Хүчил, шүлтийн тэнцвэр алдагдах нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд үүнд агуулагдах ионы хэмжээ нь 0-14 байдаг аж. Энэ нь их байх тусам бие дэх шүлтний хэмжээ их байна гэж үздэг бөгөөд харин 7.0 байвал хэвийн юм. Мөн цусан дахь ионы хэмжээ 7.35-7.45, шээсэн дэх ионы хэмжээ 4.6-8.0 байх ёстой байдаг байна.
Сонирхуулж хэлэхэд кальци, магни, цахиур, төмөр ихтэй хоолууд нь шүлтлэг байдаг. Харин фосфор, хлор, йод, азот ихтэй хоол хүнс хүчиллэг байдаг. Хүн өдөрт 80% шүлтлэг, 20% хүчиллэг хоол хүнс, ундаа хэрэглэвэл шүлт, хүчлийн тэнцвэр алдагддаггүй аж. Өөрөөр хэлбэл, эрүүл бие шүлтлэг орчинд байх бөгөөд хүчиллэг орчин нь нян, вирус үржих таатай нөхцлийг бүрдүүлдэг.
Харин дараах шинж тэмдгүүд таны биед илэрч байвал шүлтийн хэмжээ ихэсч, тэнцвэр алдагдсан гэсэн үг юм.
1
Их хэмжээгээр жин нэмэх
Гэнэт таны бие организм их хэмжээгээр жин нэмж, таргална. Энэ нь бие дэх хорт бодисыг гадагшлуулах үйл явцыг удаашруулж, амархан жин нэмэх эсийг идэвхжүүлдэгтэй холбоотой юм.
2
Яс амархан хугарах
Шүлтний хэмжээ ихэссэнээр бие дэх чухал хэрэгтэй амин дэмүүд болон кальци үгүй болж, улмаар яс амархан хугарахад хүргэдэг байна. Хүнд шат нь ясны сийрэгжилт болгох эрсдэлтэй.
3
Шүдний эрүүл мэнд муудах
Биеийн хүчил шүдний кальцийг үгүй хийдэг. Ингэснээр эрдэс усгүй болж, шүд амархан өвчилдөг байна. Нэг ёсондоо ямар ч хамгаалалтгүй болсон гэж ойлгож болох бөгөөд нян амархан халдварлана гэсэн үг юм. Улмаар амны хөндийн эрүүл мэндийг муутгадаг.
4
Ядрах
Шүлт ихэссэн үед бие организм дархлаагүй болж, амархан эцэж, сульдах нь бий. Ингэснээр ямар ч өвчний үрэвслийг намдаах боломжгүй болдог. Улмаар гормоны тэнцвэржилт алдагдаж, тав тухгүй мэдрэмж ойр ойрхон төрөх аж.
5
Арсьны асуудал
Хорт бодисыг гадагшлуулж чадахгүй болсон учраас шүлтний хэмжээ ихэсч, улмаар арьсыг гэмтээдэг. Энэ нь цусны урсгалд асуудал үүссэнтэй холбоотой юм. Үр дүнд нь арьсаар тууралт гарах загатнах, арьсны "дерматит" зэрэг өвчин тусах үндэс болдог.
6
Уушгины үйл ажиллагаа доголдох
Бие дэх шүлтийн хэмжээ ихэссэнээр, илүүдэл шингэнийг гадагшлуулах боломжгүй болох бөгөөд энэ нь уушгины үйл ажиллагааг гэмтээх нь бий. Улмаар амьсгал авахад хүндрэл учруулдаг.
7
Булчин зангирч өвдөх
Бас нэгэн илрэх шинж тэмдэг бол булчин зангирч өвдөх явдал бөгөөд энэ нь цусан дахь хүчилтөрөгч багассантай холбоотой юм.
8
Сэтгэл санаагаар унах
Сэтгэл санаагаар амархан унах, нойргүйдэх, ядаргаанд орох зэрэг шинж тэмдгүүд ч мөн илэрдэг.
Хэрвээ танд дээрх шинж тэмдгүүд илэрсэн бол дараах аргуудыг ашиглан шүлтийн хэмжээгээ хэвийн болгох боломжтой юм.
1. Исгэлэн жимстэй халуун ус уух
Буцалгасан халуун усанд нимбэг хийж уух хэрэгтэй бөгөөд ингэснээр хүний биед хэрэгцээтэй устөрөгчийн йоныг нөхөж авах боломжтой юм.
2. Ногоон өнгийн хүнсний ногоонууд хэрэглэх
Броккли, байцаа, бууцай, яншуй, ногоон чинжүү, өргөст хэмх, артишок, хэрээний нүд, цоохор майлз болон арагулу зэрэг хүнсний ногоонуудыг хоол хүнсэндээ түлхүү хэрэглээрэй.
3. Кальци, магнигаар баялаг хоол хүнс хэрэглэх
Ясны сийрэгжилт болон булчин зангирч өвдөхөөс сэргийлэх ач тустай. Мөн зүрхний үйл ажиллагааг дэмжиж, шүдний бэхжилтийг сайжруулдаг. Тиймээс та загас, овъёос болон байгалийн гаралтай калци, магнигаар баялаг бүтээгдэхүүнүүдийг хоол хүнсэндээ хэрэглэж хэвшээрэй.
Идэж болохгүй хоол хүнс:
Харин кафейн, архи, боловсруулсан махан бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундаа, сахар орлуулагч зэрэг хүчил ихтэй хоол хүнсийг хэрэглэж болохгүй. Мөн химийн найрлагатай хоол хүнсээс татгалзах хэрэгтэй г анхаарна уу.