Амттай юм идмээр санагдаад байвал яах ёстой вэ?

Бид хааяа нэг амттай зүйл идмээр санагдах үедээ ихэнхдээ хэтрүүлэн идэж, эрүүл мэндээ хохироодог билээ. Төрөл бүрийн амттай зүйлд агуулагдах чихрийн агууламж нь олон өвчний үндэс болдгоос гадна, дахин идэх хүслийг төрүүлдэг нь нууц биш юм. Тэгвэл энэ асуудлыг дараах шалгарсан 6 аргыг ашиглан төвөггүй шийдвэрлэх бүрэн боломжтой аж.

Амттай юм идмээр санагдаад байвал яах ёстой вэ?

1 Калори ихтэй зүйл уухгүй байх

Төрөл бүрийн хийжүүлсэн ундаа болон жүүснүүд их хэмжээний сахарын агууламжтай байдаг. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг өдөр тутмын амьдралдаа хэрэглээд байвал цусан дахь сахарын хэмжээ ихэсдэг бөгөөд жин нэмэх, чихрийн шижин өвчин тусах үндэс болдог байна. Тиймээс та аль болох ус ууж хэвшээрэй.

Калори ихтэй зүйл уухгүй байх

2 Уураг, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх

Магадгүй уураг, амин дэмээр баялаг хоол хүнс нь эхэндээ онцгүй амттай санагдаж болох хэдий ч, таны эрүүл мэндэд асар их хэрэгтэй гэдгийг хэрхэвч мартаж болохгүй. Ийм хоол хүнсэнд загас болон тахианы мах, өндөг, өргөст хэмх, байцаа, лууван зэрэг төрөл бүрийн хүнсний ногоо багтдаг байна. Эдгээр хоол хүнсийг идэж хэвшвэл аяндаа сахарын агууламж ихтэй хоол хүнснээс татгалзах болно.

Уураг, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх

3 Өөх тосны агууламжтай хоол хүнс идэх

Хүмүүсийн дийлэнх нь өөх, тосны найрлагагүй хоол хүнс өдөр тутмын амьдралдаа авч хэрэглэхийг эрхэмлэдэг нь буруу болохыг эрдэмтэд тогтоожээ. Учир нь өөх, тос нь амттан идэх дуршлыг бууруулж, цусан дахь сахарын хэмжээг тэнцвэртэй байлгах ач тустай гэнэ. Тиймээс өөх, тос агуулсан оливын тос, самар, мах зэргийг хоол хүнсэндээ хэрэглэхийг танд зөвлөж байна. Харин хэтрүүлж болохгүйг анхаараарай. 

Өөх тосны агууламжтай хоол хүнс идэх

4 Өлсөх үедээ хөнгөн зүйлээр ходоодоо хуурах

Хүмүүсийн бас нэг гаргадаг нийтлэг алдаа бол өлслөө гээд хамаагүй идэх явдал юм. Өлсөх болгондоо идээд байвал богино хугацаанд жин нэмж, таргалахад хүрдэг аж. Тэгвэл өлсөх үедээ жимс жимсгэнэ ч юм уу, эсвэл самар идэж ходоодоо хуурч байгаарай.

Өлсөх үедээ хөнгөн зүйлээр ходоодоо хуурах

5 Амьсгалын дасгал хийх

Саяхны нэгэн судалгаагаар өлсөх нь зарим тохиолдолд стресс, уур бухимдлаас үүдэлтэй байж болзошгүйг эрдэмтэд олж тогтоожээ. Тэгвэл үүнээс сэргийлэхийн тулд гүнзгий амьсгаа авч, гаргах хэрэгтэй бөгөөд ингэснээр стрессээс ялгардаг "кортисол" гэгч гормонийг багасгадаг байна. 

Амьсгалын дасгал хийх

6 Сайн унтаж амрах

Олигтой унтаж амралгүй, дутуу нойртой явах нь эрч хүчийг үгүй хийдэг. Улмаар дархлааны систем доголдож, сахарын хэмжээг хянаж чадахаа байдаг ажээ. Үүний тулд та өдөрт дор хаяж 8 цаг унтаж байх ёстой юм. 

Сайн унтаж амрах

Эдгээр аргуудыг та хамгийн багадаа 10 хоног тасралтгүй, тууштай хэрэгжүүлээд үзээрэй. Үр дүнд нь таны амттай зүйл идэх дуршил багасгахаас гадна, таргалах, чихрийн шижин өвчин тусахаас сэргийлэх ач тустай юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()