Өөртөө итгэлтэй хүмүүсийн хэзээ ч хийдэггүй 15 зүйл

Өөртөө итгэлтэй байна гэдэг мэдээж сайн зан чанар. Гэхдээ энэхүү чанарыг өөртөө цогцлоож, итгэл дүүрэн алхахыг хүсдэг боловч чаддаггүй хүмүүс гэж олон байх юм. Иймд өнөөдөр та бүхэндээ өөртөө итгэлтэй хүмүүсийн хэзээ ч хийдэггүй зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ. Энэ нь танд нэгийг бодогдуулж, өөрийгөө өөрчлөхөд бага ч атугай тус хүргэнэ гэдэгт итгэлтэй байна. 

Өөртөө итгэлтэй хүмүүсийн хэзээ ч хийдэггүй 15 зүйл

1 Айдастайгаа нүүр тулахаас татгалздаггүй

Өөртөө итгэлтэй хүмүүс эрсдэл гаргахаас хэзээ ч эмээдэггүй юм. Тэд айдас гэдэг нь үүнээс холдон зугт гэсэн үг биш болохыг сайн мэддэг тул юу ч бодолгүй үүнтэй нүүр тулж, өөрийн зориг, чадвараа гайхуулдаг. Айдсаас болж амжилтаас хойш суухыг хүсдэггүй бөгөөд утгагүй зүйлсэд удирдуулна гэж бараг үгүй. Тэдний айх зүйлс үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг бөгөөд нэг айдсаа давж, дараагийнхтайгаа тулгарч амьдралыг адал явдалтай сонирхолтой өнгөрүүлдэг аж. 

Айдастайгаа нүүр тулахаас татгалздаггүй

2 Тэд шалтаг тоочдоггүй

Өөртөө итгэлгүй хүмүүс алдаа гаргасан тохиолдолд өршөөл эрж, шалтаг тооцдог. Харин өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй хүмүүс хэзээ ч тийм зүйл хийдэггүй юм. Жишээлбэл тэд ажлаасаа хоцорсон бол даргадаа замын түгжрэлээс боллоо, өршөөгөөрэй гэж хэлэхийн оронд зүгээр л дараа дахин алдаа гаргахгүй гэдгээ хэлдэг. Нэг ёсондоо шалтаг тоочиж, арчаагүй зан гаргадаггүй гэсэн үг юм. Өршөөл эрэх, шалтаг тоочихыг сул дорой хүмүүс хийдэг гэж үздэг бөгөөд тэд аль болох уучлал гуйх зүйл хийхгүй байхыг хичээдэг аж. 

Тэд шалтаг тоочдоггүй

3 Өөрт тухтай байгаа газартаа амьдрахыг хүсдэггүй

Өөрт хамгийн тухтай санагддаг газар, орчиндоо байх сайхан ч гэлээ, өсч хөгжих боломжгүй, мөрөөдөлдөө хүрч чадахгүй гэдгийг тэд маш сайн мэднэ. Тиймдээ ч өөртөө тухтай байх газраас биш харин ч эсрэгээрээ хэцүү санагдах боловч ирээдүйг нь гэрэлтүүлэх газрыг зорьж, амжилтын гараагаа эхэлдэг юм. Хэрэв та хүсэл мөрөөдөлтэй боловч хөдөлж чадахгүй нэг газраа шигдээд байгаа бол яг одооноос өөртөө итгэж, урагш алхаарай. 

Өөрт тухтай байгаа газартаа амьдрахыг хүсдэггүй

4 Аливаа ажлыг хойш тавьдаггүй

Зарим хүмүүс ажлаа хойш нь тавьж, дараа нь хийлээ гээд буруутах зүйлгүй гэж бодон, эцсийн мөчид яаран сандран хийж гүйцэтгэдэг. Харин өөртөө итгэлтэй хүмүүс цагийн юмыг цагт хийх хэрэгтэй гэж үздэг бөгөөд ажлаа хойш тавих нь ирээдүйгээ сүйтгэж, амжилтаас хойш сууж байгаа хэрэг гэж ойлгодог юм. Тэд Абрахам Линкольний хэлсэн "Ирээдүйг зөгнөх хамгийн зөв арга бол өөрөө үүнийг бүтээх" гэсэн үгийг баримталж, тохиромжтой мөчийг хүлээх биш өөрөө тэмцэж зүтгэдэг билээ. 

Аливаа ажлыг хойш тавьдаггүй

5 Бусдын юу гэж бодохоос эмээдэггүй

Бусад хүмүүс юу гэж бодож байгаа бол хэмээн санаагаа чилээж, цагаа үрэх нь өөртөө итгэлтэй хүмүүсийн хийдэг үйлдэл биш юм. Тэд дэлхийн нийт, бусад хүмүүсийн хэлэх үг, үзэл бодлоос үл хамаарч, хэлэх гэснээ хэлдэг бөгөөд хэн, юу ч гэсэн байлаа ердөө л өөрийнхөөрөө байж, үзэл бодолдоо үнэнч байдаг аж. Тэднийг гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүс нь үргэлж ойлгож дэмждэг тул дэлхийн бусад хүмүүс юу гэх нь огт хамаагүй байдаг. 

