Бид яагаад хар дарж зүүдэлдэг вэ?

Хүн бүр л элдэв төрлийн зүүд зүүдэлдэг. Харин зарим тохиолдолд бид хар дарж зүүдэлдэг бөгөөд энэ нь олон учир шалтгаантай байдаг ажээ. Тэгвэл чухам юунаас болж айдаст автаж, жихүүдэс төрөм мэдрэмжийг мэдэрч, хар дарж зүүдэлдэг болохыг хамтдаа мэдэж авцгаая. 

Бид яагаад хар дарж зүүдэлдэг вэ?

1 Нөлөө

Бид унтаж байх үедээ янз бүрийн зүүд зүүдэлдэг. Тэр дундаас хар дарж зүүдлэх нь өөрийн эрхгүй хүнд айдсыг төрүүлдэг билээ. Гэвч ингэж зүүдлэх нь стресс, бухимдлыг үгүй хийдэг ач тустай гэнэ. Эрдэмтэд хүн хар дарж зүүдэлсэн өдрийнхөө маргааш нь өмнөх өдрүүдийнхээ стресс, бухимдлыг мартсан байдаг болохыг нотолжээ. 

Нөлөө

2 Шалтгаан

Хар дарж зүүдлэх нь дараах хэд хэдэн шалтгаантай байдаг. Үүнд:

  • Хүн ихэвчлэн шөнө дунд хар дарж зүүдэлдэг байна. Энэ нь "Эргэн тойронд харанхуй боллоо" гэсэн бодол хүний сэтгэхүйд нөлөөлж буйтай холбоотой бөгөөд тэр өдрийн стресс, ядаргаа, уур бухимдал болон тухайн хүнд тохиолдсон зүйлсээс ч мөн хамаарч байдаг ажээ. Түүнчлэн зүүдээ сайтар санаж байх хэрэгтэй бөгөөд зүүдэнд гарч буй зүйлс нь таны хүрээлэн буй орчинд байгаа хүмүүс болон эд юмсыг илэрхийлдэг байна.
  • Байнгын стресс, уур бухимдлаас ангид байж чадахгүй аваас хар дарж зүүдлэхийг зогсоож чаддаггүй байна. Тиймээс болж өгвөл бага стрессдэж, бухимдаж байхыг хичээгээрэй.

Шалтгаан

  • Заримдаа хүн хар дарж байхдаа сэрж, хөдлөхийг хичээх хэдий ч, санаснаар болдоггүй билээ. Тэгвэл үүнийг сүнсэнд даруулах гэж нэрлэдэг аж.
  • Хэрвээ сард нэгээс олон удаа хар дарж зүүдлээд байвал ямар нэгэн зүйлээс амархан цочих, аймхай, зүрх муутай болохоос гадна, астмаар өвчлөх, хий юм харж эхлэх гэх мэтээр эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Ийм нөхцөл байдалтай тулгарвал яаралтай эмчид хандаарай.
  • Эрдэмтдийн үзэж буйгаар хар дарах нь стресс бухимдлаас гадна, сэтгэл мэдрэлийн өвчинтэй холбоотой байж болзошгүй гэнэ. Энэ төрлийн хүмүүсийн зүүдлэж буй зүүд нь үргэлж үхэл хагацал, эмгэнэлээр дуусдаг байна.

3 Хар дарж зүүдлэх төрлүүд

1. Унах

Удирдлагаа алдаж, ямар нэгэн өндөр зүйлээс унаж буйгаар зүүдлэх нь хүмүүст түгээмэл тохиолддог. Ингэж зүүдлэх нь өөрийн амьдралд эзэлж буй байр сууриа алдах вий гэж эмээж буйтай холбоотой байдаг. Түүнчлэн хэн нэгэнд өгсөн итгэлийг нь тухайн хүн хөсөрдүүлэх вий гэж эргэлзэж байгаа учраас ийм зүүд зүүдлэж байна гэж ойлгосон ч болох ажээ.

2. Хэн нэгэн дагах

Өмнө нь таны нүдний өмнө болж өнгөрсөн, дурсаад байхыг хүсдэггүй зүйлс ой санамжинд тань байсаар байдаг бөгөөд зарим үед гэнэт зүүдэнд тань орж ирэх нь бий. Хэрвээ энэ мэт хар дарж зүүдлээд байвал энэ нь таны сул тал, сөрөг зан чанаруудаа засах хэрэгтэйг сануулж буй хэрэг юм. Харин засч чадахгүйд хүрвэл зүүдэнд тань харагдаж буй тэдгээр нүд хальтрам зүйлс биш гэхэд хар бараан юмс эргэн тойронд тань тохиолдох магадлалтай болохыг илтгэдэг байна. Түүнчлэн энэ төрлийн хар дарсан зүүдэнд үл таних этгээд юм уу, эсвэл буг чөтгөр араас тань дагадаг аж.

Хар дарж зүүдлэх төрлүүд

3. Аллага, үхэл

Хэрвээ хэн нэгнийг үгүй хийж, уураа барьж дийлэлгүй үл таних этгээдийн амь насыг хөнөөж байгаагаар зүүдэлвэл таны амьдралд шийдвэрлэх ёстой олон асуудал байгаагаас гадна, уур бухимдлаа барьж, сурахгүй бол ямар нэгэн асуудалд орооцолдож болохыг сануулж байгаа ажээ. Хамгийн чухал нь юунаас болж ойрын хугацаанд уурлаад буйгаа сайтар ойлгох хэрэгтэй юм.

Харин эсрэгээрээ та хэн нэгэнд алуулж байгаа тухай зүүдэлвэл гэр бүлийнхэнд чинь тохиож болзошгүй байсан эрсдлийг олж мэдэх, түүнээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой болохыг зөгнөдөг байна.  

Мөн хүмүүстэй байнга муудалцаж, тэр нь даамжирсаар ямар нэгэн байдлаар амь нас эрсдэх муу зүйл тохиолдож байгаа болон өндөр настай хүмүүстэй маргалдаж байгаагаар зүүдэлвэл хайртай, дотны хүмүүсээ гомдоосон, тэдний итгэлийг алдсан болохыг илэрхийлдэг аж. 

4 Хар дарж зүүдлэхийг хэрхэн болиулах вэ?

Хар дарж зүүдлэхийг болиулах хэд хэдэн арга байдаг. Үүнд:

  • Дэрээ солих
  • Стрессээ тайлах ямар нэгэн зүйл хийх /Бүжиглэх, дуулах гэх мэт/
  • Спортоор хичээллэх
  • Дотны хүмүүстэйгээ хөгжилдөх

Хар дарж зүүдлэхийг хэрхэн болиулах вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()