1
Цэнэгээ удаан хадгалах
Та гар утасныхаа цэнэгийг хадгалахыг хүсч байвал хэд хэдэн арга хэмжээ авч болох аж. Ингэхдээ эхлээд "Bluetooth", "Wifi"-аа унтрааж, утасныхаа дууг хаах хэрэгтэй. Мөн дэлгэцнийхээ гэрлийг бууруулж, илүү зүйлс оролдох хэрэггүй юм. Ингэснээр таны утас цэнэгээ илүү удаан хадгалж, хэрэглэгдэх болно. Хэрэв таны утсанд "Power Saving" цэс байдаг бол идэвхжүүлээрэй.
2
"Guest Mode"-ийг идэвхжүүлэх
Та өөрийнхөө ухаалаг утсыг өөр нэгний ухаалаг утсыг ашиглан удирдах боломжтой бөгөөд үүний тулд "Quick Settings" рүү орж, "Guest Мode"-ийг идэвхжүүлэхэд хангалттай юм. Үүнийхээ дараа "Add Guest" хэсгийг сонгож, тухайн хүний утсыг нэмээрэй.
3
Дэлгэцний хөх туяаг бууруулах
Та "Андройд" үйлдлийн системтэй утсандаа "Twilight" аппликейшнийг суулгаж, утаснаас ялгарах хорт туяаг бууруулаарай. Ингэснээр цахим ном унших, кино үзэх зэрэгт нүд өвдөж, ядрахгүй гэсэн үг юм. Мөн оройн цагаар тус аппликейшнийг ашигласнаар тархи мелатонин дааврыг ялгаруулж, нойр хүргэдэг байна.
4
Гар утасны "notifications"-оо комьпютертэй холбох
"Pushbullet" гэх аппликейшнийг утсандаа суулгаарай. Үүний тусламжтайгаар та гар утасны мэдээллээ комьпютертэйгээ холбож, мессеж, дуудлага зэргийг харах боломжтой.
5
"Notifications"-ийг доош татах
Та утасныхаа "notifications"-ийг доош татахдаа нэг хуруугаа ашиглахад ерөнхий хэсэг бууж ирдэг. Харин хоёр хуруугаар зэрэг доош татахад тодорхой хэсэг буюу бүх сонголтууд бууж ирэх болно.
6
Аль аппликейшн таны цэнэгийг илүү их барж байгааг мэдэх
"Settings > Developer Options > Process Stats" гэж ороод ямар аппликейшн илүү их цэнэг барж байгааг харж болно. Хэрэв тухайн аппликейшн танд чухал хэрэгтэй биш бол устгаж, цэнэгээ хэмнээрэй.
7
Томруулдаг шил
Хараа муутай хүмүүс дэлгэцээ хэвийн байгаагаас нь хэд дахин илүү томруулж харах боломжтой бөгөөд үүний тулд "Settings" рүү орж, "Accessibility"-ийг сонгож, "Magnification Gestures" гэснийг идэвхжүүлэх хэрэгтэй аж.