1
Гоёмсог хөмсөг
Түүний хөмсгийг бурхан ивээг! Учир нь түүний хөмсөг олон хүний атаархлыг төрүүлдэг. Ким гайхалтай харагддаг бөгөөд өтгөн, хар өмсөг нь бүр ч илүү гоо үзэсгэлэнг нь чимдэг. Магадгүй түүний хөмсөг үснээс нь ч илүү хар байж мэдэх юм. Хэрвээ Ким шиг гоо үзэсгэлэнтэй харагдъя гэж бодож байвал түүн шиг хөмсгөө будах хэрэгтэй. Үүний тулд хөмсгөндөө тохирсон зөв будалт хийгээрэй. Тэгвэл яг Ким шиг сайхан хөмсөгтэй болох болно.
2
Уранхай жинс
Ийм өмдийг өөртөө итгэлтэй хүмүүс л өмсөх нь элбэг байдаг бөгөөд Кимд гайхалтай зохидог нь нууц биш юм. Тэр уранхай жинс өмссөн болоод ч тэр үү, энэ хувцасны үнэ цэнэ илүү өндөр байдаг биз ээ. Уг жинсийг өмссөнөөр биед эвтэйхнээс гадна, загварлаг харагдуулах нь дамжиггүй юм. Уранхай жинс өмсөж, дээгүүр нь биеэ барьсан загвартай майкан дээр цагаан өнгийн хүрэм өмссөн нь яахын аргагүй шинэ трэндийг бий болгосон юм.
3
Элсэн цаг шиг бие
Эргэлзэх хэрэггүй. Энэ бол яах аргагүй бахархал юм. Сайхан биетэй бол түүнийгээ нуугаад яах билээ. Гэхдээ хамгийн чухал нь элсэн цаг шиг биетэй харагдахын тулд тохирох хувцас өмсөх ёстой. Тэгвэл Ким үүнийг сайн мэддэг. Хэрвээ Ким шиг харагдахыг хүсч байгаа бол бариу загвартай даашинз өмсөх хэрэгтэйг санаарай. Мөн хоолойтой, бариу цамц байсан ч болно. Ямар өнгийнхийг өмсөх вэ гэдгээ ч бас мартаж болохгүй. Кимийн хувьд шаргалдуу өнгийн бариу загвартай даашинз өмссөн нь түүний биеийн хэлбэрийг тодотгож байгааг харж байгаа биз ээ. Зоригтой бай. Түүн шиг өөрийн биеэ гайхуулаарай.
4
Жирийн хувцаслалт
Тэр бас бусдын ч адил энгийн хувцаслаж чаддаг. Энэ тал дээр ч үнэхээр мэдрэмжтэй шүү. Түүний хувьд зарим арга хэмжээнүүд дээр гоёлын даашинз өмсөхөөс илүүтэй, эгэл жирийн хувцаслахыг эрхэмлэдэг. Харин тэр юу өмсөнө, тухайн зүйл нь трэнд болдог бичигдээгүй хуультай билээ. Гадуур гарахдаа, баяр ёслолд уригдахдаа битгий сандар. Энгийн хувцаслаж яагаад болохгүй гэж? Өндөр өсгийт дээр бие барьсан загвартай өвдөг хүртэл үргэлжилсэн өмд, мөн цамц өмсөж, дээрээс нь боломжийн хүрэм тавихад л хангалттай. Эсвэл чөлөөт загвараар хувцаслаж доогуураа пүүз өмссөн ч болно шүү дээ.
5
Урт, намирсан үс
Кимийн урт, намирсан үс олон хүнийг гайхшруулдаг. Урт үсийг арчлахад хэцүү байдаг ч гэлээ, түүний үс үнэхээр гайхалтай харагддаг. Сүүлийн жилүүдэд Ким үсэндээ илүү анхаарах болсон. Ким шиг урт, намирсан үстэй болохын тулд зөв хоолны дэглэм баримталж, хангалттай их хэмжээний ус уух хэрэгтэй. Тэр өөрийн энэ арга барилаараа ийм сайхан үстэй болсон юм. Бусдыг хуулж, дуурайдаггүй болохоор л хүмүүс Кимд дуртай байдаг билээ.
