Зар сурталчилгааны тухай бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд

Зар сурталчилгаа бол бизнесийн байгууллагуудын хэрэглэгч, үйлчлүүлэгчдийг өөртөө татаж, ашиг орлого олох чухал арга зам нь билээ. Бид үнэн худлыг нь сайтар мэдэлгүй зар сурталчилгаанд итгэж, бүтээгдэхүүн худалдаж авдаг нь нууц биш юм. Тэгвэл бид танд зар сурталчилгааны талаар хүн бүрийн төдийлэн сайн мэдээд байдаггүй 40 сонирхол татам баримтыг хүргэхээр бэлтгэлээ. 

Зар сурталчилгааны тухай бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд

1. Дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуй нэгж байгууллагууд жилд ойролцоогоор зар сурталчилгаандаа 500 гаруй тэрбум долларыг зарцуулдаг байна.

2. Хүн 65 нас хүртлээ дунджаар 2 сая гаруй зар сурталчилгаа үздэг ажээ. 

3. Хамгийн анхны зарлалын самбар 1900 онд АНУ-д бий болж байжээ. Гудамж талбай болон хурдны зам дагуу зарлалын самбаруудыг байршуулдаг байв.  

4. Нэг хүүхэд жилд ойролцоогоор 40.000 гаруй зар сурталчилгааг зурагтаар үздэг бөгөөд энэ нь нэг өдөрт 100-аас дээш зар сурталчилгаа үздэг гэсэн үг юм.  

5. Хүүхдэд зориулсан зар сурталчилгааг "Nag Factor" гэж нэрлэдэг бөгөөд энэ нь хүүхдүүдийн хандлага, хүсэл сонирхолд нийцүүлсэн бүтээгдэхүүнийг сурталчилж буй хэлбэр ажээ. Харин энэ нь өнөөдөр хүүхдүүдэд таалагдсан зүйлээ авахын тулд эцэг, эхээсээ гуйх сэдлийг бий болгох зорилготой сурталчилгааны нэг хэлбэр болсон байна. АНУ-д хүүхдүүд ямар нэгэн бүтээгдэхүүнийг 9 буюу түүнээс дээш удаа сурталчилбал аав, ээждээ хэлж авахуулахыг хүсдэг гэсэн судалгаа хүртэл байдаг аж. 

6. Австралийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн бэлэг эрхтэн чангалах бэлдмэлийн тухай зар сурталчилгаа хамгийн их санал гомдлыг хүлээж байжээ. Уг зар сурталчилгаанд бэлдмэлийг хэрэглэсэн нөхрийнхөө чангарсан бэлэг эрхтнийг эхнэр нь гишгүүр болгон, дээр нь гишгэж, тавиур дээр байгаа зүйлийг авч байгаа тухай гардаг байна. 

7. Мөсийг хайлж буй мэт харагдуулахын тулд "акрилийн давирхай" буюу химийн найрлагатай давс ашигладаг бол, ундааг хөөсрүүлэхдээ угаалгын нунтаг болон усыг дээрээс нь хийж, реклам зар сурталчилгааг бүтээдэг байна. 

8. "York"-ийн их сургуулийн эрдэмтэд АНУ-ын эм, бэлдмэл үйлдвэрлэдэг компаниудыг судалгааны ажил хийхээсээ хоёр дахин илүү цагийг бүтээгдэхүүнээ сурталчилахад зарцуулдаг болохыг тогтоосон байна. 

9. 1955 онд алдарт "Marlboro"-ийн зар сурталчилгаа олон нийтэд хүрч байжээ. Тухайн үед зар сурталчилгааны гол дүрд ковбой, тамирчин, дархан болон хөлгийн ахмад гэсэн 4 дүрийг тоглуулж, олон нийтэд цацаж байсан ч, ковбойтой зар сурталчилгаа нь олон хүнд хүрсэн байна. Улмаар уг зар сурталчилгааг хүмүүс "Cowboy Killer" буюу "Алуурчин ковбой" хэмээн хочилох болсон билээ. Харамсалтай нь  хожим эдгээр жүжигчдийн гурав нь уушигны хорт хавдраар таалал төгсчээ. 

10. 2013 онд Америкийн алдарт "Super Bowl"-ийн дундуур 30 секундын зар сурталчилгаа явуулахад 3 сая долларын үнэтэй байсан гэнэ. 

11. Эротик дүр төрхийг илтгэсэн зар сурталчилгаа хожуу дэлгэрээгүй бөгөөд хамгийн анх 1800 онд тамхины зар сурталчилгаанд эмэгтэй хүн нүцгэлж байжээ.  