Бусдын юу гэж бодохоос эмээдэггүй

6 Бусдад шүүмжлэлтэй ханддаггүй

Өнөөгийн нийгэмд хүмүүс нэгнийгээ шүүмжилж, өө сэв хайх нь эрс ихэссэн. Харин өөртөө итгэл дүүрэн хүмүүсийн тухайд ийм хэрэггүй зүйлд анхаарлаа хандуулж, цаг заваа гарздахаас татгалздаг юм. Тэд хэзээ ч найз нөхдөө ардуур нь муулж, хов жив ярьж явдаггүй бөгөөд үүний оронд зөвхөн өөрийнхөө ажил амьдралд анхаарлаа хандуулахыг зорьдог. Бусдыг дорд үзэж, доромжлох нь тэдний хийх зүйл биш юм. 

Бусдад шүүмжлэлтэй ханддаггүй

7 Өөрийгөө бусадтай харьцуулдаггүй

Тэд өөрсдийгөө хэн гэдгийг сайн мэднэ. Тиймдээ ч бусадтай өөрийгөө харьцуулж, сул талаа дүүргэж, дууриахыг огт хичээдэггүй. Өөрийнхөө одоогийн байдалд сэтгэл хангалуун байх бөгөөд өөрчлөгдсөн байлаа ч бусдыг дуурайж биш, өөрийн хүслээр хийх болно. Хүн бүр цор ганц, дахин давтагдашгүй цор ганц гэдгийг тэд мэдэх тул бусадтай биш өнгөрсөнтэйгээ л өөрийгөө харьцуулдаг аж. 

Өөрийгөө бусадтай харьцуулдаггүй

8 Бусдад таалагдах гэж хичээдэггүй

Магадгүй та үнэхээр сайн хүн, тиймдээ ч хүн болгонд таалагдах гэж хичээж, зүтгэж явдаг байж болох юм. Гэхдээ энэхүү байдал эцэст нь таныг ядрааж, залхаах төдийгүй бусдад тал засдаг нэгэн мэт сэтгэгдэл төрүүлдэг. Харин өөртөө итгэлтэй, бардам хүмүүсийн тухайд энэ бүхнийг эсэргээр нь хийж, зөвхөн өөрийнхөөрөө байхыг эрхэмлэдэг. Найзууд нэг нэгэндээ, хосууд бие биедээ, гэр бүлийн гишүүд хоорондоо гээд л тал засч, таалагдах гэж хичээх үйлдэл бишгүй л гардаг. Мэдээж бусдад таатай сэтгэгдэл төрүүлж, жаргалтай болгох гайхалтай ч гэлээ та өөрийгөө гээчихсэн байх вий гэдэг хамгийн аюултай юм. 

Бусдад таалагдах гэж хичээдэггүй

9 Түших, тулах багана хэрэггүй

Өөртөө итгэлтэй хүмүүст гарнаас нь атгаж, түших хүн хэрэг болдоггүй. Нэг ёсондоо тэд биеэ даасан, хүчирхэг хүмүүс бөгөөд өөрийн гаргасан алдааг өөрөө л хүлээх ёстой гэдгийг сайн мэдэх тул үргэлж зөв алхам хийдэг юм. Бусдад найдаж амьдрах биш зөвхөн өөртөө итгэж, хүчтэй байх нь тэдний гол онцлог аж. Хэрвээ та өөртөө итгэлтэй хүн болохыг хүсч байвал эхлээд өөрийгөө болон орчин тойрноо өөрчлөх хэрэгтэй. Гэхдээ хэн, хэзээ ирж өөрчлөх бол хэмээн хүлээж суух биш яг одоо өөрөө бүхнийг эхлүүлэх ёстой юм. 

Түших, тулах багана хэрэггүй

10 Саад бэрхшээлд бууж өгдөггүй

Амьдралд тохиолдох олон зүйлсийн заримыг бид хянах боломжгүй байдаг. Харин тулгарах асуудал, саад бэрхшээлийг даван туулахгүй, тойрч гарвал та хэрхэн өсч, дэвших билээ. Өөртөө итгэлтэй хүмүүсийн тухайд бэрхшээлээс эмээх биш даван туулж, үүнээс олон зүйлийг сурч авахыг хичээдэг юм. Тэд алдаа гаргах нь өсч дэвших боломжийг нь илүүтэй нээж өгч байгаа хэмээн итгэж, бууж өгөлгүй тэмцэж чаддаг. Жишээ татвал бид алхаж сурахаасаа өмнө унаж бүдэрч, уйлдаг. Харин энэ үед бууж өгөөд та насан туршдаа алхаж чадалгүй амьдарна гэдэг дэндүү утгагүй хэрэг. Та олон удаа унаж, уйлсны эцэст алхаж сурсан гэдгээ үргэлж санаж, амьдралд тулгарах саад бэрхшээлийг даван туулаарай.  

