаар цусны даралт ихсэх өвчтэй болж  мэдэх юм. 
  • Хоолоо зөв тохируулж, төмс, шар буурцаг, гоймон, хаш зэрэг хүнсийг голдуу хэрэглэж байгаарай. 

Мелатонин дааврыг хэрхэн ялгаруулах вэ?

5 Мелатониноор баялаг хоол хүнс

  • Шувууны мах
  • Загас
  • Овъёос, арвай, эрдэнэшиш, цагаан будаа
  • Хүнсний ногоо, жимс жимсгэнэ

Орой унтахынхаа өмнө цай эсвэл кофе уух хэрэггүй. Энэ нь дааврын ялгаралтыг бууруулах сөрөг нөлөөтэй аж. Эм ч адил нөлөөтэй тул болж өгвөл унтахдаа эм уухгүй байхыг хичээгээрэй. Та дээрх зөвлөмжүүдийг дагаснаар "мелатонин" дааврыг ихээр ялгаруулж, мөнхийн залуу, эрч хүчтэй нэгэн болж хувирах болно. 

Мелатониноор баялаг хоол хүнс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()