1
Дотуур хувцсаа зөв сонгох
Цагаан хувцас өмсөж байгаа хүмүүсийн тухайд хамгийн ихээр анхаарах ёстой зүйл бол дотуур хувцас байдаг. Та биеийн өнгөтэй юм уу, эсвэл цагаан өнгийн дотуур хувцас сонгож өмсөөрэй. Ялангуяа хөхний даруулгаа сонгохдоо анхаарах хэрэгтэй юм шүү.
2
Зөв хослуулж өмсөх
Та дан цагаан өнгөөр хувцаслахаар шийдсэн бол хувцаснуудаа зөв хослуулах хэрэгтэйг анхаараарай. Таны өмсөх цагаан өнгийн хувцаснууд загвар, материалын хувьд бага зэрэг өөр, ялгагдаж байх ёстой юм.
3
Зузаан материалтай хувцас сонгох
Нимгэн материалтай цагаан өнгийн хувцас нь бага зэрэг тарган харагдуулах сул талтай байдаг. Иймд та аль болох зузаан, биетэй материалтай цагаан өнгийн хувцсыг сонгож өмсөөрэй.
4
Зөвхөн зуны улиралд өмсөх хэрэггүй
Бид зөвхөн зуны улиралд л цагаан өнгийн хувцсыг өмсөх хэрэгтэй гэж андуурдаг. Гэвч энэ нь намар болон өвлийн улиралд ч сайхан тохирдог билээ. Та цагаан өнгийн өмд, хүрэм зэргийг өмссөнөөр хүйтэн өдөр дулаахан мэдрэмж төрүүлж, хүн бүрийн нүдэнд тусах нь гарцаагүй.
5
Мөнгөлөг өнгөтэй хослуулах
Цагаан өнгийн хувцсыг мөнгөлөг хувцастай хослуулж өмсөх нь илүү тансаг, дэгжин харагддаг аж. Ялангуяа цулгай цагаан цамцыг мөнгөлөг юбка, хүрэм зэрэгтэй хамт өмсөх нь таны загварын мэдрэмжийг бусдад гайхуулах болно.
6
Бага зэрэг тод өнгө оруулах
Та дан цагаан өнгийн хувцсаар гоёсон бол бага зэрэг тодруулж өгөх зорилгоор өөр өнгийн гутал өмсөх эсвэл цүнх бариарай. Энэ нь илүү дэгжин харагдах бөгөөд хувцсыг илүү тодотгох аж.
7
Үдэшлэгийн даашинзаа цагаан өнгийн хослолоор солих
Холливуудын үзэсгэлэнт бүсгүйчүүд улаан хивсний ёслол, үдэшлэгт оролцохдоо ганган даашинзнаас илүүтэй дэгжин цагаан хослолыг сонгох нь бий. Хараас илүүтэй цагаан хослол нь загварлаг, "классик" харагддаг билээ.
8
Хар цагааны хослолыг өөрчлөх
Бид энэхүү хоёр өнгийг хослуулж хувцаслахдаа ихэвчлэн цагаан цамц, хар өмд өмсдөг. Гэхдээ одооноос хар цамц, цагаан өмд болон юбка өмсөөд үзээрэй. Илүү загварлаг, содон харагдана гэдэгт итгэлтэй байна.
9
Цагаан хүрэм өмсөх
Цагаан өнгийн хүрмийг гэгээлэг өнгийн хувцаслалтанд тохируулан өмсөж болно. Та энгийн цэвэрхэн даашинз, цайвар өнгийн жинсэн өмд зэрэг хувцсан дээр өмсөөрэй.
10
Өнгийг эсрэгцүүл
Та цагаан өнгийн хувцсыг хар өнгөтэй эсрэгцүүлж өмсөөрэй. Ялангуяа цагаан өнгийн даашинзны гадуур хар өнгийн савхин хүрэм болон цамц өмсөх нь илүү мэдрэмжтэй харагдуулна. Ингэснээр цагаан өнгө улам бүр тодрох болно.