6
Цайруулсан үс
Хүмүүс зөвхөн Кимийн урт, намирсан үсэнд нүд унагаж байгаагүй. Түүний үсээ тайруулж, өнгийг нь цайруулсан шинэ хэв маягт нь ч бас татагдаж байсан. Үнэхээр олон хүн түүний гайхалтай өөрчлөлтийн гэрч болсон билээ. Тэрээр нэгэн загварын шоуны үеэр үсээ богино болгож тайруулан, өнгийг нь цайруулж хүрэлцэн ирсэн нь тухайн үдшийн ганц чимэг болж байв. Кимийн өмссөн тас хар өнгийн хувцас үснийх нь шинэ хэв маягийг тодотгож байсныг хэлэх нь зүйтэй болов уу. Төд удалгүй хугацааны дараа түүний богино үстэй зургууд фэйсбүүк, инстаграмыг доргиож эхэлсэн билээ. Өөртөө итгэлтэй байдал нь түүнийг урт, намирсан үсээ тайруулах зоримог алхам хийхэд хүргэснээс гадна, алдар нэрийг ч давхар авчирсан юм. Ким хүмүүт хандан: "Өөрийгөө аз жаргалтай болгож байгаа зүйлээ л хий" гэж хэлж байсан нь үүнтэй холбоотой биз ээ.
7
Өөртөө итгэлтэй байдал
Кимийн өөртөө итгэлтэй байдал олон бүсгүйчүүдэд үгүйлэгдэж байгаа юм шиг санагддаг. Тэр эмэгтэй хүн өөртөө хэр итгэлтэй байх ёстой гэдгийг бодит амьдрал дээр үлгэрлэн харуулж чаддаг. Өөртөө итгэлтэй байна гэдэг хүн бүрийн хийж чадах зүйл биш шүү дээ. Учир нь хүмүүсийн чиний тухай юу гэж бодож байгаа бол гэдэг хамаатай асуудал байдаг. Гэвч өөртөө итгэлтэй байхыг хүссэн хэн ч болов, Ким шиг гайхалтай хувцаслаж чадвал өөртөө итгэх итгэл чинь нэмэгдэх болно. Ким бага насныхаа талаар: "Хүүхэд байхдаа бусдад ад шоо үзэгдэж байсан, өөрөөсөө ичиж байсан" гэх мэтээр ярилцлага өгч байжээ. Гэвч тэр бууж өгөөгүй гэдэг нь өнөөдрийн хэр амжилттай яваагаас нь харагдаж байгаа биз дээ?
8
Том хэмжээтэй хувцас
Том загвартай хувцаснууд тэртээх 1990-ээд оны үед моодонд орж байсан. Гэвч Ким моод буцаж эргэдэг гэдгийг батлаж харуулсан юм. Түүний бага зэрэг томдсон юм уу даа гэмээр хувцас өмсөөд явж байхыг нь харах сайхан харагддаг. Ингэж хувцасласан эмэгтэй цугларсан олны харааг булаахгүй гээд ч яах билээ. Учир нь уг хувцаслалт ямар ч хүнд гайхалтай шинэлэг төрхийг авчрах болно. Энэ хэв маягийг бага зэрэг өөрчлөөд "Boyfriend" жинсэн өмдийг бариу загвартай цамцтай өмсөж, дээрээс нь том хэмжээтэй хүрэм өмсөж болох ажээ.
9
Хаана ч төгс төгөлдөр
Ким улаан хивсний ёслолд оролцох бүртээ дахин давтагдашгүй шинэ төрхийг бүрдүүлдэг. Түүн шиг ингэж гайхалтай харагдах тийм ч хялбар биш бөгөөд өмссөн даашинз бүр нь гайхалтай байдаг. Мэдээж хэрэг Кимийн өмсдөг даашинзууд асар их үнэтэй байх нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч өнөөх өөртөө итгэлтэй, хүчирхэг эмэгтэй гэдгийг нь улам тодотгож өгдөг нь нууц биш юм.
10
Хар өнгийн хувцаслалт
Тэр ямар хувцас өмсвөл яаж харагдах вэ гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэддэг. Тийм болоод ч тэр үү, тас хар өнгийн хувцас тогтмол өмсдөг. Хар өнгийн хувцаснууд яагаад ч юм дэндүү төгс сонголт байдаг шүү дээ. Хүмүүс хар өнгийн хувцсыг янз бүрээр үнэлж, дүгнэдэг. Харин Ким тас хар өнгийн хувцсаар гоёход түүнийг шүүмжлэх хүн бараг байдаггүй. Хөлнөөс нь авахуулаад толгой хүртэл өмсөж, зүүсэн нь бүгд хар өнгийнх гээд бод доо? Гайхалтай биш гэж үү?
