1
Хоол идсэний дараа шүдээ шууд угаахгүй байх
Хоол идсэний дараа шууд шүдээ угаах нь сайнаас илүүтэй сөрөг талтай юм. Учир нь хоол идэх явцад хүний шүдний паалан илүү хэврэг болдог бөгөөд энэ үед угааснаар шүдээ гэмтээж, амны хөндийд асуудал үүсгэж мэдэх аж. Иймд та хооллосноос дор хаяж нэг цагийн дараа шүдээ угааж болох юм. Энэ үед шүдний паалан буцаад бат бөх болсон байдаг.
2
Хэт чанга үрж угаахаас татгалз
Шүдээ сайн угааж байна гэж бодон хэт чанга үрэх нь шүдний пааланг гэмтээж, буйлыг урах аюултай юм. Иймд та жижиг хэмжээтэй, зөөлөн үстэй, сойз сонгож, шүдээ дээрээс доош чиглэлтэй аажуухан үрж угаагаарай. Та шүдээ 2 минут гаруй хугацаанд угаахад л хангалттай юм.
3
Тогтмол амны хөндийн эрүүл мэндээ шалгуулж байх
Олон хүмүүс шүдний эмнэлэг орохоос айж явдаг. Гэхдээ та өвчилсөн хойно нь харамсаж суух биш, өмнө нь үзүүлж, асуудлыг бага дээр нь мэдэж авснаар хөнгөн эмчилгээ хийлгэж, эдгэрэх боломжтой. Заавал шүдээ өвдсөн цагт эмнэлэг явдаг зангаасаа салж, тогтмол шүдээ үзүүлж, амны хөндийн эрүүл мэнддээ санаа тавьж хэвшээрэй.
4
Шүдээ өдөрт 2 удаа угаах
Шүдээ угаах нь амны хөндий дэх бактери, хоолны үлдэгдлийг устгаж, эрүүл аюулгүй байдлыг хангадаг билээ. Та өдөрт 2 удаа шүдээ угааж, ариун цэврээ хангаж байгаарай.
5
Фтортой шүдний оо хэрэглэх
Фтортой шүдний оо нь шүдийг бат бөх болгохын зэрэгцээ гадны бактериас хамгаалж байдаг. Энэ нь пааланг хүчтэй болгож, гэмтэхээс сэргийлэх бөгөөд амны эвгүй үнэрийг дардаг байна. Эмч нар шүдэнд фтор түрхэж, эмчилдэг нь ийм учиртай аж.
6
Шүдний утас ашиглах
Шүдийг цэвэрлэж, хоолны үлдэгдэл, бактерийг үгүй хийх шүдний утсыг ашиглаж байгаарай. Энэ нь таны дотны туслах байх бөгөөд гадуур хооллосны дараа үүсэх төвөгтэй асуудлыг хормын дотор шийдвэрлэж, амны эвгүй үнэрийг давхар дарах болно.
7
Бохь зажилах
Бохь зажилах үед шүлс ялгарч, энэ нь амны хөндий дэх хүчлийг саармагжуулдаг байна. Гэхдээ та чихэргүй бохийг сонгон зажилж байгаарай.
8
Шүдний эмчид үзүүлэх
Та 6 сар тутам шүдний эмчид үзүүлж байгаарай. Мөн шүд өвдөх, ямар нэгэн шинж тэмдэг илэрч, буйл үрэвсвэл яаралтай эмчид хандаж арга хэмжээ авах хэрэгтэй юм.