Уруулынхаа хэлбэрээр өөрийгөө ямар хүн болохоо шинжээрэй!

Хүн бүрийн уруулны хэлбэр өөр хоорондоо харилцан адилгүй байдаг. Харин бидний чухал эрхтний нэг болсон уруулаар тухайн хүнийг шинжиж, дотоод мөн чанарыг нь мэдэж болдог ажээ. Иймд бид та бүхэндээ нэгэн сонирхолтой сонжоог хүргэхээр бэлтгэсэн юм. Та ч бас уруулны хэлбэрээрээ өөрийгөө шинжээд үзээрэй. 

Уруулынхаа хэлбэрээр өөрийгөө ямар хүн болохоо шинжээрэй!

1 Дундаж хэлбэртэй уруул

Хэрэв таны уруул том ч биш, жижиг ч биш дундаж хэлбэртэй бол даруу зантай, зөв бодолтой хүн болохыг илтгэдэг. Аливаа зүйлсийг тунгаан бодох дуртай бөгөөд хэзээ ч бодлогогүй үйлдэл хийдэггүй. Тэд хуурамч дүр эсгэх дургүй төдийгүй аль болох үнэнч, шударга байхыг эрмэлздэг байна. Бусдыг сонсож чаддаг боловч, шүүмжлэл сонсох дургүй. 

Дундаж хэлбэртэй уруул

2 Дээд уруул нь доод уруулаасаа том

Тэд сэтгэл хөдлөл ихтэй, төрөлхийн жүжиглэх чадвартай хүмүүс юм. Бусдын анхаарлын төвд байх дуртай бөгөөд эрх танхил байх нь бий. Бусдад амьдрал үзээгүй, сул дорой мэт харагдах боловч, бодит байдал дээр замд нь тулгарах ямар ч саад бэрхшээлийг даван туулж чаддаг хүчтэй хүмүүс билээ. 

Дээд уруул нь доод уруулаасаа том

3 Доод уруул нь дээд уруулаасаа том

Нээлттэй, хөгжилтэй зан чанартай бөгөөд эрч хүчтэй, сониуч байдлаараа бусдыг өөртөө татаж чаддаг. Тэд шинэ зүйлс туршиж үзэхээс хэзээ ч эмээдэггүй бөгөөд маш хүчирхэг, өөртөө итгэлтэй аж. 

Доод уруул нь дээд уруулаасаа том

4 Зузаан уруул

Хүн бүрт анхаарал халамж тавьдаг, сайхан сэтгэлтэй, эелдэг хүмүүс аж. Тэдний зөөлөн дулаан энерги нь бусдыг өөртөө татаж, хүмүүстэй сайхан харилцаатай, найз нөхөд болгож чаддаг байна. Энэ төрлийн хүмүүс бусдын төлөө юу ч хийхээс буцдаггүй. 

Зузаан уруул

5 Нимгэн уруул

Өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй, бага зэрэг хувиа хичээсэн зан чанартай байх аж. Биеэ даасан, чадварлаг хүмүүс бөгөөд бусдын хэлсэн шүүмжлэлийг хүндээр хүлээж авдаггүй. Өөрийн үзэл бодолдоо үнэнч байж, хүсэл мөрөөдлийн төлөө хүчтэй зүтгэж чаддаг билээ. 

Нимгэн уруул

6 Дээд уруул нь хурц өнцөгтэй

Энэхүү уруулын хэлбэр нь бусадтай маш сайн ярилцаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг хүмүүсийг шинж юм. Тэд шийдэмгий, ухаалаг, бүтээлч бөгөөд зарим тохиолдолд түргэн зан гаргаж, онцгүй ааш гаргах нь бий. Гаднаа хурц мэт харагдаж болох ч, дотроо уян зөөлөн хүмүүс байдаг аж. 

Дээд уруул нь хурц өнцөгтэй

7 Дугуйрсан өнцөгтэй уруул

Тэд сайхан сэтгэлтэй, өрөвч, зөөлөн хүмүүс бөгөөд хүн бүрт тус болж, тэднийг аз жаргалтай, амар тайван байгаасай гэж хүсдэг байна. Бусдын хүндэтгэлийг хүлээж, хайрыг түгээж чаддаг. Харин тэдний сул тал нь хэт гэнэн байдал төдийгүй үүнээсээ болж бусдад хууртаж, сэтгэлээ шархлуулах нь бий. 

Дугуйрсан өнцөгтэй уруул

8 Ямар ч өнцөггүй уруул

Тус хэлбэрийн уруултай хүмүүс сэтгэлийн хөдлөл багатай, хэт хянамгай байдаг. Маш хариуцлагатай бөгөөд бодлогогүй үйлдэл хийнэ гэж бараг үгүй. Мөн хүмүүст итгэх тал дээр нухацтай ханддаг байна. Тиймдээ ч өөрөөсөө өөр хүнд итгэдэггүй аж. 

Ямар ч өнцөггүй уруул

9 Зөвхөн төв хэсэг нь бумбагар уруул

Тэд өнөөдөр сайхан сэтгэлтэй, хөгжилтэй хүмүүс шиг харагдсан бол, маргааш ууртай, муухай ааштай хүн болж ч мэднэ. Өөрсдийн үнэн төрхөө хэзээ ч бусдад ил болгож харуулдаггүй бөгөөд хоёр нүүр гаргаж, хуурамч дүр эсгэх нь бий. 

Зөвхөн төв хэсэг нь бумбагар уруул

10 Хүүхэлдэйн уруул

Харилцаа үүсгэхэд маш төвөгтэй хүмүүс бөгөөд бусдад хувийн амьдралаа дэлгэж ярих тун дургүй. Хүмүүс тэднийг хувиа хичээсэн гэж үзэх боловч, үнэн хэрэгтээ ердөө л бусадтай хэрхэн учраа олохоо мэддэггүй аж.

Хүүхэлдэйн уруул

11 Дээд уруул нь нимгэн

Бусдыг удирдан чиглүүлэх чадвартай, өөртөө итгэлтэй хүмүүс юм. Ажлын төлөө төрсөн мэт өдөр шөнийг үл харгалзан зүтгэж, амжилтанд хүрч чаддаг. Өөртөө амралт өгөлгүй, хэт их ажилладаг нь тэдний сул тал болдог байна.

Дээд уруул нь нимгэн

12 Үл хаагдах зузаан уруул

Маш ухаалаг, мэдлэг боловсрол өндөртэй хүмүүс юм. Шударга ёсыг тогтоож, үнэнийг олж мэдэх гэж хичээдэг бөгөөд хэн нэгнийг доромжлох, дорд үзэх зэргийг хараад зүгээр өнгөрч чаддаггүй зантай. Нууцлаг байдал нь хүмүүсийн сонирхлыг илүү их төрүүлдэг. 

Үл хаагдах зузаан уруул

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()