Мөнгө хосуудын харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Олон зүйл зөвхөн хөрөнгө, мөнгөөр шийдэгдэж байгаа энэ үед хүн бүрт санхүүгийн асуудал тулгардаг нь нууц биш юм. Тэр тусмаа эхнэр, нөхөр болж, гал голомтоо бадраасан хосуудын хувьд санхүүгийн асуудлаа шийдвэрлэх нь хамгийн чухал зүйл билээ. Шийдвэрлэж эс чадаваас зарим тохиолдолд уг асуудал гэр бүл салалт руу хөтлөх нь бий. Тэгвэл хосууд мөнгө, санхүүгийн асуудал дээр чухам ямар алдаанууд гаргаж, хоёр тийш болдог юм бол? Хамтдаа асуултын хариултыг мэдэж авцгаая.

Мөнгө хосуудын харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

1 Санхүүгийн эрх чөлөөг хүсэх

Гэр бүл болох үед хосуудын өмнө гарч ирэх чухал зүйл бол "Нэгнийхээ мөнгө, санхүүгийн асуудалд ямархуу байдлаар оролцох вэ?" гэх асуулт юм. Учир нь хүмүүс янз бүр байдаг. Зарим нь нарийн байхад, зарим нь үрэлгэн байх бөгөөд ийм төрлийн хүмүүс үл ойлголцох нь бий. Гэвч гэр бүлээ аварч үлдэхийн тулд хосууд асуудлаа шийдвэрлэх арга замыг хайж эхэлдэг бол, ихэнх нь мөнгө, санхүүгийн эрх чөлөөгөө эрхэмлэж, гэр бүлээ үгүй хийдэг байна.

Санхүүгийн эрх чөлөөг хүсэх

2 Худал хэлэх

Шударгаар хэлэхэд гэрлэлт нь хосуудад хөгжих, бие биенийхээ сул талыг нөхөх боломж олгодог. Ийм л учраас зовлон, жаргалаа хамт хуваалцаж, амьдралыг туулах учиртай байдаг билээ. Гэвч зарим хүмүүсийн хувьд бие биенээсээ цалингаа нууж, хэлэлгүй өөр зүйлд зарцуулдаг нь нууц биш юм. Харин үүнээс болж хосуудын нэгэндээ итгэх итгэл алдарч, харилцаанд нь асуудал үүсдэг. Тиймээс ийм нөхцөл байдалд хүргэхийн оронд хоёр бие дээ үнэнч байж, хөдөлмөрлөж олсон хэдэн төгрөгөө өөрсдийн сайн сайхны төлөө зориулах хэрэгтэй юм. 

Худал хэлэх

3 Мөнгөтэй буруу харицах

Мөнгийг олоход хэцүү байдаг хэдий ч, үрэхэд түүн шиг амархан зүйл гэж үгүй. Тиймээс олсныхоо хэрээр үрэлгүй, мөнгөнд хянуур, арвич хямагч ханддаг байх хэрэгтэй. Мөнгөнд хэдий чинээ үрэлгэн хандана, төдий чинээ гарын салаагаар хормын зуур урсдаг. Харин хэрэгтэй, зөв зүйлд нь зарцуулж чадвал мөнгө, санхүү тань улам арвижсаар байх ажээ.

Мөнгөтэй буруу харицах

4 Хуримтлал үүсгэхгүй байх

Ихэнх гэр бүлүүд ирээдүйгээ бодолгүй, зөвхөн өнөөдрөө харж амьдардаг бөгөөд энэ нь буруу юм. Учир нь олон зүйл мөнгөөр шийдэгдэж байгаа энэ үед ирээдүйд юу тохиолдож, хэр хэмжээний мөнгө, юунд хэрэг болж болохыг хэн ч тааж, мэдэхгүй шүү дээ. Аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх нь олон давуу талыг бий болгодог. Харамсалтай нь ихэнх хосууд хуримтлал үүсгээгүйгээс болж, ирээдүйд тулгарах асуудлыг давж гарч чадалгүй, өвдөг сөхрөх нь бий.

Хуримтлал үүсгэхгүй байх

5 Мөнгөөр бүхнийг хэмжих

Та магадгүй байшин худалдаж авч болох ч, зүрх сэтгэлийг худалдаж авч чадахгүй. Мөн унтаж, амрах ортой болох боломжтой ч гэлээ, зүүдийг хэзээ ч өөрийн болгох боломжгүй. Цаг худалдаж авлаа ч, цаг хугацааг эзэмшиж чадахгүй. Зарим хүмүүсийн хувьд хэтэрхий материаллаг зүйлсэд татагдаж, амьдрал эд зүйл дээр оршин байдаг мэт буруу боддог. Ингэснээр амьд харилцаа үгүй болох юм. Хосуудад бие биенээ гэсэн сэтгэл байхгүй бол, тансаг сайхан амьдрал байгаад яах билээ. 

Мөнгөөр бүхнийг хэмжих

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()