Саад бэрхшээлд бууж өгдөггүй

11 Хязгаараа мэддэг

Тэд өөрсдийнхөө үнэ цэнийг мэддэг шиг хэзээ зогсох ёстой хязгаараа ч сайн мэднэ. Бусдад тойруулалгүйгээр байгаа байдлыг нь эвтэйхэн ойлгуулж хэлж чаддаг юм. Мөн тэд "Би тэгж бодохгүй байна" гэх тойруулсан, бусдыг эргэлзүүлсэн үгнээс илүүтэй шууд утга илтгэсэн хурц үгнүүдийг сонгож ашигладаг. Өөрийнхөө хязгаарыг мэдэж байна гэдэг сайн хэрэг бөгөөд хяналтаа алдаж бусдыг гомдоох, хэзээ ч марташгүй шарх үлдээх зэрэг эрсдлээс сэргийлдэг юм. 

Хязгаараа мэддэг

12 Алдааг хүндээр хүлээж авдаггүй

Хүмүүс тэднийг ямар ч алдаа гаргадаггүй байх хэмээн ташаа ойлгодог. Үнэн хэрэгтээ тэд ч мөн адил алдаа гаргаж, амьдралд бүдрэх нь бий. Алдаа гаргах нь та муу, чадваргүй нэгэн гэсэн үг биш бөгөөд харин ч үүнийгээ зөв зүйтэй ашиглаж чадвал амжилтанд хүрэх үүд хаалга нээгддэг юм. Өөртөө итгэлтэй хүмүүсийн хувьд үүнийг маш сайн мэддэг бөгөөд алдаа гаргахаас эмээлгүй зоригтойгоор урагш алхдаг аж. Алдаагаа мартах биш үргэлж дотроо тээж, цаашид алдахгүй зөв замыг сонгох ёстой гэдгээ ухамсарлаж, мөрөөдлөө биелүүлж чаддаг байна. 

Алдааг хүндээр хүлээж авдаггүй

13 Сөрөг энергитэй хүмүүсээс хол байдаг

Тэд өөрсдөө эерэг хандлагатай тул хар бараан энерги цацруулсан, бухимдал төрүүлэх хүмүүсээс хол байхыг хичээдэг юм. Өөрийнхөө дургүй, харахыг ч хүсдэггүй хүмүүсээр хүрээлэл үүсгэж, тэндээсээ гарч ангижирч чадахгүй байх нь сул дорой нэгний хийдэг үйлдэл билээ. Өөртөө итгэлтэй залуусын тухайд яг л өөр шигээ эерэг энергитэй, эрч хүчтэй хүмүүсээр хүрээлүүлж, нэг нэгэндээ урам зориг хайрлаж, урагш тэмүүлж чаддаг байна. Та ч бас яг одооноос бухимдал төрүүлж, стрессдүүлдэг найз нөхдөөсөө холдож, амьдралаасаа гаргаарай. Амьдрал гэдэг уурлаж, хэн нэгнийг үзэн ядахад дэндүү богинохон бөгөөд аз жаргал, баяр хөөрийг мэдрэх маш олон арга зам бий гэдгийг ухаарах хэрэгтэй. 

Сөрөг энергитэй хүмүүсээс хол байдаг

14 Ганцаараа байхаас айдаггүй

Зориг муутай хүмүүс ганцаараа байхаас эмээж, эргэн тойрны найз нөхөд, гэр бүлийнхэн, ажлын хамтрагчидаа алдах вий гэж үргэлж айдаг. Хажууд нь хэн нэгэн байхгүй бол итгэлгүй болж, сэтгэл нь тавхүйрхэж эхлэх нь таныг өөртөө итгэлгүй болохыг илтгэдэг. Харин юм бүхнийг өөр өнцгөөс хардаг, өөртөө итгэлтэй хүмүүсийн тухайд үүнд огтхон ч санаагаа чилээдэггүй бөгөөд хажууд нь хэн ч байхгүй байсан хүчирхэг хэвээр байдаг юм. Дээр дурдсанчлан тэд биеэ даасан хүмүүс тул бусдаас хамааралтай байхыг хүсдэггүй аж. 

Ганцаараа байхаас айдаггүй

15 Айдсаа ил гаргадаггүй

Бид өөртөө итгэлтэй хүмүүсийг айдсаа даван туулж чаддаг хэмээсэн. Энэ нь ч үнэн. Гэхдээ хүн бүр төгс биш тул тэд ч мөн айдастайгаа нүүр тулахаас өмнө сандарч, тэвдэх нь бий. Тэд үүнийгээ тун гайхалтай нууж чаддаг бөгөөд сэтгэл хөдлөлөө ил гаргахыг хүсдэггүй зан чанартай. Хэрвээ та ч мөн өөрийн итгэлээ нэмэгдүүлж, хүчирхэг нэгэн болохыг хүсч байвал айдсаа нууж чаддаг байх хэрэгтэй. Энэ нь таныг бүрэн утгаараа биеэ даасан хувь хүн болгон өөрчилж, хүн бүрийн өмнө бардам алхах боломжийг олгох юм. 

Айдсаа ил гаргадаггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()