12. Зар сурталчилгаанд эмэгтэй хүний биеийг бүтэн харуулж болох боловч, хэсэг хэсгээр нь харуулахыг хүчирхийлэл, харгислал гэж үздэг байна. Учир нь эмэгтэй хүнийг эд зүйл болгож олон нийтэд үзүүлж байна гэж шүүмжлэх хүмүүс цөөнгүй байдаг аж. 

13. Зар сурталчилгааг дэлхий дээр хүмүүст хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл болохыг маш олон судлаачид баталжээ. 

14. 1984 онд "Apple Macintosh"-ийн зар сурталчилгааг "Super Bowl"-ийн үеэр олон нийтэд хүргэсэн нь томоохон үйл ажиллагааны үеэр маркетинг хийж болдгийг бодитоор харуулсан явдал болсон билээ. Уг зар сурталчилгааг Райдли Скотт (Ridley Scott) найруулан хийсэн юм.

15. Хамгийн анх "IKEA" компани нь ижил хүйстэн хүмүүсийг зар сурталчилгаанд тоглуулж байжээ. 1994 онд олон нийтэд хүрсэн уг зар сурталчилгаанд хоёр эрэгтэй гэрийнхээ тавилгыг сонгохоор дэлгүүрээр үйлчлүүлж буй тухай гардаг байна.  

16. Алдарт "Disney" компанийн "Adventureland" кинонд зориулж 2009 онд хийсэн зар сурталчилгааг олон нийтэд хүргэхийг хориглож байжээ. Учир нь киноны зурагт хуудсанд "Миний цамцыг сөхөөд илүү ихийг хараарай" гэж бичсэн охины зураг байсан нь хүүхдүүдэд буруу ойлголт төрүүлнэ хэмээн үзжээ. 

17. Бугуйн цагийг сурталчилахдаа 10:10 болж байгаагаар тохируулдаг. Учир нь ижил тоонууд өөрийн гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд 10:10 гэдэг нь инээмсэглэлийг бэлгэддэг байна. Ингэснээр тухайн бугуйн цагийг зүүсэн хүн уйтгар гунигийг мэдрэхгүй гэсэн утгатай аж.  

18. АНУ-ын сэтгэл судлаачдаас 8 буюу түүнээс доош насны хүүхдүүд зар сурталчилгааг үзэхдээ шууд хүлээж авч, 100 хувь итгэдэг болохыг баталжээ.  

19. 2006 онд хийжүүлсэн ундаа үйлдвэрлэдэг компаниуд нийт 492 сая ам.долларыг зар сурталчилгаанд зарцуулж байжээ. Харин сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд тухайн жилд 67 сая ам.долларыг зарцуулсан байна. 

20. Хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар зар сурталчилгаа үзэж, эцэг, эхээрээ авахуулсан бүтээгдэхүүн нь тэдэнд өөртөө итгэх итгэлийг төрүүлдэг болохыг баталжээ. 

21. Хамгийн анхны сонин дээрх зар сурталчилгаа 1704 онд АНУ-ын "Boston News Letter" сонинд хэвлэгдэж байжээ. Энэ нь "Long Island" дахь үл хөдлөх хөрөнгийн талаар байв.

22. Үр тарианы жигнэмэг болон цагираган талх бүрт нэрс хийдэг гэж бодож байна уу? Зөвхөн сав, баглаа боодол дээр нь нэрс хийсэн мэт харагдуулдаг. 

23. Зар сурталчилгаа бүрийн гол зорилго нь хүмүүст нөлөөлөх бөгөөд тэдэнд худалдаж авч, хэрэглэх юмсан гэх сэдлийг төрүүлэх явдал юм. Жишээлбэл, угаалгын нунтагны сав, баглаан дээр хүүхэд, цэцэгс болон нарны туяаны зураг байдаг. Энэ нь хүмүүст цэвэр цэмцгэр байдлыг төсөөлөхөд хүргэдэг ажээ. 

24. Зар сурталчилгаа нь ямар нэгэн бүтээгдэхүүнийг худалдаж авахуулахын тулд тэдний сэтгэл зүй дээр тоглолт хийдэг. Түүний тод жишээг дурдвал бол секс, айдас, хүндэтгэл, биеэ хамгаалах чадвар, бусадтай харьцуулсан зэргийг харуулсан сурталчилгаа юм. 

25. Олон удаагийн давтамжтай зар сурталчилгаа нь тухайн бүтээгдэхүүнийг худалдаж авах хүслийг улам нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Тухайлбал, "Banner" сурталчигаан дээр хүмүүс тэр бүр дардаггүй ч гэлээ, байнга нүднийх нь өмнө гарч ирэх нь тухайн бүтээгдэхүүний тухай мэдээлэлтэй болоход хүргэдэг байна. 

