1
Шанаан дээр
Хэрвээ та шанаан дээрээ мэнгэтэй бол, олон газраар аялж, их юм үзэж, нүд тайлах хувьтай хүн ажээ. Аялал, зугаалга бол таны амьдралын хэв маяг гэж хэлэхэд буруудахгүй юм.
2
Хөмсөгний голд
Хоёр хөмсөгнийхөө голд мэнгэтэй хүмүүс бусадтай харьцуулахад илүү карьер өндөртэй байх нь бий. Тэд ажиллаж буй салбартаа амжилт бүтээл арвин гаргаж, цалингаа богино хугацаанд нэмүүлж чаддаг байна.
3
Хөмсөгний доор
Хөмсөгнийхөө доор мэнгэтэй бол, та өөрийгөө сайхан сэтгэлтэй гэж үзэж болох юм. Учир нь энэ төрлийн хүмүүс бусдад тусламжийн гараа сунгаж, сэтгэл санаагаар дэмжихдээ гаргууд байдаг. Түүнчлэн манлайлах, удирдах чадвартай гэдгийг нь хэлэх хэрэгтэй болов уу.
4
Уруул дээр
Ихэнх хүмүүс уруул дээрээ мэнгэтэй хүнийг халуухан, дур булаам гэж үздэг билээ. Мөн нийтэч, нөхөрсөг байх аж. Энэ чадвараа ашиглан, амжилтанд хялбар замаар хүрч, зорьсноо хэрэгжүүлж чаддаг байна.
5
Хацар дээр
Хүчирхэг, өөртөө итгэлтэй хүмүүс хацар дээрээ мэнгэтэй байдаг ажээ. Тэд үүрэг хариуцлагаа ухамсарлаж, нарийн төлөвлөгөө гарган, түүндээ хүрэхээр уйгагүй хөдөлмөрлөдөг.
6
Гарын алган дээр
Хэрвээ та гарын алган дээрээ мэнгэтэй бол, баярлах хэрэгтэй. Учир нь энэ төрлийн хүмүүс санхүүгийн эрх чөлөөг мэдрэх хувьтай бөгөөд ямар нэгэн байдлаар хөрөнгө, мөнгөний гачигдалд орох аюулаас хол байдаг ажээ.
7
Хөлийн улан дээр
Хөлийнхөө улан дээр мэнгэтэй байх нь олон улс орнуудаар аялах хувьтай хүмүүс байдаг. Нийтэч, нөхөрсөг байхаас гадна, ямар ч асуудлыг хялбархан шийдвэрлэж чадах оюуны өндөр чадамжтайгаараа бусдаас илүү онцлог юм.