Та өөрийгөө голдог уу? Тийм бол үүнийг заавал уншаарай!

Энэ дэлхий ертөнц дээр өөрийгөө ямар нэгэн байдлаар голж, дутуу үнэлдэггүй хүн гэж бараг үгүй биз ээ. Яг юунаас болж гэдгийг нь төдийлөн сайн мэдэхгүй ч гэлээ, хүмүүс өөртөө сэтгэл хангалуун бус явдаг нь нууц биш юм. Гэвч энэ нь эрч хүч, амьдрах урам зориг, итгэл үнэмшил, аз жаргал гээд гэгээлэг бүхнийг үгүй хийдэг ажээ. Тиймээс аль болох өөдрөг байж, өөрийгөө үнэлж, хайрладаг байх хэрэгтэй юм. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, яагаад өөрийгөө голж болохгүй шалтгааныг мэдэж авцгаая.

Та өөрийгөө голдог уу? Тийм бол үүнийг заавал уншаарай!

Саяхан хэсэг эрдэмтэд нэгэн судалгаа хийсэн бөгөөд уг судалгаагаар хүнд дараах 12 шинжийн дор хаяж 2-3 нь байхад өөрийгөө гололгүй, сэтгэл хангалуун, баяр хөөрөөр дүүрэн амьдрах бүрэн боломжтой байдаг болохыг олж тогтоосон байна. Хэрвээ танд дараах шинжүүд байдаг бол, өөрийгөө голж, шүүмжлэлтэй хандалгүй өөдрөг амьдраарай.

 

1 Хөгжмийн мэдрэмжтэй

Хөгжим хүний сэтгэл санааг тайвшруулж, алжаал ядаргаа тайлах гайхалтай увидастай гэдгийг мэдэхгүй хүн гэж бараг байхгүй болов уу. Тийм ч учраас бидний амьдралд дуу, хөгжим чухал үүрэг гүйцэтгэдэг биз ээ. Гэхдээ та таалагдсан дуу, хөгжмөө зүгээр л сонсохоос илүүтэй бие, сэтгэлэрээ мэдэрч сонсдог бол өөрийгөө хөгжмийн мэдрэмжтэй гэж бодоход төдийлөн буруудахгүйгээр барахгүй, нэг төрлийн авъяастай төрсөндөө талархах хэрэгтэй юм. Энэ мэдрэмжээ хөгжүүлж чадвал та хөгжимчин, эсвэл авъяаслаг хөгжмийн зохиолч болохыг үгүйсгэхгүй билээ. 

Хөгжмийн мэдрэмжтэй

2 Айлын том

"Айлын том" болж хорвоод мэндэлсэн хүмүүс бусдаас илүү их хариуцлага хүлээдэг учраас заримдаа дурамчхан байх нь бий. Гэвч одооноос ингэж бодох хэрэггүй гэдгийг танд хэлье. Учир нь эрдэмтдийн судалгаагаар айлын томууд бусдаасаа илүү сэтгэн бодох чадвартай, амьдралын ухаантай, оюуны хөгжил сайтай хүмүүс байдаг болох нь батлагдсан байна.

Айлын том

3 Гоолиг бие

Судлаачдын үзэж буйгаар бидний амьдарч буй дэлхий ертөнц дээр "муухай бие"-тэй хүн гэж байдаггүй ажээ. Харин бурхнаас заяасан өөрийн биеэ бусдынхтай харьцуулж голдог хүмүүс гэж байдаг бөгөөд энэ нь тухайн хүний өөртөө хэр хайртай вэ гэдгээс ихээхэн хамаардаг байна. Тэд судалгаандаа 1000 гаруй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг оролцуулсан бөгөөд тэднээс "Эсрэг хүйсийнхээ хүний биеийг ямархуу байгаасай гэж хүсдэг вэ?" хэмээн асуужээ. Хамгийн сонирхолтой нь тэдний дийлэнх хувь нь хүний биеийн дутагдалтай тал гэхээсээ илүү биеэ хэрхэн зөв авч явааг чухалчилсан байна. Тэгэхээр та ямар ч биетэй байсан өөрийгөө голох шаардлагагүй юм.

Гоолиг бие

4 Эхийнхээ сүүгээр бойжсон

Нийт 3000 хүнээс "IQ"-ийн тест авахад өндөр оноо авсан хүмүүс бүгдээрээ эхийнхээ сүүгээр бойжиж, хүн болсон байжээ. Түүнээс гадна, бусдыг бодоход илүү сайхан амьдардаг болох нь батлагдсан байна. Хэрвээ та ч мөн тэдгээр хүмүүсийн нэгэн адилаар эхийнхээ сүүгээр бойжсон бол, амжилтанд хүрч, бусдаас дутах юмгүй сайхан амьдрах бүрэн боломжтой ажээ.

