Монгол Улсад 100 мянга орчим ААН бүртгэлтэй байдгаас 50 мянга гаруй нь идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд нь эх орондоо бүтээн байгуулалтыг өрнүүлж, эдийн засгийг эргэлтэнд оруулж, ажлын байр шинээр бий болгон, монгол брэндийг дэлхийд таниулан ажиллаж байгаа нь зүй ёсны бахархал юм.
Гэвч бизнес эрхлэгчдийн амжилттай үйл ажиллагаанд улс орны эдийн засгийн нөхцөл байдал, ханшийн хэлбэлзэл, санхүүжилт, хүний нөөцийн чадавхи зэрэг олон бэрхшээл чөдөр болдог.
Харин эдгээр шийдэх гарц нь ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ юм гэдгийг олон улсад нэгэнт хүлээн зөвшөөрчээ. Жишээлбэл та мэргэшсэн чадварлаг бүтээлч хамт олонтой болохыг хүсдэг ч ямар арга хэмжээ авах ёстойгоо мэдэхгүй байгаа бол мэргэжлийн баг одоогийн нөхцөл байдалд нь шинжилгээ хийж, үе шаттай хэрэгжүүлэх ажлыг тань тодорхойлж, ирээдүйд хүрэх үр дүнг тань тооцоолж өгөх зэрэг олон давуу талыг ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ олгодог.
Мөн танай байгууллагын санхүүгийн бүртгэл эмх замбараагүй, байнгын алдагдалд ордог, алсын хараа тань бүдэг, зорилго зорилт тань тодорхойгүй, үйл ажиллагаа тань нэг байрандаа зогсчихсон, хэрхэн өргөжих, маркетингаа яаж хийх зэргээ мэдэхгүй байгаа бол ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ танд туслах юм.
Иймд харилцагч төвтэй Голомт банкны хамт олон таны бизнесийн үйл ажиллагааг хөгжүүлэх, хамдаа хөгжих зорилтын хүрээнд бизнесийн зөвлөх үйлчилгээг Европын Сэргээн Босголт хөгжлийн банктай хамтран үзүүлэх бөгөөд танд өмнө нь төсөөлж ч байгаагүй шинэ боломжуудыг нээн, бизнесээ шинэ шатанд гаргахад тусална.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.