“Марш-тактик-2017” тэмцээн зохион байгууллаа

2017-03-14, 13:08
3,245

Монгол улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 96-н жилийн ой, Монгол цэргийн баярыг тохиолдуулан ХХБанк өөрийн хамгаалалт, аюулгүй байдлын ажилтнуудын дунд “МАРШ ТАКТИК-2017” тэмцээнийг 3 дахь жилдээ 2017 оны 3-р сарын 11-ний өдөр Зэвсэгт хүчний 311-р ангийн хээрийн полигонд амжилттай зохион байгууллаа.

“Марш-тактик-2017” тэмцээн зохион байгууллаа

Энэхүү марш тактикийн тэмцээн нь хамгаалалтын нийт бүрэлдэхүүний гар санаа нийлсэн хамтач ажиллагаа, багаар ажиллах чадвар, сахилга дэг журам, тэсвэр хатуужлыг төлөвшүүлж, хамгаалалт аюулгүй байдлын ажлын арга тактик, ажлын ур чадвар, тусгай бэлтгэлийн түвшинг шинэ шатанд гаргах, улмаар харилцагчдад найдвартай үйлчилгээг үзүүлэх, аливаа эрсдэлээс хамгаалахад хамгаалалтын үйл ажиллагааг өндөр түвшинд явуулах зорилготой зохион байгуулагдаж, нийт 100 гаруй хамгаалалтын ажилтан 6 багт хуваагдан өрсөлдсөн байна.

“МАРШ ТАКТИК-2017” энэ удаагийн тэмцээн нь ХХБанкны хамгаалалт, аюулгүй байдлын ажлыг илүү боловсронгуй болгох чиглэлийг баримтлан, багийн ажиллагаанд тулгуурласан дасгал нормативыг гүйцэтгэх, албаны ур чадвар, тусгай бэлтгэлийг дээшлүүлэх чиглэлээр зохион байгуулалтын өндөр түвшинд болж өнгөрсөн юм.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.