11
Этгээд загвартай гуталнууд
Цахим ертөнцийг жинхэнэ утгаар нь шуугиалж чадсан этгээд, хачин загвартай гуталнууд бол Кимийн бий болгосон трэнд яахын аргагүй мөн билээ. Тэрээр хамгийн анх энэ гутлаа биеэ ил гаргасан загвартай хувцаснуудын хамт өмсөж, олны нүдийг хужирлаж байв. Түүний хөл, бие организм гайхалтай харагдаж байсантай маргах хүн байхгүй биз ээ. Хэрвээ Ким уг гутлыг өмсөөгүй байсан бол, та магадгүй ямар тэнэг юм бэ гэж уурсаж мэдэх юм. Гэвч Кимд гайхалтай сайхан харагдаж байгаа биз? Тэгэхээр хүн өөртөө тохирсон хувцас өмсөнө гэдэг их чухал зүйл болох нь эндээс харагдаж байгаа юм.
12
Тас хар нүдний шил
Бид түүнийг тас хар нүдний шилээр гоёх дуртайг мэднэ. Энэ нь түүний гайхалтай төрхийг тодотгодог хүчин зүйлсийн нэг юм. Түүнээс гадна, Кимийн зүүдэг хар шилнүүд бүгд захиалгаар хийгддэг. Дэгжин, хээнцэр загвартай учраас Кимийн өвөрмөц биеийн галбир, гоо үзэсгэлэнтэй үнэхээр төгс зохицох нь бий. Та ч гэсэн түүн шиг тас хар шилээр гоёж, хоолойтой цамц өмсөөд, дээрээс нь гинж зүүж болно шүү дээ.
13
Сүүдэр
Энэ түүний загварын чиг хандлагатай магадгүй огтхон ч холбоогүй байж мэдэх юм. Гэвч сүүдэр бол түүний гайхалтай төрх, өөртөө итгэлтэй байдлын нэг хэлбэр мөнөөс мөн. Ким хаа явсан газраа бусдад уулга алдаж, гайхшралд орох боломж болон ярих ярианы сэдвийг өөрийн сүүдрийн хамт үлдээдэг. Эмэгтэй хүний хамгийн эрхэм чанар энэ байж ч мэдэх юм. Ким байхгүй болсон ч, түүний талаарх яриа болон сенсаци хэзээ ч мартагдахгүй үлдэх билээ.
14
Биеийн галбирыг тодотгосон хувцас
Бариу даашинз, богино банзал, өмд, юбка гээд тэр өмссөн ямар ч хувцсаа үнэхээр амилуулж чаддаг билээ. Тиймдээ ч олон хүн түүний хувцсаа биеийн галбиртаа тохируулан өмсөж чаддагийг нь биширч, хүндэтгэдэг. Энэ нь Кимд өөртөө итгэх итгэлийг олгодог гэдгийг дээр дурдсан. Даашинз дээр урт загвартай хүрэм өмсөх нь тийм ч олон бүсгүйн санаанд байгаагүй нь мэдээж... Тэгвэл хүссэн хүн нь Кимээс санаа авч, энэ гайхалтай төрхийг гаргаж ирж болох юм. Нэмээд дээрээс нь гоёл чимэглэл зүүх хэрэгтэйг бүү мартаарай.
15
Хүчирхэг байдал
Тэр бол маргахын аргагүй хүчирхэг эмэгтэй. Тийм ч учраас олон хүнд урам зориг өгдөг. Ямар байхыг хүсч байна, яг түүн шиг байж чаддаг нэгэн юм. Нэг ёсондоо түүнийг манлайлагч статустай бүсгүй гэж дүгнэж ч болох биз ээ. Олон хүн түүнийг эмэгтэй хүний бардам төрхийг бүрдүүлж байгаад нь талархдаг. Хэрвээ өөртөө итгэлтэй байж чадвал, та ч мөн адил түүн шиг байж болох юм. Хүн ямар ч байж болно, гэвч өөрийгөө хайрладаг байх хэрэгтэй. Эцэст нь Ким бол загварын чиг хандлагыг тодорхойлогч, зорьсон зорилгодоо хүрч чаддаг хүчирхэг бүсгүй юм.