Үүнийг долоо хоногт хоёр удаа нүүрэндээ түрхээрэй! Яагаад гэвэл...

2017-03-27, 17:26
46,159

Бид гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл өндөр түвшинд хөгжсөн эрин үед амьдарч буй хэдий ч, ердөө л гал тогоонд байгаа зүйлсээ ашиглан цаг, мөнгөө хэмнэж бодитой үр дүнд хүрч болно гээд төсөөлдөө? Таны байгалиас заяасан гоо үзэсгэлэнг илүү тодотгож, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд төлдөг илүү зардлаа бууруулах боломжийг бид олгоё.

Үүнийг долоо хоногт хоёр удаа нүүрэндээ түрхээрэй! Яагаад гэвэл...

Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн санал болгодог бараа хэр найдвартай, бас үр дүнтэй вэ? Удаан хугацаанд гоо төрхийг тань хадгалж чадах болов уу? Сайн чанарын гоо сайхны бүтээгдэхүүнүүд ихэвчлэн өндөр үнэтэй байдаг. Өнөөдөр бид та бүхэнд тийм ч өндөр өртөгтэй биш хэрнээ, үр дүнгээ найдвартай өгөх цагаан гаатай залуужуулах маскыг санал болгож байна.

Цагаан гааны ач тус нь зөвхөн хоол хийх болон эмчилгээнд ашиглах төдийгөөр хязгаарлагдахгүй ажээ. Цагаан гаа нь тайвшруулах, мөн залуужуулах шидтэй. Нэмэлт найрлаган дахь орц нь арьсанд тэжээл өгч, үрчлээг тэнийлгэх үйлчилгээтэй юм.

 

1 Орц

  • Цагаан гаа - 1 ширхэг (3 см орчим)
  • Гадил - 1 ширхэг
  • Зөгийн бал - 3 цайны халбага

Орц

2 Хэрхэн бэлтгэх вэ?

Та цагаан гаагаа мэдээж хальсалсан байх хэрэгтэйг анхаараарай.  Хальсалсан цагаан гаа, гадил, зөгийн балаа бүгдийг нь холигчинд хийж сайтар холиорой. Ингээд л маск бэлэн болно.

 

Хэрхэн бэлтгэх вэ?

3 Хэрэглэх заавар

  1. Энэхүү маскаа оройн цагаар хэрэглэх нь илүү үр дүнтэй юм.
  2. Бүлээн усаар нүүр, хүзүүгээ сайтар цэвэрлэсэн байх. Ихэнх хүмүүс хүзүүгээ цэвэрлэхгүй орхигдуулах нь бий. Та хүзүүгээ ч мөн арчилж байхаа битгий мартаарай!
  3. Дараа нь маскаа гараараа жигд, зөөлөн тарааж түрхэнэ.
  4. Ингээд ойролцоогоор 20-25 минутын дараа, хүйтэн усаар угаана. 
  5. Өөрт тохирсон чийгшүүлэгчээ хэрэглээрэй. Мөн хөвөнд оливын тос шингээж, нүүрээ арчиж болно шүү. Ингэсэнээр таны арьсанд илүү чийгшил өгөх болно.

Энэхүү маскаа та хөгшрөлтийн эсрэг хэрэглэж байгаа бол 3 хоногт 1 удаа хэрэглээрэй. Ингээд нийт 10 удаа хэрэглэснээр 1 курс болох юм. Ингэж хэрэглэвэл энэхүү шидэт маскны гайхалтай үр дүнг та илүү мэдрэх болно. Харин эмчилгээний журмаар буюу урьдчилан сэргийлэх байдлаар хэрэглэх бол долоо хоногт 1 удаа хэрэглээд үзээрэй. Танд амжилт хүсье!

Хэрэглэх заавар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()