1
Хөлнөөс гарах эвгүй үнэрийг дарах
Хөл тань хөлөрч, эвгүй үнэр гараад байвал хөлнийхөө уланд хөлс дарагч түрхэнэ. Хөлөө хатсаны дараа гутлаа өмсөх хэрэгтэй.
2
Хөх хөлрөхөөс сэргийлнэ
Зуны халуун өдрүүдэд суганаас гадна, хөх хөлөрч, цамц, майкыг нэвтэлж, таагүй нөхцөл байдал үүсгэх нь бий. Харин энэ тохиолдолд та хөхнийхөө доод хэсэгт хөлс дарагч түрхэж, асуудлаа шийдвэрлэх боломжтой юм.
3
Нүдний шил хальтирч унахгүй болгоно
Тосон хөлс дарагчнаас бага зэргийг хамар дээрээ түрхвэл зуны халуунд шил гулгаж унахаас сэргийлэх аж.
4
Үс тослогтохоос хамгаална
Үс тань тослогтсон хэдий ч, угаах боломжгүй байвал хөлс дарагчийг хуйхандаа түрхээрэй. Энэ нь үсний тослогийг бууруулах болно.
5
Биед наалдсан даашинзыг салгана
Халуунд хөлөрч, биед наалдсан даашинз, цамц төвөгтэй байдал үүсгэх нь бий. Энэ үед та хөлс дарагчийг нуруу болон хүзүүний доод хэсэгтээ түрхээд үзээрэй.
6
Хэт бариу жинсэн өмдийг өмсөхөд туслана
Бариу жинсэн өмд тань орж өгөхгүй бухимдал төрүүлж байвал хөлс дарагчийг гуя болон хөлөндөө түрхэх хэрэгтэй. Одоо өмд тань нэг татахад л шууд орох болно.
7
Алга хөлрөхөөс сэргийлнэ
Чухал хүнтэй уулзаж, гар барихын өмнө алга хөлөрч, өөрийгөө болон нөгөө хүнээ эвгүй байдалд оруулахгүйн тулд бага зэрэг хөлс дарагч хэрэглэхэд гэмгүй юм.
8
Батгыг эмчилнэ
Нүүрэн дээр гарсан батгаа битгий шахаарай. Эрүүнээс дээш гарсан батгыг огт оролдож болдоггүй. Хурдан хатаах найдвартай арга бол бага зэрэг шүдний оо юм уу, эсвэл хөлс дарагч түрхэх юм.
9
Гуя наалдахгүй болгоно
Зуны нартай өдрүүдэд даашинз, шорт зэргийг өмсөж явах гэж байгаа бол гуяныхаа дотор тал, хөлнийхөө булчин зэрэгт хөлс дарагч түрхэх хэрэгтэй. Ингэснээр гуя наалдахаас сэргийлж байгаа хэрэг юм.
10
Эвгүй үнэр арилгана
Угаалгын өрөөнөөс тань эвгүй үнэр гараад байвал зөөлөн үнэртэй шүршдэг хөлс дарагчийг шал руу цацах хэрэгтэй. Ингэснээр 2-3 цагийн дараа гэхэд эвгүй үнэр ор мөргүй арилсан байх болно.
11
Хөл холгохоос сэргийлнэ
Шинэхэн авсан гутал хөлийг тань холгоод байгаа бол хөлийн өсгийндөө бага зэрэг хөлс дарагч түрхэх хэрэгтэй.
12
Нүүр будахад ашиглана
Нүүрээ будахдаа хөлс дарагчийг гэрэлтүүлэгч болгон ашиглаж болдог. Дух, хацрын яс, эрүү хэсэгтээ тосон хөлс дарагч түрхээрэй.
13
Ханан дээрх зургийг арилгана
Ханан дээр зурсан зураг, сарайчсан бичгийг шүршигч хөлс дарагчийн тусламжтай арилгаж болно. Тухайн хэсэгт хөлс дарагчаа цацаад цаасан алчуураар арчина.
14
Хаалга хяхнахыг болиулна
Хаалга тань хяхнаж дуугараад байвал хөлс дарагчийг ашиглаж болох юм. Үүний тулд хаалганы нугас руу хөлс дарагч цацахад л хангалттай.