1
Ус болон сода
Та 2 халбага усыг, 2 халбага хүнсний содатай хольж, сайтар хутгаарай. Үүнийгээ нүүрэндээ түрхэж, 15 минут байлгасны дараа хүйтэн усаар угааж цэвэрлэнэ.
2
Өргөст хэмх, нимбэг болон сарнайн ус
Өргөст хэмхээ хальсалж, үлдсэн хэсгийг нь үрж бэлтээрэй. Үүн дээрээ нэг цайны халбага сарнайн ус, 3-4 дусал нимбэгний шүүс хийж хутгана. Дараа нь цэвэрхэн алчуур эсвэл хөвөнд бэлтгэсэн уусмалаа шингээж нүүрээ арчаарай. Хэсэг хугацаанд байлгасны дараа нүүрээ хүйтэн усаар угаана.
3
Өндөгний цагаан болон нимбэгний шүүс
3-4 дусал нимбэгний шүүсийг 2 ширхэг өндөгний цагаантай хольж бэлтгэнэ. Үүнийгээ нүүрэндээ түрхэж 7-8 минут байлгасны дараа хүйтэн усаар угаагаарай. Энэхүү маск нь нүхжилтийг агшааж, арьсыг гуужуулах аж.
4
Улаан лооль болон лайм шүүс
Та улаан лоолийн шүүсийг 2-4 дусал лайм шүүстэй хольж бэлтгээрэй. Үүнийгээ хөвөн ашиглаж, нүүрэндээ түрхэх бөгөөд 15 минут байлгах хэрэгтэй. Дараа нь нүүрээ хүйтэн усаар угааж цэвэрлэнэ.
5
Бүйлсэн самар болон лайм шүүс
Та 5-6 ширхэг бүйлсэн самрыг усанд хийж хонуулаарай. Өглөө нь самраа нүдэж, нухаш болгох хэрэгтэй бөгөөд дээр нь нэг цайны халбага лайм шүүс хийнэ. Одоо харин үүнийгээ нүүрэндээ түрхэж, 30 минутын дараа хүйтэн усаар угаагаарай.
6
Нимбэг болон хан боргоцойн шүүс
Тал нимбэгний шүүсийг шахаж, тал аяга хан боргоцойн шүүстэй холиорой. Үүнийгээ цэвэрхэн алчууранд шингээж, нүүрэн дээрээ 5 минут тавих хэрэгтэй. Эцэст нь нүүрээ бүлээн усаар угаана.