Таны гутал хямдхан, чанаргүй харагдаж байгаагийн 7 шалтгаан

Ихэнх хүмүүс хамгийн түрүүнд, танилцсан хүнийхээ гутал руу нь хардаг гэлцдэг. Тиймээс бид цаг ямагт гутландаа анхаарч, цэвэрхэн байлгах хэрэгтэй болдог. Гэвч гутлаа зөв сонгоогүйгээс болж, таны хөрөнгө мөнгө, цаг заваа зарцуулж авсан гутал тань хямдхан, чанаргүй харагдаж болзошгүй юм. Иймд нийт охид бүсгүйчүүддээ зориулан таны гутал хямдхан, онцгүй харагдаад байгаагийн шалтгааныг дуулгая. 

Таны гутал хямдхан, чанаргүй харагдаж байгаагийн 7 шалтгаан

1 Хэт зузаан ул

Хэт зузаан ултай өндөр өсгийт нь хөлд тухтай ч гэлээ, харагдах байдал нь тийм ч загварлаг биш аж. Энэ нь гутлыг илүү хямд, чанар муутай гэж харагдуулах сөрөг талтай бөгөөд эзнийхээ нэр хүндийг унагаж ч мэдэх юм. 

Хэт зузаан ул

2 Размер нь таараагүй гутал

Хэт томдсон, эсвэл хэт багадсан гутлыг өмсөхөөс татгалзаж байгаарай. Энэ нь таныг мэдрэмжгүй, гутлыг тань чанаргүй харагдуулах төдийгүй хувцаслалтыг тэр чигт нь гутааж мэднэ. Та багадаж, томдсон гутал өмсөхийн оронд өөрт таарах хуучин гутлаа өмссөн нь хамаагүй дээр харагдах болно. 

Размер нь таараагүй гутал

3 Хэт их чимэглэлтэй гутал

Охид бүсгүйчүүд гялалзаж, хараа булаах чимэглэлд дуртай байдаг. Гэхдээ хэт их чимэглэлтэй гутал сонгохоос татгалзаарай. Энэ нь таныг мэдрэмжгүй харагдуулахаас гадна гуталны тань үнэ цэнийг бууруулж, хямд, чанаргүй мэт болгодог. Иймд хэт их гоёл чимэглэлтэй гутал сонгохгүй байж, энгийн атлаа цэвэрхэн байдлыг эрхэмлэхийг зөвлөе. 

Хэт их чимэглэлтэй гутал

4 Хүнд метал оруулга

Хадаас, "кноп" гэхчлэн төрөл бүрийн метал оруулгатай гутал өмссөн бүсгүй тийм ч сайхан харагддаггүй. Хэрвээ та мотоцикл унаж давхидаг "байкер" биш л бол энэхүү гутлаас татгалзаарай.

Хүнд метал оруулга

5 Элэгдэж, муудсан

Ямар нэгэн зураас гарч, өнгө нь хууларсан гутал өмсөх гэсний хэрэггүй. Харин та үүний оронд гутлаа цэмбийтэл нь цэвэрлэж, муухай болсон хэсгийг нь цэвэрхэн далдлах хэрэгтэй юм. Угтаа бол та тус гутлыг тэнгэрт тулсан үнээр худалдаж авсан байлаа ч, багахан зураас, тоос үнэ цэнийг нь бууруулж, хямд мэт харагдуулдаг. Хэрэв үнэхээр гутал тань засал авахааргүй элэгдэж муудсан бол заавал өмсөх гэсний хэрэггүй бөгөөд орлуулж өмсөх цэвэрхэн гутлыг олж авахыг зөвлөе. 

Элэгдэж, муудсан

6 Хуурамч арьсан гутал

Хуурамч арьсан гутал худалдаж авсны оронд арьсан гутал авахгүй байсан нь дээр болов уу. Хэн ч харсан мэдэхээр хуурамч гутлыг сонгож өмсөх нь таны нэр хүндэд сэв суулгаж мэднэ. Хуурамч арьсан гуталнаас өөр маш олон сонголт байгаа гэдгийг санаарай. 

Хуурамч арьсан гутал

7 Лакан гутал

Лакан гутал нь бүсгүй хүний хөлийг гайхалтай чимж, дур булаам харагдуулдаг. Гэхдээ та үүнийг сонгохдоо өнгөнд нь анхаарлаа хандуулаарай. Ягаан, шар, цэнхэр зэрэг өнгөнүүд хямдхан харагддаг бол хар, ногоон, хүрэн өнгийн лакан гуталнууд нь классик, төгс харагддаг байна. 

Лакан гутал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()