1
Хэлээ хамартаа хүргэх
Энэ нь маш энгийн санагдаж болох ч, тун хэцүү болохыг анхааруулж хэлье. Хэлээ дээш татаж, хамартаа хүргэх гээд оролдоод үзээрэй. Дэлхийн нийт хүн амын ердөө 10 хувь нь хэлээ хамартаа хүргэж чаддаг аж. Хэрэв та ч бас чаддаг бол энэхүү авьяасаа бусдад гайхуулж, өөрийгөө онцгой нэгэн болохыг мэдрээрэй.
2
Хуруугаа нугалах
Та хоёр гараа нийлүүлж, дунд хуруунуудаа сөөлжүүлэн нугалаарай. Одоо харин байрлалаа хадгалсан хэвээр ядам хуруугаа хоёр тийш нь салгах гээд үзээрэй. Үүнийг ихэнх хүмүүс чаддаггүй бөгөөд хүний хуруунуудын шөрмөс тус тусдаа байдаг бол, дунд болон ядам хурууны шөрмөс холбоотой байдгаас шалтгаалж салдаггүй аж. Харин цөөхөн хэдэн хүн л үүнийг хийж чаддаг байна.
3
Өндөг хагалах
Зарим хүмүүс өндөг хагалж чадахгүй хэн байхав дээ хэмээн бодож байж болох юм. Гэхдээ өндгийг дээр, доороос нь эрхий болон долоовор хуруугаараа барьж байгаад, дарж хагална гэдэг тун ч бэрх зүйл аж. Хичнээн хүчтэй дарсан ч хагарахгүй гээд боддоо. Та ч бас туршаад үзээрэй.
4
Гараа эргүүлэх
Үеэ эргүүлэх чадвартай хүмүүс тийм ч олон биш болов уу. Манай гараг дээр амьдарч байгаа хүмүүсийн 20 гаруй хувь нь үеэ эргүүлж, бусдыг алмайруулж чаддаг байна. Магадгүй та ч бас чадах юм билүү? Харин болгоомжтой оролдоод үзээрэй.
5
Хуруугаа чагтлах
Гарын хуруунуудаа нэг нэгээр нь даруулж, хачин жигтэй, байж боломгүй мэт хэлбэрт оруулах хүмүүс гэж байдаг аж. Та үүнийг туршиж үзэхээс өмнө гараа сайтар сунгахаа мартуузай.
6
Гараараа 6-ийн тоо, хөлөөрөө тойрог зурах
Та зүүн гараараа 6-ийн тоог агаар дээр зурж, зүүн хөлөө цагийн зүүний чиглэлд эргүүлээрэй. Үүнийг магадгүй хүн болгон чадах байх. Харин одоо зүүн гараараа 6-ийн тоог зураад зүүн хөлөө цагийн зүүний эсрэг чиглэлд эргүүлээд үзээрэй. Хэрэв та энэхүү үйлдлийг хийж чадсан бол, онцгой нэгэн гэсэн үг юм. Хүний тархи эсрэг үйлдлүүдийг хийхээр бүтээгдээгүй тул хөл гар нь эсрэг чиглэлд эргэх боломжгүй юм. Гэхдээ зарим нэг хүмүүс үүнийг хангалттай хийж чаддаг байна.
7
Гараа эсрэг чиглэлд эргүүлэх
Энэ нь хөлөө эргүүлдэгтэй төстэй боловч, бага зэрэг хялбар байж мэдэх юм. Та эхлээд хоёр гараа нэг зүгт эргүүлж, дараа нь эсрэг чиглэлд эргүүлээд үзээрэй. Таныг хэсэгтээ манарч, нэг л мэдэхэд адил чиглэлд эргүүлчихсэн зогсож байна гэдэгт итгэлтэй байна. Хамгийн гол нь хоёр гараа зэрэг эргүүлэх ёстойг мартаж болохгүй юм.
8
Хананд наалдаж, доош сууж юм авах
Та өөрийнхөө ойролцоо ямар нэгэн зүйл байрлуулж, дараа нь хананд нуруугаа нааж зогсоорой. Одоо харин доош суугаад, өлмийгөө хананаас салгаж, газраас хөндийрүүлэлгүй тухайн зүйлээ авах гэж үзээрэй. Энэ нь бараг боломжгүй гэж хэлж болох бөгөөд олон хүн үүнийг оролдож үздэг ч, бүтэлгүйтдэг байна.
9
Та супер хүчтэй юу?
Та найзыгаа сандал дээр суулгаж, гарыг нь сөөлжүүлж, цээж хэсэгт нь байрлуулаарай. Одоо түүний духыг хөнгөн түлхээд үздээ? Тэр арагш түлхэгдэж, тэнцвэрээ алдах болно. Ингээд та яг л супер хүчтэн шиг ганц хуруугаараа хөнгөн түлхээд л хэнийг ч унагах чадалтай болж байгаа юм.