Эхийнхээ сүүгээр бойжсон

5 Ном унших

Та ном унших дуртай юу? Хэрвээ тийм бол таны оюун ухаан өргөн цар хүрээнд сэтгэж чаддагаас гадна, аливаа асуудалд хянуур, зарчимч хандаж чаддаг хүн гэж өөрийгөө ойлгож болох нь ээ. Эрдэмтэд ном унших дуртай 2000 хүнийг судалгаанд хамруулсан бөгөөд үр дүнд нь дээрх дүгнэлтийг гаргахад хүрсэн байна.

Ном унших

6 Солгой гартай

Солгой гартай хүмүүс бусадтай харьцуулахад илүү авъяастай, сэтгэн бодох чадвартай байдаг билээ. Энэ нь ч судалгаагаар батлагдсан бөгөөд хэрвээ та солгой гартай бол, ямар нэгэн авъяас чадвараа нээн илрүүлж, хөгжүүлж чадах аваас амжилт танд ойрхон байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу.

Солгой гартай

7 Үргэлж санаа зовдог

Байнга шахуу ямар нэгэн зүйлд санаа зовох нь магадгүй тухайн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байж болох хэдий ч, эсрэгээрээ огтхон ч санаа зовдоггүй хүмүүстэй харьцуулахад илүү ухаалаг байх талтай гэнэ. Учир нь бусдын төлөө санаа тавьж, аливаа зүйлийг болох талаас нь эрэгцүүлж боддог хүмүүсийн оюун ухаан илүү өндөр хөгжсөн байдаг байна.

Үргэлж санаа зовдог

8 Өндөр

"Princeton"-ийн их сургуулийн эрдэмтэн багш нар оюутан залуусынхаа дунд нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Энэхүү судалгааны гол зорилго нь тэдний хэр өөртөө итгэлтэй байдгийг мэдэх байв. Судалгаанд оролцсон залуусын ихэнх хувь нь өөртөө итгэлтэй гэж хариулсан бөгөөд сонирхолтой нь энэ хариултыг өгсөн сурагчид бүгдээрээ өндөр, нуруулаг байжээ. Өөртөө итгэлтэй байна гэдэг амжилтын түлхүүрийг гартаа атгах үндэс байдаг билээ. Тиймээс та өндөр, нуруулаг төрсөн бол өөртөө гутарч суусны хэрэггүй юм.

Өндөр

9 Хошин шогийн мэдрэмжтэй

Хошин шогийн мэдрэмжтэй хүмүүс магадгүй заримдаа тоглоомоо хэтрүүлдгээс болж, бусдад таагүй сэтгэгдэл төрүүлэх нь бий. Гэвч тэд бусад хүмүүсийг бодоход байнга инээж байдаг учраас илүү урт насалдаг болох нь тогтоогджээ.

Хошин шогийн мэдрэмжтэй

10 Сониуч

Сониуч зантай хүмүүс бусдад төвөгтэй мэт сэтгэгдлийг төрүүлдэг хэдий ч, тэд энэ зандаа хөтлөгдөн мэдлэгийн цар хүрээгээ улам тэлж, дадлага туршлагыг ч хуримтлуулж чаддаг байна. Түүнчлэн энэ төрлийн хүмүүс шинэ зүйлийг сурч мэдэхдээ гаргууд байдаг ажээ. 

Сониуч

11 Төгс төгөлдөр рүү тэмүүлдэг

Мэдээж хэрэг бидний амьдарч буй дэлхий ертөнц дээр төгс хүн гэж нэгээхэн ч үгүй. Хүн бүр л алдаж, онодог нь амьдралын бичигдээгүй хууль билээ. Харин төгс төгөлдөр болохын тулд уйгагүй хичээж, зүтгэдэг хүмүүс гэж байдаг болохыг мартаж болохгүй. Эдгээр хүмүүс үргэлж бусдаас нэг алхмын урд байхыг эрмэлздэг бөгөөд энэ нь ч үр дүнгээ удалгүй өгч, богино хугацаанд амжилтанд хүрэх нь бий.

Төгс төгөлдөр рүү тэмүүлдэг

12 Шөнө бага унтдаг

Хэрвээ та ажил ихтэйгээсээ болоод ч тэр үү, шөнө бага цаг унтдаг бол, үүндээ гутрах огтхон ч хэрэггүй юм. Учир нь илүү ажиллах тусам ихийг мэдэж авахаас гадна, төдий чинээ таны чадвар нэмэгдэх болно гэдгийг бүү мартаарай. Гэвч эрүүл мэндээ орхигдуулж хэрхэвч болохгүй юм шүү.

Шөнө бага унтдаг

Та магадгүй өөртөө сэтгэл хангалуун бус байж болох хэдий ч, өнөөдөр тань шиг болж, таны амьдралаар амьдрахыг хүсч байгаа олон сая хүн энэ дэлхийн хаа нэгтэй амьдарч байгаа гэдгийг санаж явахад илүүдэхгүй биз ээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()