1
Ичимдэг эрхтэн
Эмэгтэйчүүдийн үтрээ нь маш эмзэг болохыг дээр дурдсан. Эзнээсээ үргэлж анхаарал халамж шаардаж, багахан тоохгүй орхиход өвчилдөг билээ. Тийм дээ ч бүсгүй таны хамгийн ихээр анхаарлаа хандуулах ёстой эрхтэн бол үтрээ юм. Охид бүсгүйчүүд маань өдөр бүр шахуу угааж, арчлах боловч энэ нь үнэхээр зөв эсэхийг төдийлэн сайн мэддэггүй. Харин бид танд зөв хариултыг олоход тань тусалъя.
2
Байнга угаах нь зөв үү?
Сүүлийн үед дэлгүүр бүрт л төрөл бүрийн ичимдэг эрхтэн угаахад зориулсан саван, хөөс, тос зэргийг худалдаалж байгаа тул та судлаж, мэдэлгүйгээр таарсан бүтээгдэхүүнээ хэрэглэж болохгүй юм. Бүсгүй та тэдгээр чанартай, чанаргүй бүтээгдэхүүнүүдээс харшил өгч, асуудалтай тулгарахыг үгүйсгэхгүй шүү дээ. Үүнээс гадна, тогтмол хөөсөөр үтрээгээ угаах нь тийм ч сайхан санаа биш ажээ.
Хүмүүс хөөсөөр угааснаар бохирдлыг сайтар арилгалаа гэж боддог ч, энэ нь ихэдсэн тохиолдолд үтрээг хорсгож, загатнуулахаас гадна харшил өгдөг байна. Харин та үүний оронд бүлээн усаар угааж, оливын тос түрхэж болох аж. Ялангуяа үтрээ загатнаж, харшил өгсөн тохиолдолд саван ашиглаж угаах юм уу, эсвэл тос түрхэхээс зайлсхийж, зөвхөн цэвэр усаар угааж байхыг эмч нар зөвлөдөг байна.
БОНУС: Ичимдэг эрхтний үсийг хусах аюултай юу?
Бид та бүхэндээ бонус болгож ичимдэг эрхтний үсийг хусах тухай хэрэгтэй зөвлөгөөг хүргэе. Үтрээгээ угаахаас гадна анхаарах ёстой нэг зүйл бол үсийг нь хусах юм. Ичимдэг эрхтний үсийг шууд хуссанаар арьсны хамгаалах давхаргыг үгүй хийдэг бөгөөд үүнээс болж төрөл бүрийн халдварт өвчин тусах эрсдэл өндөр болдог байна. Харин үүний оронд вакс хэрэглэх юм уу, эсвэл сайтар хөөс түрхэсний дараа үсийг нь хуссанаар арьсны хамгаалагч давхаргыг гэмтээхгүй сайн талтай. Ингэж хуссаныхаа дараа заавал чийгшүүлэх тос түрхэж, арьсандаа анхаарал хандуулах ёстой болохыг бүү мартаарай.