26. Хоолны мэргэжилтнүүд хоол хүнстэй холбоотой зар сурталчилгаанууд дээр ажилладаг. Жишээ нь шарсан тахиаг бусдад сурталчлах гэж байгаа бол, эхлээд тэд жинхнээсээ тахиаг болгох гэж байгаа дүр эсгэж, арьсыг нь өнгөлж, дараа нь норгоно. Тэгээд амталж шарж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх хэдий ч, доторх нь түүхий хэвээрээ байх бөгөөд удалгүй хүн бүхний идэхийг хүссэн амтат шарсан тахиа бэлэн болсон мэт харуулдаг.

27. Хүүхдэд чиглэсэн зар сурталчилгаан дээр ихэнхдээ нэг төрлийн алдаа давтагдаж гардаг. Жишээлбэл, 8 настай хүүхэд тоглох зориулалттай тоглоомыг сурталчилахдаа 11-12 настай хүүхдүүдийг уг тоглоомоор тоглож байгаагаар олон нийтэд хүргэдэг. Зарим тохиолдолд жүжигчид хүүхдийн дүрд хувирах нь ч бий.

28. "Microsoft" компани "Windows 95" үйлдлийн системийг олон нийтэд танилцуулах үед "Start Me Up" гэдэг нэртэй дуу гаргаж, хит болгосны хариуд 'Rolling Stones"-д 9 сая долларыг өгч байжээ. Мөн ”Music is My Hot, Hot, Sex" гэх дуунуудаараа алдартай Бразилын "Cansei de Ser Sexy" дууг "Apple" "iPod"-ний сурталчилгаандаа ашиглаж байв. 

29. Сүүлийн үеийн судалгаагаар аж ахуй нэгж байгууллагууд зар сурталчилгааг хүний сэтгэл санаан дээр тулгуурлан хийхээс илүүтэй, бодит хэрэглээг харуулахыг эрхэмлэх болсныг баталжээ. 

30. 1440 онд анх хэвлэх машин үйлдвэрлэгдээгүй байх үед зар сурталчилгааг хүмүүс дуу хоолойгоороо бусдад хүргэдэг байв.

31. Хоолны мэргэжилтнүүд бол зар сурталчилгааны хамгийн том групп юм.

32. Судлаачдын үзэж буйгаар эмэгтэйчүүдийн сэтгүүл дээрх турах эм бэлдмэлийн зар сурталчилгаа нь эрчүүдийнхтэй харьцуулахад 10.5 дахин их байдаг гэнэ. Түүнээс гадна эмэгтэйчүүдийн сэтгүүлийн нүүр хуудасны 75 хувь нь эрүүл, зөв хооллолтын дэглэм барьж, дасгал хөдөлгөөн хийж турах байдаг аж. 

33. 1963 онд  хамгийн анх "McDonalds" брэндийн зар сурталчилгаанд тоглосон Роналд МакДональд (Ronald McDonald)-ийг та сайн мэдэх биз ээ. Гэвч 50 жилийн дараа буюу 2013 онд хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хоол хүнсийг сурталчилсан хэмээн буруутгасан байна. 

34. Дэлхийн хамгийн алдартай гудамжны зар сурталчилгаа нь Нью-Йорк хотын гудманд байрлах "Би чамайг эндээс харж байна. Чиний шинэ дотуур өмд авах цаг чинь болсон" гэх бичигтэй ханын самбар юм.

35. "Dove" савангийн "Evolution of Beauty" гэх зар сурталчилгаа нь "Youtube"-д нэг шөнийн дотор ойролцоогоор сая гаруй хүн үзэж, рекорд тогтоож байжээ.

36. Шат, шатны бариул болон олон нийтийн ариун цэврийн өрөөнд байрлуулсан зар сурталчилгаа нь олон хүнд хүрч чаддаг бөгөөд сүүлийн үед бизнесийн байгууллагууд энэ байдлаар сурталчилгаагаа хийх болжээ. Гэвч зарим тохиолдолд энэ нь хүмүүсийн дургүйцлийг хүргэх ч хандлага цөөнгүй байдаг байна.

37. 1938 онд радиогоор дамжуулан хийсэн зар сурталчилгаа нь сонин хэвлэлээр хийсэн сурталчилгаанаас хавьгүй илүү ашиг олжээ.  

38. АНУ гэхэд 8.1 тэрбум ам.долларыг интернетийн зар сурталчилгаанд зарцуулж байсан бол, тэгвэл 2017 он эхлээд удаа ч үгүй 183.52 тэрбум ам.долларыг интернетэд зарцуулаад байгаа гэнэ.  

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()